Хятадын
Шаньси муж болон Өвөрмонголын иргэдийн хооронд томоохон
мөргөлдөөн боллоо хэмээн Хонконгийн сонинууд мэдээллээ.
10000 орчим хүн оролцсон энэ
мөргөлдөөн газар өмчлөх эрхээс болсон гэнэ. Гурав хоног
үргэлжилсэн зодооны үеэр 50 хүн хүнд гэмтсэн бөгөөд амиа
алдагсад ч байж болзошгүй аж.
Өвөрмонголчууд Шаньси мужийн
нутагт нэвтрэн, морины тэжээл хэмээн өвс хадсанаас мөргөлдөөн
эхэлжээ.
Уур нь хүрсэн хятад тариачид
өвөрмонголчууд руу дайран гэр орныг нь эвдлэн шатааж эхэлснээр
муж хоорондын маргаан болж даамжирсан гэнэ.
|