|
-Энэ явдалд дэлхийн монгол туургатнууд Монгол, Хятадын
Засгийн газрыг буруутгаж байна-
Улс тєрийн
орогнол хvсч ирсэн Євєрмонголын Отгийн ємнєд хошууны уугуул, Их
зуу аймгийн Ордосын Монгол Тєвдийн анагаахын сургуулийн захирал,
монгол vндэстэн залууг Улаанбаатар хот дахь НYБ-ын Дvрвэгсдийн
асуудал эрхэлсэн суурин тєлєєлєгчийн газрын vvднээс дєрвєн хятад,
арван монгол цагдаа баривчилсан тухай мэдээлэл єнгєрсєн жил
дэлхийн монгол туургатнуудын дунд тархсан.
Ийнхvv Євєрмонголын эх оронч залуу Батзангааг Монголын эрvvгийн
цагдаагийн хамгаалалт дор БНХАУ-ын Цагдаа, Аюулаас хамгаалах
байгууллагын ажилтнууд баривчлан авч явах ажиллагааг Монгол
Улсын нутаг дэвсгэрт гардан гvйцэтгэсэн нь Монгол Улсын Vндсэн
хууль, бусад хууль тогтоомж, манай улсын нэгдэн орсон Хvний
эрхийн гэрээ конвенциор хvлээсэн vvрэг хариуцлагад харш,
ардчилсан орнуудын нийтээр дагаж мєрддєг хvний эрхийг хамгаалах
наад захын хэм хэмжээг бvдvvлгээр зєрчсєн явдал гэж тухайн vед
иргэний хєдєлгєєнvvд, хvний эрхийн байгууллагууд мэдэгдэл гарган
тєрийн єндєрлєгvvдэд хvргvvлж байжээ.
Энэ баривчилгаанаас vvдээд манай цагдаагийн байгууллага урд хєрш
болох их гvрний дарамт дор байгаа юм биш биз гэсэн асуулт
иргэдийн дунд хэсvvчилж байна. Хоёр улсын цагдаагийн
байгууллагын хооронд хэрэгтэн шилжvvлэх, хамтран ажиллах санамж
бичиг, гэрээ хэлэлцээр бий. Энэ дагуу нэлээд ажил хийгддэг юм
билээ. Гэвч аль ч улсын цагдаа єєр оронд улс тєрийн орогнол
хvссэн хэн нэгнийг тухайн улсад нь очиж баривчлах эрхгvй.
Хятадын цагдаа ямар давуу эрх эдэлж манайд ийм vйл ажиллагаа
явуулав гэдэг сонирхолтой.
АНУ болон Европ, Японд буй олон монгол туургатнууд Батзангаа
тvvний гэргий Баянхуар, есєн настай охин Чилvгэнийг баривчилсан
явдалд Хятадын болон Монголын цагдаа нарыг буруутгаж мэдэгдэл
гаргасаар байна. Тэд энэ мэдэгдлvvддээ олон улсын хvний эрхийг
бvдvvлгээр зєрчсєн гэж Монголын Засгийн газрыг буруушаажээ. Энэ
асуудалд Монголын тєр засгийн єндєрлєгvvд улстєрчид ямар байр
сууринаас хандаж байна вэ?
БНХАУ-ын цагдаа нарт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баривчилгаа
явуулах боломжийг хэн олгосон бэ?
Дэлхийн монголчуудын гал голомт байх учиртай Монгол Улсыг цаашид
олон арван Батзангаа зорьж ирнэ. Тэр бvрийд бид энэ удаагийнх
шиг шилээ харуулаад байх уу? Єдгєє дэлхийн єнцєг булан бvрт есєн
сая гаруй монгол туургатан амьдран суудаг. Энэ бол шоргоолж мэт
бужигнасан хятадуудын дэргэд байхгvйтэй адил тоо. Оросын,
Хятадын гэх зэрэг тодотголтой олон монгол туургатнуудын зvрхэнд
авралын од болж харагддаг ганц гэрэл нь тусгаар тогтносон Монгол
Улс, тvvний нийслэл Улаанбаатар гэгддэг. Хаа газраас
Улаанбаатарыг авралаа гэж зорьж ирсэн нэгнийг нь харийнхантай
хамтран барьж явуулаад байвал хєх толботнууд удахгvй "Улаан ном"-д
орох биз.
Гэтэл эх орноос нь єєрийнхєє иргэнийг хулгайлсан явдалд
Англичvvд хэрхэн хандаж, гvйцэтгэх ажиллагаа явуулсан ажилтанг
маань хvртэл эх нутагт нь буцаах эсэх нь маргаантай байна.
Ингээд зогсохгvй vvнээс болж олон улсын тавцанд манай улсын нэр
хvнд унаж байна. Гэтэл манай улсаас иргэнийг маань хулгайлсан
Хятадын нэр єдрєєс єдєрт єсєн нэмэгдэж байна.
С.ЭНХЗАЯА
URL:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1178230 |