Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  ”Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага хүний эрхийн төлөө тэмцэгч, Өвөр Монголын сэтгүүлч Хадааг хугацаанд нь суллахыг Хятадын эрх баригчдаас шаарджээ
   
shuud.mn
2010-12-08

Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас  Монгол сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг хугацаанд нь суллахыг Хятадын эрх баригчдаас шаарджээ. Сэтгүүлч Хадаа нь Өвөрмонголд 15 жилийн хорих ял эдэлж дуусаад, 12-р сарын 10-нд суллагдах юм.  Гэвч  Хадааг хугацаанд нь  суллах  эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас   “Бид, Хадааг суллаж  гэр бүлдээ эргэж очих зөвшөөрөл өгөхийг эрх мэдэлтнүүдээс хүсч  байна” гээд  “Мөн Монгол үндэстний цөөнхийн эрхийг  энхийн аргаар онлайнаар хамгаалагчдыг хянаж цагддаг  бүх үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэж мэдэгдлээ.

Хятадын Монгол үндэстний цөөнхийн эрхийг хамгаалагч Хуучинхүүгийн зүгээс Хадааг дэмжигчийг түүнтэй уулзуулах оролдлогыг  онлайнаар хийснийхээ төлөө гэрийн хорионд байгаа аж. Эмэгтэйг 11-р сарын 11-ний өдөр Өвөрмонголын зүүн өмнөд хэсгийн Тунляод гэртээ байх үед нь энгийн хувцастай хоёр  цагдаа баривчилж, Хорчин дүүрэг дэх Олон нийтийн аюулгүй байдлын товчоонд авчирсаны дараа эргүүлэн гэрт нь хүргэсэн байна. Үүнээс хойш Хуучинхүүгийн зохион байгуулж буй хөдөлгөөн зогсчээ.

Хадаа 1995 оны 12-р сарын 10-ны өдөр Монгол үндэстний эрхийг хамгаалах байгууллага байгуулсан, мөн “Өвөр Монголын дуу хоолой” /The Voice of the Southern Mongolia/ нэртэй сэтгүүл эрхлэн гаргасныхаа төлөө баривчлагджээ. Салан тусгаарлах үзэл баримтлан, тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр 1996 онд түүнд 15 жилээр хорих ял оноосон байна. Тэрээр Өвөрмонголын Чифен шоронд ял  эдэлж байгаа бөгөөд түүнийг байнга дээрэлхэн, доромжилж, хамт хоригдогсод, хамгаалагчид бие махбодид нь халдаж, зохиол бичих, ном сонин уншихыг хоригложээ.  Эмч нар түүнд захын мэдрэлийн болон венийн судасны үрэвсэлтэй гэсэн онош тавьсан боловч түүний өвчнийг эмчлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй байна. Эхнэр, хүү хоёр нь түүнийг суллах кампанит ажил зохион байгуулсныхаа төлөө төлбөр төлөх болжээ.

Хадаагийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.smhric.org/campaigns.htm цахим хуудаснаас үзэж болно.

Хуучинхүү 10 гаруй жилийн турш интернэтээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсаар иржээ. Тэрээр  http://www.nutuge.com/, http://www.ehoron.com/, http://www.mongolger.net/ зэрэг цахим хуудасны Монгол оюутан, сэхээтнүүдийн онлайн хэлэлцүүлгийг удирдан зохицуулдаг байжээ. Эдгээр цахим хуудсыг Хятадын эрх мэдэлтнүүд сүүлийн жилүүдэд “салан тусгаарлах үзэл сурталчилсан”, “угсаатны асуудал хэлэлцсэн” хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Цагдаагийн ажилтнууд (http://www.mongolger.net/ цахим хуудасны “Монгол Гэр” хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зогсоосны дараа Хуучинхүүгийн гэрт нэвтэрч, түүний компьютерийн хард дискнээс бүх файлыг нь устгажээ. Цахим хуудсыг үндэслэгч Содмонгол 4-р сарын 17-ны өдөр АНУ-ын Орон нутгийн асуудлын байнгын хэлэлцүүлгийн хуралд оролцохоор явж байхдаа Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлагджээ. Тэрээр 3 сарын дараа суллагдсан ч сураг тасарсан.

"Өвөрмонгол Хятадын засгийн газрын цагдан хяналтын дор байна." “Улаач” http://www.ulaaq.com/ хэмээх хамгийн сүүлд гарсан цахим хуудсыг зохиолч Наранбилэг үүсгэн байгуулжээ.  Гэвч Цахим хуудасны үйл ажиллагааг нь зогсоон, Наранбилэгийг гэрийн хорионд байлгаж байна.

Өвөрмонголд хараат бус цахим хуудас, хэлэлцүүлэг өнөө хэр байхгүй байна.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us