Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  Хадааг суллах хугацаа ойртож байхад түүний эхнэр хүүг хорилоо
   
ӨМХЭМӨ
2010-12-04
Нью Йорк

Өвөр Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хадаагийн 12 дугаар сарын 10-нд суллагдах мөч ойртож байгаа энэ үед Хятадын эрх баригчид Өвөр Монголын хүн ардын бодол санааг боох, болзошгүй жагсаал цуглаанаас сэргийлэх үүднээс шинээр дахин баривчилгаа явууллаа.

12 дугаар сарын 4-нд Хадаагийн эхнэр Шинна нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөххот дахь Монгол Судлалын Номын дэлгүүр дээрээсээ баривчлагдсан байна. Шиннагийн хүү Үйлсэд цагдаа хүчнийхэн түүний ээж Өвөр Монголын Нэгдүгээр саатуулах байранд хоригдож буй хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ нь ихэнх улс төрийн хоригдлуудын шоронд ял аван илгээгдэхээсээ өмнө хоригддог газар юм. Цагдаа нар номын санд олон цагын нэгжлэг хийсний дараа олон зуун ном, СD, бэлэг дурсгалын зүйлс болон бас бус зүйлсийг хураан авсан байна. Гэрч нарын хэлж байгаагаар номын дэлгүүрийн хаалга, цонхыг битүүлэн хаасан байна.

Яг энэ үеэр Хөххотын Сайхан дүүргийн Олон нийтийн амгаланг сахиулах товчооны арав гаруй цагдаа нар Монгол Судлалын Номын дэлгүүрийн агуулах руу орж, 13 цагийн нэгжих үйл ажиллагааг зохион явуулжээ. Цагдаа нарын нэгжлэгийн үеэр агуулахад ажиллаж байсан Үйлс үдийн 3 цагийн алдад агуулахаас гарч дөнгөөд Интернэт кафе олж, Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ), Ассошиэтэд Пресс болон бусад хэвлэл мэдээллийн болон хүний эрхийн байгууллагуудад хандан баривчилгааны эсрэг хариу арга хэмжээ авахыг хүссэн байна. Үүний дараахан цагдаа нар Интернэт кафед хүч түрэн орж ирж түүнийг орон нутгийн цагдаагийн хэлтэст хорихоор авч явсан байна.

Хууль ёсны ямар нэгэн журамгүйгээр цагдаа нар агуулахад байсан Үйлсийн хувийн комьютер, Шиннагийн өдрийн тэмдэглэл, тайлан тооцооны баримтууд болон Шинна, Үйлс нарын уншиж байсан номыг хүртэл хураан авчээ. Энэ долоо хоногт гуравдахь удаагаа номын санг нэгжиж байгаа нь энэ юм. Хэд хоногийн өмнө цагдаа болон Соёлын Зах Зээлийн Менежментын Товчооны хүмүүс тус номын санд ирэн долоон хайрцаг ном, CD болон DVD хураасан байна.

Орон нутгийн цагаар 23:30 цагийн үед ӨМХЭМӨ Үйлстэй саатуулах газраас гарсаны дараахан нь утсаар холбогдсон. Үйлс хэлэхдээ эрх баригчид түүнийг “Интернэтээр мэдээлэл тараасан” шалтгаанаар хорьсон хэмээн мэдэгдсэн байна. Түүнийг хорьж байхдаа түүний ээж Шинна нь “хууль бус менежмент явуулсан” шалтгаанаар хоригдож буй бөгөөд Олон нийтийн амгаланг сахиулах товчооноос “тогтоосон квотыг хэтрүүлсэн” үндэслэлээр шалгагдана хэмээн Үйлсэд мэдэгдсэн байна.

ӨМХЭМӨ Үйлсээс “тогтоосон квотыг хэтрүүлсэн менежмент” гэдэг нь ямар утгатайг тодруулахыг хүсвэл “энэ нь нарийн боовны газраас эрх баригчид гурван төрлийн боов худалдахыг анхааруулсаар байтал дөрвөн төрлийн боов жигнэж байгаатай л төстэй. Энэ нь тэдний зохиосон ямар ч утгагүй зүйл юм” гэсэн хариу өглөө.     

Түүнийг суллахаас цагийн өмнө Хөххотын Олон нийтийн амгаланг сахиулах товчооны орлогч дарга цагдаагийн газар хүрэлцэн ирж, Үйлстэй биечлэн уулзсан байна. Тэрбээр Үйлсээс дараах гурван нөхцөл бүхий баримт бичиг дээр гарын үсэг зурахыг зөөлөн өнгөөр хүссэн байна. Үүнд: 

1.      Өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай ямар нэгэн мэдээллийг Интернэт болон утсаар тараахгүй байх.

2.      Эцэг эхтэйгээ харилцах харилцаандаа зай авч, тэднээс харилцаагаа таслах.

3.      Өөрийн эцэг Хадаа лугаа адил ямар нэгэн салан тусгаарлах үйл ажиллагааг ирээдүйд хийхгүй байх.

Орлогч дарга эдгээр нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурвал Үйлсэд сайн ажил, сайхан байшин, тэр бүү хэл царайлаг найз охин олж өгнө хэмээн амалсан байна.

ӨМХЭМӨ түүнээс цаасан дээр гарын үсэг зурсан эсэхийг тодруулахад “бид эрх чөлөө, үнэт зүйлсээ иймэрхүү зүйлсээр арилждаг хүмүүс биш тул бүү санаа зов. Хэдийгээр өнгөрсөн 15 жилийн турш бид хүнд хэцүү зовлонг туучин гарсан боловч эрх чөлөө, хүний эрх, нэр хүндийн төлөөх тэмцлээ хэзээ ч зогсоогоогүй агуу эцэг эхийн хүү болон төрсөнөөрөө бахархаж байна. Эцэгийг маань хэзээ хаанаас суллах талаар албаны үг сонсоогүй байгаа ч аавыгаа гэртээ эргэн ирэх тэр өдрийг тэсч ядан хүлээж байна. Олон нийтийн амгалан сахиулах товчооноос бидэнд тодорхой мэдэгдэхдээ Улаанхад (Хятад нэр нь Чифенг)-тай суллагдсаны дараа уулзах эрхгүй хэмээн хэлсэн. Би бас өөрийн ээжийн эрүүл мэндэд ихээхэн санаа зовж байна. Тэр 55 настай бөгөөд зүрх нь нилээд өвддөг болсон” хэмээн Үйлс өгүүлж байна.

Хадаагийн авга ах, Монгол сургуулийн багш байсан Хасчулуу гуай Хадаагийн хоригдож байгаа Улаанхад хотод амьдардаг бөгөөд ӨМХЭМӨ-нд утсаар мэдэгдэхдээ гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөнөөс хойш орон нутгийн цагдаагийн газраас байнгын дарамт үзүүлж байгаагаа хэллээ. Тэрбээр Хадааг шоронд эргэж очих хүсэлтээ хэд хэд гаргасан ч зөвшөөрөл авч чадаагүй байна.

Өвөр Монголын зүүн урд орших Найман хошууны Жи-Ан хэмээх алслагдмал хотын тэмцэгч, тэрсүү үзэлтэн Арслан хэмээх залууг Хадааг суллагдах үед янз бүрийн чимээ шуугиан дэгдээж болзошгүй гэсэн үндэслэлээр хэд хоногийн өмнө хорьсон байна. Түүнийг Хадааг суллагдах үед Улаанхадад очиж дэмжихийг хориглосон байна. Түүнийг түр саатуулах газраас сулласан ч гэрийн хорионд байлгаж байна.

Хуучинхүү хэмээх бас нэгэн өөрөөр сэтгэгч зохиолч, тэмцэгч, Өвөр Монголын Ардчилсан Нэгдэл хэмээх хориотой байгууллагын гишүүн эмэгтэйг, Хадааг суллагдах чимээнээр монголчуудыг уриалсан үндэслэлээр Өвөр Монголын зүүнтээ орших Тонглиао хотноо гэрийн хорионд байна. Цагдаа нар түүнийг хорин дөрвөн цагийн турш хяналтандаа байлгасаар байна.

Өвөр Монголын Ардчилсан Нэгдэл байгууллагыг үндэслэгч Хадаа нь 1995 оны 12 дугаар сард Хөххотод баривчлагдсан “улс орныг хагалан бутаргах, тагнуулын үйл ажиллагаа” явуулсан хэргээр улс төрийн эрхийг нь хааж 15 жилийн хорих ял, дээрээс нь нэмж 4 жилийн ялыг өгсөн юм. Өвөр Монголчуудын дунд үндэсний баатар хэмээн өргөмжлөгдсөн Хадаа нь өнгөрсөн 15 жилийн турш шоронд хоригдож, Хятадын эрх баригчдын залхаан цээрлүүлэлт, хүмүүнлэг бус үйлдлийн дор тарчилсан ч Хятад дахь Монгол хүмүүсийн эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолын төлөөх цогтой тэмцлээ хэзээ ч зогсоогоогүй юм. Тэрбээр 2010 оны 12 дугаар сарын 10-нд суллагдах ёстой юм. 

Орчуулсан нь ӨМХЭМӨ

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us