Орчуулсан
нь
ӨМХЭМӨ
|
2010-12-05
|
Нью Йорк
|
Хөххотын цагдаагийн газар шоронд хоригдож буй тэмцэгчийн
эхнэрийг хорьж, хүүг нь байцаасан байна.
Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрх баригчид шоронд
хоригдож буй үндэсний тэмцэгчийг суллагдахаас өмнө эмх
замбараагүй байдал үүсэхээс сэрэмжлэн эхнэрийг нь хорьж, номын
дэлгүүрт нь нэгжлэг хийсэн байна.
Шинна,55, нь нийслэл Хөххот дахь Монгол судлалын номын
дэлгүүртээ байхдаа Бямба гаригт баривчлагдсан бөгөөд энэ нь
түүний нөхөр Хадаагийн суллагдахаас зургаан хоногийн өмнө болж
буй юм.
Хадаа,54, нь “салан тусгаарлах”, “тагнуул хийсэн” гэсэн
үндэслэлүүдээр 15 жилийн ял авсан юм.
Нью Йорк хотноо орших Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн
Өртөө
(ӨМХЭМӨ)
байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Т. Энхбат хэлэхдээ “Хадаагийн
суллагдах хугацаа ойртох тусам Хятадын эрх баригчид монголчуудын
дунд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх замаар хүмүүсийг
дуугүй болгох эрмэлзэлтэй байна” хэмээн өгүүлж байна.
Хөххотын Сайхан дүүргийн цагдаагийн ажилтанууд номын дэлгүүрт
нэгжлэг явуулж, олон зуун ном,
CD,
бэлэг дурсгалын зүйлс, дэлгүүрийн данс тооцооны дэвтэр болон
комьпютер зэргийг хураан авсан байна.
Шинна нь нөхрийгөө баривчлагдахаас өмнө хамтдаа энэ номын
дэлгүүрийг нээсэн байна. Тэрбээр нөхрийнхөө нөхцөл байдлын тухай
ил тод мэдээлж, Нобелийн шагналт Лиу Шиабо нарын зохиосон
ардчиллыг дэмжсэн 8-р Тунхагыг дэмжиж байсан юм.
Шинна нь Өвөр Монголын Нэгдүгээр саатуулах газар хоригдож байгаа
хэмээн тэдний хүү Үйлсэд цагдаагийн газар мэдэгдсэн байна.
Түүнийг хорьсон шалтгааныг “хууль бус менежмент” явуулсан хэмээн
хэлжээ.
Police informed the couple’s son, Uiles, that Xinna
is being held at the Inner Mongolia No. 1. Detention Center.
The grounds given for her detention were “illegal management” of
the bookstore.
Тэмцэгчийг энэ долоо хоногт сулланаа
Шинна нь
AFP
мэдээллийн агентлагт хэлэхдээ нөхөртэйгээ өнгөрсөн 4 дүгээр
сараас хойш уулзах эрх өгөөгүй гэнэ.
Хадаа нь 1995 онд Хөххотод монгол үндэстний эрхийн төлөө тайван
замаар эсэргүүцэл илэрхийлсэний дараа баривчлагдсан юм. Түүнд
оноосон ял нь суллагдсанаасаа хойш дөрвөн жилийн дотор ямар
нэгэн улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй хэмээн заасан
байгаа.
Хадаа нь Өвөр Монголын Ардчилсан Нэгдэлийг үүсгэн байгуулагч
бөгөөд тус байгууллага нь сүүлдээ үйл ажиллагааныхаа эрхэм
зүйлийг “Хан үндэстний колончлолыг эсэргүүцэн, Өвөр Монголын
тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилалын төлөө” хэмээн
тодорхойлсон байдаг.
Зарим монгол үндэстэн тэмцэгчид Өвөр Монголыг Умард Монгол
хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь хойд хилээр зааглагддаг бүрэн эрхт
Монгол улстай хамаатуулан хэлж буй юм.
Монголчууд нь Хятадын үндэстний цөөнх бөгөөд засгийн газрын
статистикаар 6 сая орчим хүн амтай гэсэн буй.
Хүү нь хэл дуулгажээ
Цагдаа нар номын дэлгүүрт нэгжлэг хийж байхад Хадаа болон
Шиннагийн хүү Үйлс нь дэлгүүрийн агуулахад ажиллаж байсан бөгөөд
тэндээс гарч Интернэт кафед очжээ.
Тэндээс тэрбээр гадаадын хэвлэл мэдээллийн болон гадаадад байдаг
Монголын хүний эрхийн байгууллагуудад хандсан байна.
ӨМХЭМӨ-ний мэдээлж буйгаар цагдаа нар Үйлсийг Интернэт кафед
байхад нь баривчилж, орон нутгийн цагдаагийн хэлтэст байцаахаар
авч явсан байна. Энэ явдал Бямба гаригт болжээ.
ӨМХЭМӨ-ний мэдээлж буйгаар Хөххотын цагдаагийн орлогч дарга нь
Үйлсэд гэр бүлийнхээ тухай мэдээлэл тараахгүй байх, эцэг
эхтэйгээ харилцаагаа таслах, ямар нэгэн “салан тусгаарлах” үйл
ажиллагаа явуулах гэсэн зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурахыг
шаардсан байна.
Мөн цагдаагийн дэд дарга хамтран ажиллах юм бол Үйлсэд сайн ажил
олж өгөх болон бусад хувийн тааламжтай зүйлсийг амалсан гэнэ.
Үйлсийг тэр оройдоо цагдаагийнхан явуулсан боловч маргааш нь
олон нийтийн амгалан сахиулах товчоон дээр дахин авчирсан байна.
Түүнийг гадаадын хэвлэлийнхэнтэй утсаар ярьж байхад нь саатуулж,
гар утсыг нь хураан авсан тухай ӨМХЭМӨ-ний хэвлэлийн төлөөлөгч
ярьж байна.
Тэрбээр хэлэхдээ “эрх баригчид Шинна болон Үйлсийг гадаадын
хэвлэл мэдээллийнхэн болон хүний эрхийн байгууллагуудад
ярилцлага өгч, нөхцөл байдлыг мэдээлж байгаад нь ихэд цэрвэн айж
байна” хэмээж байна.
Дэмжигчидийг онилж байна
Эрх баригчид мөн Хадаагийн суллагдах өдөр баярын цуглаан зохион
байгуулах гэж байсан монгол зохиолчийг гэрийн хорионд хорьсон
байна.
Говруудын Хуучинхүү нь зохиолч, тэмцэгч, Өвөр Монголын Ардчиллын
Нэгдэлийн гишүүн бөгөөд 11 дүгээр сарын 11-нд Хорчин хошууны
Тонглиао хотын цагдаагийн газарт саатуулагдсан байна.
“Би блогон дээрээ түүнийг суллагдмагц түүнтэй очиж уулзахаар
төлөвлөж байна. Тэд намайг мэдээ тараачихна хэмээн айж, гарахаас
нь өмнө гэрийн хорионд оруулсан байх” хэмээн өгүүлж байна.
RFA
агентлагын мандарин хэлний газар ба Рачел Вандербинк мэдээллээ
|