ӨМХЭМӨ
|
2010-12-08
|
Нью Йорк
|
Re:
Хадаагийн гэр бүлийн бүх гишүүдийг
үндэслэлгүйгээр саатуулж, хорьж буй тухай
Өвөр
Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө
(ӨМХЭМӨ)
нь Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орны шоронд хоригдож буй
монгол үндэстэн, улс төрийн хоригдол Хадаагийн эхнэр хүү хоёрыг
хорьж, саатуулсан явдалд ихээхэн санаа зовниж байна.
Хадаагийн эхнэр Шинна,
өдгөө 55 настай, нь 2010 оны 12 дугаар сарын 4-нд ӨМӨЗО-ы
нийслэл Хөххот дахь Монгол Судлалын номын дэлгүүрээс
баривчлагдсан. ӨМӨЗО-ы Олон түмний амгаланг сахиулах товчоо нь
түүний бяцхан номын дэлгүүрийг нь “хууль бус бизнес эрхэлсэн”
хэмээн буруутгаж байна. Шинна нь одоо Хөххотын Нэгдүгээр
саатуулах газарт хоригдож байна. Тэрбээр зүрхний хүнд өвчтэй
бөгөөд өдөр тутам эм хэрэглэх ёстой. Шиннагийн хүү Үйлс нь түр
суллагдах үедээ ӨМХЭМӨ-тэй утсаар холбогдохдоо мэдээлсэнээр
тэрбээр саатуулах газарт эмийг нь хүргэж өгөхийг хүссэн ч
зөвшөөрөл өгөөгүй байна. Шиннагийн эрүүл мэнд болон нөхцөл
байдал одоогоор ямар байгаа нь тодорхойгүй.
Тэр өдөр
буюу 12 дугаар сарын 4-нд Хадаа, Шинна нарын хүү Үйлсийг
Хөххотын Сайхан дүүргийн цагдаагийн газрынхан Интернэт кафед
байхад нь баривчилсан байна. Баригдахаасаа өмнөхөн тэрбээр
ӨМХЭМӨ болон бусад хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагууд
руу ээжийнхээ саатуулагдсан тухай яаралтай захиа явуулж, арга
хэмжээ авахыг хүссэн юм. Түүнийг шөнө дундаас өмнө суллан
явуулсан боловч маргааш өглөө нь
(12
дугаар сарын 5)
Хөххотын Сайхан дүүргийн цагдаагийнхан дахин баривчилж хорьсон
байна. BBC-гийн
мандарин хэлний хэлтэс цагдаагийнхан гар утсыг нь хураан авч
унтраахаас өмнө Үйлстэй ярилцлага хийх боломж олдсон байна.
Энэхүү богино ярилцлага BBC
агентлагын вэбсайт дээр тавигдсан бөгөөд сурвалжлагчтай ярилцаж
байхад түүнийг саатуулах газар байгаа мөн цагдаа утсыг нь хүчээр
унтрааж буй нь бичигдэж үлдсэн байна. Хөххотод байдаг Үйлсийн
найз нь үүний дараахан ӨМХЭМӨ-нд батлан хэлэхдээ Үйлс нь
ээжийнхээ хоригдоаж байгаа Өвөр Монголын нэгдүгээр саатуулах
газарт байгаа гэдгийг хэлсэн байна.
Өдгөө 55 настай Хадаа нь
1995 онд “улс үндэстнийг хуваах гэсэн, тагнуул хийсэн” гэсэн
үндэслэлүүдээр Хятадын эрх баригчдад баривчлагдаж 15 жилийн ял
авсан бөгөөд гарсаны дараах 4 жилд улс төрийн ямарваа нэгэн үйл
ажиллагаа явуулах эрхээ хасуулсан юм. Баригдахаасаа өмнө Хадаа
нь Өвөр Монголын Ардчиллын Нэгдэлийг Өвөр Монголд ардчилсан,
тайван замаар тусгаар тогтолыг олж, тусгаар тогтнолт Монгол
улстай эргэн нэгдэх зорилготой юм. Хадаа мөн “Өвөр Монголын
гарах арга зам” ном бичиж, “Өвөр Монголын дуу хоолой” сэтгүүлийг
эрхлэн гаргаж байжээ. Эмнэсти Интернейшнл байгууллага түүнийг
“оюу санааны хоригдол” хэмээн зарласан юм. Шүүх ажиллагааг нь
явуулсан шүүгчдийн гаргасан шийдвэрээр Хадаа нь
баривчлагдсаныхаа 15 жилийн ойн өдөр буюу НҮБ-ийн Хүний Эрхий
өдөр болох 2010 оны 12 дугаар сар 10-ны өдөр суллагдах ёстой юм.
Хүний эрхий өдөр ойртож
буй энэ мөчид Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө нь
Хятадын эрх баригчид ямар нэгэн шалтгаангүйгээр Хадаагийн гэр
бүлийн гишүүдийг барин хорьж байгааг эрс буруушааж байна. ӨМХЭМӨ
нь Хятадад буй монгол тэмцэгчид улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөний наад захын эрхүүдийг
сурталчлах ажиллагааг нь хаан боогдуулж, барьж хорих аюултай
байнга тулгарч байдагт сэтгэл зовниж байна. ӨМХЭМӨ нь олон улсын
байгууллагуудыг Өвөр Монголд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж
байгаа явдалд анхаарлаа хандуулж, монгол угсааны тэмцэгчдийг
шалтгаангүйгээр барьж хорихыг зогсоох, монгол зан заншил, хэл
соёлыг уусган, байгаль орчныг нь сүйтгэж буй үйл ажиллагаагаа
зогсоохыг Хятадын засгийн газраас шаардахыг уриалж байна.
|