Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

 

Хятадын монгол тэмцэгчийг тойрсон ээдрээтэй асуудлууд

   
Уол Стрийт Жорнал, Жош Чин
2010-12-13
Орчуулсан нь ӨМХЭМӨ

Нэгэн хятад тэмцэгч Нобелийн Энхтайваны шагнал авч байх мөчид өөр нэгэн нь сураггүй алга болоод байна.

Монголчуудын хүний эрхийн группын мэдээлж буйгаар монгол үндэстний тэмцэгч Хадаа нь салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан хэмээх үндэслэлээр 15 жил шоронд хоригдож, суллагдсан боловч одоо хүртэл хаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд суллагдаагүй байж магадгүй гэсэн таамагтай байна.

54 настай Хадаа нь өнгөрсөн Баасан гаригт Өвөр Монголын Чифен хотын шоронгоос суллагдах ёстой байсан юм. Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөны вэбсайтад тавигдсан хэдэн зурган дээрх он сар нь Баасан гаригаар байх бөгөөд Хадаа нь өөрийн эхнэр Шинна болон хүү Үйлсийн хамт зочид буудлын рестораны тусгай өрөөнд байгаагаар тавигдсан байна.

ӨМХЭМӨ өөрийн вэбсайт дээрээ мэдээлсэнээр Ням гаригт дээрх зурагнуудыг агуулсан компакт дискийг Хадаагийн бэр эгч Нараад “Төрийн аюулгүй”-н ажилтан өгсөн байна.

“Шинна болон Үйлсийн өмссөн хувцаснаас нь харвал энэ зурагнууд нь саяханых байна. Гэхдээ л тэд эрх чөлөөтэй болоогүй л байна” хэмээн Нараа хэлсэнийг ӨМХЭМӨ иш татжээ.

AFP мэдээлэхдээ өнгөрсөн сард эрх баригчид монгол тэмцэгч нарыг хорьж эхэлж, Хадаагийн суллагдах өдөр ойртох үед түүн дээр гэр бүлийнхэнийг нь эргэн очиход саад учруулж эхэлжээ. Шинна, Үйлс нар нь 12 сарын эхээр хоригдсон бөгөөд түүнээс хойш сураг чимээгүй байгаа тухай ӨМХЭМӨ мэдээлжээ.

Ассошиэтэд Пресс Даваа гаригт мэдээлэхдээ Нараа нь дээрх зургуудыг хүлээн авсаныг баталж байгаа бөгөөд Хадаа болон түүний эхнэр, хүүгээс нь сураг сонсоогүй байгаа тухай дурджээ.

Хадаа нь Өвөр Монголын Ардчилсан Нэгдэл хэмээх монголын хүний эрхийн байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Бээжин энэхүү группыг Далай лам болон Уйгурын хүний эрхийн тэмцэгч Рэбиа Кадээр нарын нэгэн адилаар салан тусгаарлах үзэл баримталдаг хэмээн буруутгаж байгаа юм. Хадаагийн эхнэр Шинна саяхан үүнийг няцаан, нөхрийнхөө хамтаар зүгээр л монголчуудын эрхийг хамгаалахыг оролдож байсан хэмээн мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хэдийгээр Хятадын засгийн газар болон монгол үндэсний хоорондын сөргөлдөөн нь Төвд, Уйгурыг бодвол бага яригддаг хэдий ч асуудал бол адил юм. Төвд болон Кадээрын төрсөн Шинжан нутагтай адил байгалийн баялаг нөөцтэй Өвөр Монголд сүүлийн хэдэн жилд хан үндэстэн үлэмж ихээр цутган нүүн суурьшиж буй юм. 

Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл хан үндэстэнгүүд Өвөр Монголын нийт хүн амын 80 хувийг бүрдүүлж буй бөгөөд монгол үндэстэнгүүд 17 орчим хувьтай байна. Бээжин тус бүс нутаг дахь нүүрсийг олборлохоор зорьж байгаа энэ цаг үед монгол үндэстний тоо улам улам цөөрөх нь.

Өнгөрсөн онд Өвөр Монгол нь нүүрс олдворлолтоор Шансигийг орыг эзлэн Хятадад тэргүүлсэн бөгөөд хар алтнаас болж хотууд цэцэглэн хөгжиж, машин замын түгжрэл ихсэх болсон байна.

Хэдийгээр эдийн засаг өсч буй ч энэхүү хөгжил нь зөвхөн хятад үндэстэнд тааламжтайгаар зохицуулагдаж байна хэмээн монголчууд нь гомдоллон энэ бүс нутагт үндэстэн хоорондын сөргөлдөөнийг улам хурцатгаж буй юм.

Энэхүү зөрчлийн улмаас засгийн газар 2004 онд Улаанбаатар хоын монголын өмнөө барьдаг метал хамтлаг болох Хурд хамтлагын тоглолтыг цуцлахад хүргэсэн байна.

Энэхүү үндэстний зөрчил нь сүүлийн хэдэн жил Хятадын хил даваад Монгол дахь үндэсний хэт үзэлтнүүдийг олноор төрүүлж, хятад компани, ажилчид руу уураа гаргах үзлийг дэвэргэж байна.

Монголчуудын энэхүү зөрчил, сөргөлдөөний улмаас засгийн газар Хадаагийн талаарх мэдээллийг нууцалж байж болох юм. Ройтерс агентлаг Өвөр Монголын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Вэн Фей-ээс Хадаагийн талаар тодруулахад тэр хүний тухай огт сонсоогүй гээд “хэрэв тэр шоронгоос суллагдсан юм бол би хаана байгааг нь яаж мэдэхэв, хэрэв тэр шоронд байгаа юм бол би хаана байгааг нь мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн байна.

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us