Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

 

Монгол тэмцэгч Хятадын шоронгоос суллагджээ

   
Ассошиэтэд Пресс
Даваа гариг, 12 дугаар сарын 13, 2010; 3:00 AM
Орчуулсан нь ӨМХЭМӨ

БЭЭЖИН Өвөр Монголыг Хятадаас ангид тусгаар тогтнол олгох тэмцэл өрнүүлсэн тэмцэгч 15 жилийн турш хоригдсоны эцэст шоронгоос суллагдсан боловч төрийн тусгай хамгаалалтынхан түүнийг хаа нэгтээ хорьж байж болзошгүй хэмээн хамаатан нь Даваа гаригт мэдээллээ.

Хэдийгээр Хятадын шууд удирдлагатай Өвөр Монгол дахь монголчуудын салан тусгаарлах үзэл нь тэр бүр олонд мэдэгдээгүй боловч сүүлийн жилүүдэд Төвд болон Шинжаанд гарсан үндэсний цөөнхийн үймээн гарч болзошгүй хэмээн Хятадын засгийн газар болгоомжилж байдаг халуун цэгүүдийн нэг юм.

Өнөө 56 настай Хадаа нь өнгөрсөн Баасан гаригт суллагдах ёстой байсан боловч одоо хүртэл сураггүй байгаа тухай бэр эгч Нараа нь өгүүлж байна.

Тэрбээр хэлэхдээ нэрээ хэлэхийг хүсээгүй нэг хүн Хадаа өөрийн эхнэр хүүгийн хамт байгаа таван ширхэг дижитал зургууд агуулсан компакт дискийг Ням гаригт өөрт нь өгсөн байна. Тэдгээр зурагнууд нь саяханых болон үнэн болохыг Нараа батлаад танил биш нэгэн өрөөнд хамтаар хоол идэж байгаа зурагнууд байжээ.

“Бид зурагнуудыг үзээд түрхэн зуур бага ч гэсэн баяртай байлаа. Гэвч тэр одоо хүртэл эргэж ирээгүй, утсаар ч яриагүй байна. Тиймээс тэр одоо хүртэл эрх чөлөөгөө эдлээгүй байна хэмээн бид бодож байна” гэсэн байна.

Хадаа нь Өвөр Монголын ард түмэнд тусгаар тогтнолыг олгох Өвөр Монголын Ардчилсан Нэгдэлийг байгуулахад тусалсан байна. Түүний Өвөр Монголын нийслэл Хөххот дахь номын дэлгүүр нь хөдөлгөөний төв болсон бөгөөд 1995 оны 12 дугаар сарын 30-нд номын дэлгүүрийн үүдэнд 200 гаруй хүн 13-р зууны монгол хаан Чингисийн хөрөг бүхий зураг барьсан хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэн, дуу дуулж байсан байна.

Тэрбээр 1996 онд салан тусгаарлах болон тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр хоригдсон юм.

Даваа гаригт Хадаагийн хоригдож байсан Чифен хотын 4-р хорих болон Хөххот дахь Өвөр Монголын Хорих төв газар луу утсаар ярихыг оролдсон боловч хариу өгөөгүй байна.

http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2010/12/13/AR2010121300265.html

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us