|
Монголын мэдээ |
2006.09.01 |
Г.Жамъян |
Өвөрмонголын өөртөө засах орны
ЦЕГ-ын орлогч дарга бөгөөд Хөх хотын цагдаагийн газрын дарга,
генерал Цул Хай Вей тэргүүтэй цагдаагийн газрын төлөөлөгчид
манай улсад ажиллаж байна. Генерал Цул Хай Вейг ЦЕГ-ын дарга
Д.Сандаг-Очир хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааныхаа
талаар ярилцжээ. Тэд сүүлийн үед гарч байгаа хятад, өвөрмонгол
иргэдтэй холбоотой хэргүүдийн талаар ярилцан, хоёр талын нутагт
гарсан хэрэг, иргэдийн талаар мэдээлэл солилцох, ийм асуудалд
анхааралтай хандах талаар тохиролцсон аж. Түүнчлэн ажилтнуудаа
харилцан сургалтад хамруулах, эмчилгээ оношилгоонд хамруулахад
туслалцаа үзүүлэх зэрэг асуудлаар ч ярилцсан байна. Төлөөлөгчид
Нийслэлийн болон дүүргүүдийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай
танилцан хамтран ажиллахаар тохиролцсон гэнэ.
|