Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

Share |

 

НҮБ-ээс улс төрийн орогнолын хайж байсан Батзангаа Хятадын шүүхээс гурван жилийн ял авлаа

   
ӨМХЭМӨ
2 дугаар сарын 2, 2010
Нью Йорк

Ордосын Монгол-Төвдийн Анагаах ухааны Сургуулийн захирал байсан Батзангаа (38) нь 2011 оны 1 дүгээр сарын 27-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос аймгийн Доншен дүүргийн Иргэдийн шүүхээс “тусгай зориулалтын мөнгийг өөр зүйл ашигласан” гэдэг үндэслэлээр “гурван жилийн ялыг дөрвөн жилийн тэнсэнтэйгээр авлаа. Шүүхийн шийдвэр гарахаас найм хоногийн өмнө болсон шүүх хурал дээр Батзангааг буруугүй гэдэг нь батлагдсан юм. Батзангаагийн өмгөөлөгч Хөхбулаг Ордос аймгийн Иргэдийн шүүхэд давж заалдахаар бэлдэж байна. Батзангаа нь одоогоор батлан даалтад байгаа юм.

2009 оны 10 дугаар сарын 29-нд Батзангаа нь тусгаар тогтносон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо байх НҮБ-ын Дүрвэгсэдийн Агентлагт НҮБ-ын улс төрийн орогнолын эрэх авахаар өргөдөл өгөөд байх үедээ үүдэн дээрээс нь баригдсан юм. Батзангаагийн эхнэр Баянхуар болон тэдний 9 настай охин Чилгүүн нар үүний дараахан мөн баригдсан байна. Тэднийг маргааш өдөр нь Хятадын ӨМӨЗО-ны Ордос аймаг уруу албадан гаргасан байна. Тэднийг баривчлах, албадан буцаах ажиллагааг Монгол Улс болон Хятадын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын дөрвөн цагдаа, Монголын арав буюу түүнээс дээш цагдаа нууцаар хийж гүйцэтгэсэн байна. 

Сургуулийнх нь газрыг эрх баригчид хууль бусаар хураан авсан явдлыг эсэргүүцэн олныг хамарсан цуглаан зохион байгуулахаар завдсан хэрэгтээ ял тулгагдаж магадгүй хэмээн эмээсэн тул 2009 оны 5 дугаар сард Батзангаа эхнэр охины хамт Хятадыг орхин зугтжээ.

 Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ)-нд илгээсэн Батзангаагийн мэдэгдлүүдээс үзвэл дор хаяж хоёр удаа орон нутгийн Нийтийг Аюулаас хамгаалах газарт хандан Чингис хааны талбай болон Намын зөвлөлийн байшингийн өмнө сургуулийнхаа 200 гаруй оюутнуудыг цуглуулан, “үндэсний цөөнхийн боловсролын эрх”-ийг хангахыг шаардан, “үндэсний цөөнхүүдийн эрх чөлөөг зөрчиж” байгааг эсэргүүцэн, албан ёсоор суулт хийх болон өлсгөлөн зарлах хүсэлтээ албан ёсоор илгээсэн байна. Доншен дүүргийн Нийтийн Аюулаас хамгаалах Товчоо түүний хүсэлтүүдийг ямар нэгэн тайлбаргүйгээр хүлээн аваагүй байна.

 

Монголд ирсэнийхээ дараа Батзангаа эхнэр, охины хамтаар Улаанбаатар хот дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагт хандан улс төрийн орогнол хүсэн өргөдөл гаргажээ. 2009 оны 8 дугаар сарын 27-нд НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссын олгосон орогнол хүсэгчийн гэрчилгээ (Дугаар 670-09C00008)-нд дурдахдаа Батзангаа болон түүний гэр бүлийн гишүүд нь улс төрийн орогнол эрж буй бөгөөд “түүний амь болон эрх чөлөө нь баталгаагүй гэж үзсэн эх оронд нь хүчээр буцаахаас хамгаалагдсан бөгөөд улс төрийн орогнолын статус нь хүлээгдэж байгаа” гэсэн байна.

ӨМХЭМӨ-нөөс өчигдөр Батзангаатай цаг гаруй утсаар хийсэн ярилцлагын явцад тэрбээр хэлэхдээ НҮБ-ын Дүрвэгсэдийн Асуудал эрхэлсэн Дээд Комисст хариу нь хүлээгдэж буй улс төрийн орогнолын хүсэлтээ цаашид үргэлжлүүлэхээ мэдэгдээд зогсохгүй олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон НҮБ-ын хүний эрхийн конвенцийн холбогдох заалтуудыг бүдүүлгээр зөрчсөн Монгол Улсын Засгийн газарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Батзангаа түүнийг баривчлан, хүчээр буцаасан үйл ажиллагаанд оролцсон гурван хүний нэрийг онцолж байна. Тэдгээр нь НҮБ-ын Дүрвэгсэдийн Асуудал эрхэлсэн Дээд Комисст ажилтай Нямдоржийн Анараа, мөн тус байгууллагын ажилтан Эрдэнэбулган, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга, хурандаа Д. Мөрөн нар юм. ӨМХЭМӨ удахгүй түүнтэй хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь англи, монголоор тавих болно.

Шүүхийн шийдвэрийн монгол бичгээр уншихаар бол энд дарна уу.

 

НҮБ-ын Дүрвэгсэдийн Асуудал эрхэлсэн Дээд Комиссоос Батзангаад олгосон орогнол хүсэгчийн гэрчилгээ

 

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us