Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

Share |

 

Батзангаатай хийсэн ярилцлага: Өвөр Монголын дүрвэгчийг Монгол болон Хятадууд хэрхэн хамтран Хятад уруу баривчлан буцаасан талаарх баримтууд

   
ӨМХЭМӨ
2 дугаар сарын 3, 2010
Нью Йорк

Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ)-ний доорх ярилцлагыг Өвөр Монголын дүрвэгч хийгээд НҮБ-аас орогнол хүсэгч, хожмоо Монгол болон Хятадын Засгийн газрын хамтын хүчээр баригдан, Хятад уруу буцаагдсан Батзангаатай хийсэн ярилцагын текст юм. Батзангаад шүүх 2011 оны 1 сарын 27-ны өдөр гурван жилийн ялыг дөрвөн жилийн тэнсэнтэй оноосон байна. Энэхүү нэг цаг гаран үргэлжилсэн ярилцлагын явцад Батзангаа нь хэрхэн түүнийг Хятад болон Монголчууд хамтран Хятад уруу хүчээр буцаасан тухай хэн ч сонсоогүй баримтуудыг дэлгэх болно.

 

ӨМХЭМӨ: Сайн байна уу. Нью Ёорк хотноо төвлөрсөн Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөнөөс ярьж байна. Бид таны ялын тогтоолтой уншиж танилцсан бөгөөд та хүсвэл ярилцлага авах хүсэлтэй билээ.

Батзангаа: Тэг тэг, бололгүй яахав.

ӨМХЭМӨ: Та гурван жилийн ял сонссон гэв үү?

Батзангаа: Тийм ээ, би гурван жил шоронд хоригдох ял авлаа.

ӨМХЭМӨ: Яг таны өдүүлсэн гэмт хэрэг, ял юу юм бэ?

Батзангаа: Ял өгсөн шалтгаан нь “тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” буюу хятадаар “nuo yong te ding kuan wu”.

ӨМХЭМӨ: Ганц үндэслэлээр ял тулгасан биз дээ?

Батзангаа: Тийм ээ, ганц.

ӨМХЭМӨ: Ялын тогтоолд “гурван жилийн ялыг дөрвөн жилийн тэнсэнтэй” гэсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ?

Батзангаа: Энэ нь эрх баригчид намайг шоронд хорихоос өмнө дөрвөн жилийн турш хараандаа байлгана гэсэн үг. Хэрэв би ямар нэгэн алдаа гаргавал тэр даруй шоронд хорих юм.

ӨМХЭМӨ: Хэрэв энэ хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг өдөөвөл урд өгсөн гурван жил дээрээ нэмээд шинэ ял онооно гэсэн үг үү?

Батзангаа: Би сайн мэдэхгүй байна. Учир нь бүх зүйл эрх баригчдын хүслээр шийдэгддэг. Үнэнийг хэлэхэд 240,000 юань зувчуулсан хэмээх “гэмт хэрэг” нь ч үндэслэлгүй юм. Сургуулийн захирлын хувьд бид эрхэм зорилгоо болгодог боловсрол олгохоос өөр зорилгоор ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулж байгаагүй.

ӨМХЭМӨ: Та нарыг хүчээр нутаг буцаасны дараа эхнэртэй чинь ярилцаж байхад эрх баригчид таны банкны данс болон санхүүгийн ажиллагааг олон удаа шалган үзсэн боловч ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл олоогүй хэмээн хэлж байсан. Түүнээс хойш тэд ямар нэгэн юм олсон уу?

Батзангаа: Үгүй ээ, эрх баригчид ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй юу ч олоогүй. Манай сургууль үндэсний цөөнхийг сургадаг тул засгийн газраас тэтгэлэг хэлбэрээр 360,000 юань авсан нь үнэн. Үүнээс 240,000 юанийг Шилийн Гол, Жирэм хошуу зэрэг бусад бүс нутгийн оюутнуудад тэтгэмж болгон олгосон. Хоёр гол буруутгах шалтгаан нь:

1.      Тэтгэлэг олгох ёсгүй байсан оюутнуудад боловсрол олгосон, учир нь эх зөвшилцөл дээр нь тэтгэлэг хүртэгчийн нэрс байхгүй байсан.

2.      Тэдэнд зориулж тусгай сургалт, хичээлийн хөтөлбөрийн боловсруулахын оронд би хуучин хэрэглэж байсан хөтөлбөр, сургалтыг ашигласан. Энэ нь анхны шаардлагад харшлах ямар ч зүйлгүй. Тэрхүү шаардлагад шинээр сургалтын дамжаа эхлүүлэх гэсэн ямар ч юм заагаагүй байгаа.   

ӨМХЭМӨ: “Тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан”-ы хуулийн тайлбар нь юу вэ?

Батзангаа: Боловсролын зорилгоор олгогдсон мөнгийг машин, хаус зэрэг зүйлсийг өөртөө зориулан худалдан авсан бол энэ нь тусгай зориулалтын мөнгийг хувьдаа ашиглаж буй хэрэг. Гэвч би ийм юу ч хийгээгүй.

ӨМХЭМӨ: Тэгэхээр та буруугүй биз дээ?

Батзангаа: Таны зөв. Би ямар ч буруугүй. Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Тэдний бүх гүтгэлэг нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хуулийн ямар ч шалтгаан үгүй.

ӨМХЭМӨ: Хөхбулаг таныг өмгөөлсөн хэвээр байгаа юу?

Батзангаа: Тийм ээ.

ӨМХЭМӨ: Та одоо хэр эрх чөлөөтэй байна вэ? Та утсаар хүмүүстэй ярихад ямар нэгэн бэрхшээл бий юу?

Батзангаа: Миний гар утсыг чагнаж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Миний Интернэт болон гэрийн утас 2009 оноос хойш салгагдсан. Тэд тайлбарлахдаа орон сууцны доторх кабелийн сүлжээ нь хуучирсанаас гэсэн. Гэвч манай хөршүүд бүгд л Интернэттэй. Би Интернэт болон гэрийн утсаа сэргээлгэхийг хүссэн боловч зөвшөөрөл өгөхгүй байна. Тэд янз бүрийн л шалтаг тоочдог.

ӨМХЭМӨ: Та чөлөөтэй зорчиж болох уу?

Батзангаа: Би хаашаа ч явсан, эрх баригчдаас зөвшөөрөл авах ёстой. Урд нь Нийтийг Аюулаас хамгаалах Товчооноос зөвшөөрөл авдаг байсан. Одоо ийш тийш явах хэрэгтэй болвол шүүхээс зөвшөөрөл авна. Түүн дээр нэмээд Оршин суугчдын Хорооноос нэмэлт зөвшөөрөл авах ёстой гэнэ лээ. Хэрэв ингэхгүй бол би шоронд хоригдох болно. Түүнчлэн би хэзээ л бол хэзээ байцаагдаж магадгүй тул үргэлж л бэлэн байх хэрэгтэй болдог.

ӨМХЭМӨ: Та дээд шүүхэд давж заалдах гэж байна уу?

Батзангаа: Тийм, би давж заалдана. Шүүхийн шийдвэр гарсанаас арав хоногийн дотор амжуулах ёстой.

ӨМХЭМӨ: Таны хууль зүйн статус одоо ямар байна вэ?

Батзангаа: Би одоо “батлан даалтад” байгаа. 2011 оны 1 дүгээр сарын 15 хүртэл Нийтийг Аюулаас хамгаалах Товчооны “шүүх хурал хүлээгдэж буй батлан даалт” хэмээх статустай байсан.

ӨМХЭМӨ: Бид таны “батлан даалтын бичиг”-ийг харсан. Энд өгүүлсэнээр хэрэв хэн нэгэн тань уруу гаднаас юм уу гадаадаас залгах тоолонд та заавал эрх баригчдад мэдээлж байх ёстой гэсэн байна. Энэ нь хэр зэрэг хуулийн үндэслэлтэй вэ?

Батзангаа: Надад тулгасан долоон шаардлагаас дөрөв нь эрх зүйн үндэслэл байх хэдий ч нөгөө гурав нь ямар ч хуулийн үндэслэлгүйгээр надад зориулан зохиосон хэмээн надад тайлбарласан. Тэдгээр гурав нь : 1) би ямар нэгэн гадаад хүн юм уу гадаадад байгаа хүмүүстэй холбоо тогтоож болохгүй; 2) би засгийн газрын ямар нэгэн байгууллага руу биеэр очиж болохгүй. Хэрэв шаардлагатай тохиолдолд би хэн нэгэн хүнийг өөрийн өмнөөс явуулах ёстой; 3) Интернэт дээр ямар нэгэн юм хэвлүүлж болохгүй. Би өнгөрсөн онд утасдахад чинь юу ч хэлж чадахгүй байсан нь эдгээр хязгаарлалтуудтай холбоотой. Харин одоо шүүхийн “батлан даалт” гэдэг дээр эдгээр хориг нь тодорхойгүй байгаа тул би чөлөөтэй ярьж байгаа юм.

ӨМХЭМӨ: Та Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрвэгсдийн дээд хороонд хандан орогнол хүссэн байсан. Таныг Монголоос Хятад уруу хүчээр гаргасны дараа тус байгууллага тантай холбогдохыг оролдсон уу?

Батзангаа: Үгүй, би тэдэнтэй холбоо бариагүй. Намайг саатуулж байхад эхнэр нэг удаа тэдэнтэй утсаар ярьсан байна лээ. Тэд юу ч хийгээгүй. Намайг 2009 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хятадын талд хүлээлгэн өгсөн. Улаанбаатар дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлаг намайг оффис дээрээ дуудан ирүүлж, намайг эхнэр хүүхэдтэй маань хамт Хятадын эрх баригчдад тушаах нууц тохиролцоо хийсэн байна лээ.

ӨМХЭМӨ: Та НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагын тэдгээр хүмүүсийн нэрийг мэдэх үү?

Батзангаа: Тэд бол Нямдоржийн Анараа, Эрдэнэбулган нар. Ялангуяа Эрдэнэбулган үүнд маш идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Анараа бидэнд бага зэрэг сэтгэл үзүүлж байсан. Ихэнх ажиллагааа Эрдэнэбулганаар дамжигдан болсон.

ӨМХЭМӨ: Та хэлэхдээ тэд таныг урхидан ирүүлж, Хятадын талд хүлээлгэн өгсөн гэлээ. Тэд энэ урхийг хэрхэн тавьсан юм бэ?

Батзангаа: Анараа, Эрдэнэбулган нараас өөр нэг ч хүн бидний Улаанбаатар хотод байрлаж байсан газрыг мэдэхгүй байлаа. НҮБ-ын эдгээр ажилтангууд намайг НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагт хүрч ирэхийг дуудсан бөгөөд Хятадын цагдаа нарт барьж өгөх зорилготой байсан.

ӨМХЭМӨ: Таныг Хятад уруу ачигдсаны дараа таны эхнэр Хятадын дөрвөн цагдаа Монголын цагдаа нартай нийлэн таныг баривчилсан хэмээн хэлсэн. Баригдсан үйл явцынхаа тухай эргэн санавал?

Батзангаа: Би хэдэн баримт хэлье. 2009 оны 10 сарын 3-нд баригдахаас өмнө манай хаалгыг цагдаа нар олон удаа тогшсон. Бид хаалгаа тайлж өгөөгүй. Цагдаа нар биднийг тэр орон сууцанд байгаа гэдгийг аль хэдийнэ мэдсэн байж. Тэд яаж мэдсэн байх вэ? НҮБ-ын Дүрвэгсэдийн агенгтлагын дээр дурдсан хоёр ажилтан бидний байгаа газрыг зааж өгсөн нь тодорхой. Бид хаалгаа 2009 оны 10 сарын 3 хүртэл тайлж өгөөгүй бөгөөд энэ өдөр Анараа тэдний оффис дээр нь хүрэлцэн ирж “зарим зүйлийг тодруулах хэрэгтэй” хэмээн хэлсэн. Би тэдний ажлын газар үдийн 2 цагын алдад очсон. Тэд “бид таны хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь та эдийн засгийн гэмт хэрэг өдөөсөн байна” гэж хэлсэн.

ӨМХЭМӨ: Хэн таны өргөдлийг хэрэгсэхгүй болгож байна, та бол гэмт хэрэгтэн гэж хэлсэн юм бэ?

Батзангаа: НҮБ-ын Дүрвэгсэдийн агенгтлагын Анараа тэгж хэлсэн. Эрдэнэбулган мөн өрөөнд байсан. Анараа надад: 1) та Ордос Монголын Эмийн Холбооны байнгын хорооны гишүүн тул хавчигдаж мөрдөгдөхгүй; 2) Хятадын эрх баригчид танай сургуулийн эзэмшил хэсэг газар болон мөнгийг олгож байсан тул таныг мөрдөхгүй; 3) та Хятадад өр төлбөртэй юм байна. Энэ болгон Анараа, Эрдэнэбулган нар Хятадын эрх баригчидтай ойр холбоотой байж, миний асуудлаар нууцаар холбоотой байсан нь илэрхий байна.

ӨМХЭМӨ: Энэ нь НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссоос танд өгсөн албан ёсны хариу мөн үү?

Батзангаа: Хэрэв энэ нь танай сүүлчийн шийдвэр бол би буцаж байрандаа очоод эхнэр охин хоёртойгоо зөвлөлдөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл Анараа “танд тийм цаг байхгүй. Та шууд өөрийн эх орондоо албадан буцаагдах болно” гэж хэлсэн. Би түүнд давж заалдана гэж хэлсэн.

ӨМХЭМӨ: Та тэр дор нь давж заалдсан уу?

Батзангаа: Тэгсэн. Би 17 цагын алдад давж заалдах өргөдлөө бичиж дууссан. Би өргөдлөө бичиж дуусахтай зэрэгцэн Эрдэнэбулган намайг дагуулж гараад цагдаа нарт тушаасан.

ӨМХЭМӨ: Тэгэхээр Эрдэнэбулган таныг цагдаа нарт хүлээлгэн өгсөн албаны хүн болох нь ээ, тийм үү?

Батзангаа: Тийм ээ. Би өргөдлөө бичиж байхад Эрдэнэбулган цагдаа нартай утсаар ярьж, тэднийг түргэлэхийг шаардаж байсан. Анараа бага зэрэг сэтгэл тавьж байсан ч гэсэн тэдэнтэй хамтарсаар байсан.

ӨМХЭМӨ: Тэд танд албан хүсэлтийг тань хүлээн авах боломжгүй гэсэн НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссын албан ёсны бичиг өгсөн үү?

Батзангаа: Үгүй, тэд хүлээн авах боломжгүй гэсэн ямар ч баримт бичиг өгөөгүй. Харин түүнээс бүр өмнө миний өргөдлийг хүлээж авсанаа илэрхийлэн улс төрийн орогнол хүсэгчийн гэрчилгээг тус байгууллагаас олгож байсан.

ӨМХЭМӨ: Анараагийн амаар хэлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуд давж заалдахдаа та ямар бичиг баримт бүрдүүлж, бөглөсөн бэ?

Батзангаа: Ямар ч баримт бичиг бөглөөгүй. Намайг өргөдлөө бичгийн цаасан дээр бичихийг хүссэн. Би уйгаржин монгол бичгээр бичсэн. Надад ямар нэгэн тасалбар, албан бичиг өгөөгүй. Анараа зүгээр л амаараа надад хүлээн авах боломжгүй гэдгийг хэлсэн. Намайг өргөдлөө бичиж байхад Анараа компьютер дээрээ ямар нэгэн юм бичиж байсан. Би бодохдоо миний хэргэн дээр давж заалдах өргөдөл гаргасан талаар бичиж байна гэж бодсон. Ингэж л би болон манай гэр бүлийн гишүүдийг Монголын засгын газар болон НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисс Хятадад худалдсан. Яагаад би худалдсан гэж хэлж байна гэхээр дараагаар нь энэхүү үйлдлийг хийхийн тулд Монголын тал таван сая юань (нэг сая гаруй ам. доллар) авсан гэж сонссон. Би энэ мөнгийг яаж хуваасан, хэн хэдэн төгрөг авсаныг мэдэхгүй. Ийм л учраас тэд намайг Хятадад худалдсан гэж хэлээд байгаа юм. 

ӨМХЭМӨ: Та энэ мэдээллийг хаанаас авсан юм бэ?

Батзангаа: Хятадын эрх баригчид намайг Хятадад аваачихын тулд таван сая юань Монголд авчирсан гэдгийг баталгаатай эх сурвалжаас сонссон.

ӨМХЭМӨ: Таныг баривчлахын тулд яг хэдэн цагдаа нар НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссын гадаа ирээд байсан бэ?

Батзангаа: Яг байшингын өмнө дөрөв. Хоёр нь цагдаа, хоёр нь цагаачлалын албанаас байсан. Дараа нь олон хүн нэмэгдсэн. Тэд намайг Гадаадын харьяатын асуудал хариуцсан газар авчирсан. Тус байгууллагын дарга Д. Мөрөн надад хандан “та эдийн засгийн гэмт хэрэг өдүүлсэн учраас таныг баривчлахаар Хятадаас дөрвөн цагдаагийн ажилтан ирсэн байна. Та тэдэнд НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст гаргасан орогнол хүсэх өргөдлийнхөө тухай дурдахгүй байх нь аминд өлзийтэй. Хэрэв та хэлэх юм бол Хятадад очсон хойноо илүү хүнд шийтгэл хүлээх болно” гэж шууд хэлсэн.

ӨМХЭМӨ: Таныг тэгээд тэр өдөртөө буцаасан уу?

Батзангаа: Үүний дараа Д. Мөрөн бас “танай эх нутгын цагдаа нар удахгүй ирнэ. Та тэдний хий гэснийг хийх ёстой. Хэрэв ингэхгүй бол Монголын эрүүгийн цагдаагийн газрынхан таныг номхотгох болно. Та сургуулийн захирал хүн, боловсролтой хүн байна. Та өөрийн хүүхэд эхнэр хоёроо бодох хэрэгтэй” гэсэн.

ӨМХЭМӨ: Тэд танд болон таны гэр бүлийнхэнд ямар нэгэн хүч хэрэглэсэн үү?

Батзангаа: Үгүй ээ, тэд надад гар хүрээгүй. Д. Мөрөн хэлэхдээ Хятадын цагдаа нар орж ирмэгц видеогоор бүх процессыг бичнэ гэсэн. Тэгээд дөрвөн хүн орж ирсэнийг надад Д. Мөрөн танилцуулахдаа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дотоодийг Хамгаалах товчооны дэд дарга Жаргал, ӨМӨЗО-ны Цагаачлалын газрын дарга Бай Ина, Ордос хотийн Гэмт хэргийн эрэн сурвалжлах товчооны дэд дарга Фен, Доншен дүүргийн гэмт хэргийн цагдаагийн газрын орлогч дарга Чен Бо хэмээн танилцуулсан. 

ӨМХЭМӨ: Хятадын эрх баригчид яагаад тийм өндөр албан тушаалын хүмүүсийг илгээсэн юм бол?

Батзангаа: Учир нь намайг улс төрийн хэрэгт явдалтай үргэлж холбон сэрддэг байсан.

ӨМХЭМӨ: Та улс төрийн ямар үйл ажиллагаанд буруутгагдаж байсан бэ?

Батзангаа: Ихэнх нь үндэсний цөөнхийн асуудалтай холбоотой байсан. Манай сургууль Төвд, Монголын анагаах ухаан заадаг байсан тул тэд үргэлж намайг төвдтэй харддаг байсан. Үүний үр дүнд манай сургуульд үндэсний цөөнхийн боловсролын журмаар хууль ёсоор олгогдсон газрыг засгийн газар хураан авч, үүнээс болж манай сургууль санхүүгийн хүндрэл учруулсан. Манай сургуультай холбоотой хэрэг явдлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг би олон удаа хүсч байсан. Миний бүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Хүнд хэцүү дарамт, эрүүдэн шүүгдэх айдастайгаар би Монгол явсан.

ӨМХЭМӨ: Танай оюутнууд бүгд монгол уу? Тэд хаанаас ирэн суралцдаг байсан бэ?

Батзангаа: Манай сургууль Шинжан, Хөхнуурын болон өөр олон газраас ирсэн мянга илүү монгол оюутнуудыг сургасан. Олон тооны монгол оюутнуудыг нэг газар цуглуулсан нь намайг гүтгэн буруутгах жинхэнэ шалтгаануудын нэг байсан. Үнэндээ бол би хэзээ ч үндэстэн цөөнхийг хоородийн эелдэн зохицалийг эбдэх гэж оролдоогүй, хоорондоо салшгүй холбоотой Төвд, Монголын анагаахын тухай л зааснаараа бурууддаггүй юм бол. Энэ бүхнийг үндэсний цөөнхийн боловсролыг дээшлүүлэх гэсэн хувь хүний нэмэр хэмээн ойлгох ёстой. Би хэзээ ч Нам болон засгийн газрын эрх баригчдын эсрэг утга агуулгатай зүйл хийгээгүй.

ӨМХЭМӨ: Таныг албадан буцаасан даруй цагдан хорисон уу?

Батзангаа: Би Д. Мөрөнгийн албан өрөөнд юу болсон тухай эхлээд хэдэн зүйл нэмж хэлье. ӨМӨЗО-ны Нийтийг Аюулаас хамгаалах Товчооны орлогч дарга Жаргал надаас тэдэнтэй хамт Хятад уруу явах хүсэлтэй эсэхийг асуусан. Би “хэрэв Монголын Засгийн газар намайг хэсэг зуур үлдэхийг зөвшөөрвөл би эндээ үлдэхийг сонгоно” хэмээн тэдэнд хэлсэн. Д. Мөрөн намайг НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст өргөдөл гаргасан тухайгаа дурсах хэрэггүй гэсэн тул би энэ талаар ярихаас зайлсхийж байлаа. Д. Мөрөн тэр даруй “та өөрийн Хятад эх орондоо очих ёстой. Эс бөгөөс манай эрүүгийн цагдаа нар ирэх болно” гэсэн. Энэ бүхэн тэдний авсан видеонд үлдсэн байх ёстой.

ӨМХЭМӨ: Тэгвэл үүнийг Монголын засгийн газраас зохион байгуулсан хүчээр албадан гаргасан үйл ажиллагаа гэж ойлгож болoх нь ээ?

Батзангаа: Тийм ээ. Хятад Монголын тийм олон цагдаа нараар харгалзуулчихаад үүнээс өөрөөр би юу бодох билээ? Д. Мөрөн намайг цагдаа нартай эв зүйгээр харьцахыг анхааруулсаар байсан. Тэгээд тэд намайг эхнэр, охин луугаа утсаар ярьж, паспортоо авчраад Д. Мөрөнгийн албан өрөөнд хүрч ир хэмээн хэлэхийг тулгасан. Тэр оройдоо бид Улаанбаатарт нэгэн буудалд хоригдсон. Доншен дүүргийн эрүүгийн цагдаа болон Ордос аймгийн гэмт хэргийн эрэн сурвалжлах товчооны хоёр цагдаа намайг нэг өрөөнд харгалзан, охин эхнэр хоёр маань өөр өрөөнд хоригдсон. Тэр орой арав гаруй монгол цагдаа нар болон хамгаалалтын албаныхан зочид буудлыг манаж байлаа.

ӨМХЭМӨ: Хаана байдаг ямар буудал вэ?

Батзангаа: Зочид буудлын нэрийг санахгүй байна. Гэхдээ Шинэ-өрөө дүүрэгт, яг Энхтайваны гүүрний хажууд байрлаж байсан. Зочид буудал нь 10 гаруй давхар, харьцангуй жижиг буудал байсан. Монголын цагдаа болон энгийн хувцастай цагдаа нар биднийг харгалзан, зочид буудлын эргэн тойронд байлаа. Дараагийн өглөө Гадаадын харьяатын асуудал хариуцсан газрын дарга Д. Мөрөн засгийн газрын хэдэн хүмүүстэй буудалд хүрэлцэн ирж, хятадын цагдаа нартай өглөөний хоол идсэн. Монгол дахь Хятадын элчин сайдын яамны олон түшмэд биднийг баригдсан орой зочид буудалд хүрэлцэн ирж, монголын албаны хүмүүстэй ууж наргисан.

ӨМХЭМӨ: Тэгээд таныг Хятад уруу онгоцоор аваачсан уу?

Батзангаа: 2009 оны 10 сарын 4-ны 10 цагийн орчим Хятадын элчин сайдын яамны түшмэд, Монголын албаны хүмүүс болон цагдаа нар нийлсэн гучаад хүн биднийг онгоцны буудал дээр авчирсан. Бидний визны хугацаа хэтэрсэн учраас бага зэрэг саатсан боловч Д. Мөрөн болон Эрдэнэбулган болон гаалийн зарим ажилтнуудын ачаар бүх үйл явцыг түргэтэн, гаалиар давсан. Албадан гаргаж байгаа талаар ямар нэгэн албан ёсны баримт бичиг, албан процедурыг Монголын тал үйлдээгүй. Нэгэн англиар бичсэн баримт бичгэн дээр тайлбарлаж өгөхгүйгээр хүчээр гарын үсэг зурсан.

ӨМХЭМӨ: Гарын үсгээ зурсан тэр англиар бичсэн баримт чинь юу байсан юм болоо?

Батзангаа: Тэр бичгийн талаар хэн ч надад тайлбар өгөөгүй. Намайг хүчээр зуруулсан. Юун дээр гарын үсэг зурсанаа мэдэх ямар ч арга байгаагүй.

ӨМХЭМӨ: Хятадын гаалиар хаана орсон бэ? Хөххот уу өөр газраар уу?

Батзангаа: Онгоц Бээжинд өдрийн 12 цагийн алдад газардсан. Тэндээс тухайн өдрөө буюу 2009 оны 10 сарын 4-ны 16 цагын алдад Бээжингийн онгоцны буудлаас хөөрсөн.Ордост очиход Доншен дүүргийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүн биднийг онгоцны буудал дээр тоссон. Намайг эрүүгийн цагдаагийн газрын төв байранд аваачихад оройн 22 цаг орчим болж байсан. Намайг 24 цагын турш 10 цагдаа ээлжлэн байцаасан.

ӨМХЭМӨ: Байцаалтын явцад ямар гол асуултуудыг асууж байсан бэ?

Батзангаа: Гол асуултууд нь үндэстний цөөнхтэй холбоотой болон манай сургуулийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуултууд байсан. Тэд намайг сургуульд зориулан өгсөн мөнгийг аваад Хятадаас зугтсан хэмээн сэжиглэж байсан. Удалгүй тэд намайг Хятадаас Монгол руу ямар нэгэн мөнгө авч яваагүй болохыг олж мэдсэн. Тэд надаас миний санхүүгийн болон банкны дансны талаар асуусан. Намайг гэмт хэрэгтэн хэмээн баталчих ганц ч баримт тэд олоогүй. Гэвч тэд тэдгээр ялыг надад тулгасан.

ӨМХЭМӨ: Таныг хэр удаан хорьсон бэ?

Батзангаа: Би 99 хоног саатуулагдсан бөгөөд энэ нь хуульд заасан 97 өдрөөс хоёр өдрөөр илүү байгаа юм. Албан ёсоор намайг баривчилсан өдөр нь намайг албадан гаргаснаас хойш 39 дэх өдөр байсан бөгөөд энэ нь мөн л баривчлахаас өмнө 37 хоног саатуулж болно гэсэн заалтыг хоёр өдрөөр хэтрүүлсэн байгаа юм. Эхлээд би “залилан”-гийн гэмт хэрэг хийсэн хэмээн саатуулагдаж байснаа “тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” гэмт хэрэг болон өөрчлөгдсөн.

ӨМХЭМӨ: Саатуулагдах явцад танд хэрхэн хандаж байсан бэ? Хоол болон амьдрах нөхцөл хэр байв?

Батзангаа: Хоол бол маш муу, гэхдээ тэдний тулгасан ялууд нь батлагдахгүй болмогц арай сайжирсан. Би өглөө эртээс авахуулаад үдэш орой хүртэл шалыг өдөрт хэд хэдэн удаа шүүрдэх, өдөрт хоёр удаа аяга таваг угаах, таван удаа саатуулах байрны камернуудыг цэвэрлэх гэх мэт биеийн хүчний ажлыг хийж байсан. Бас шөнийн цагаар зарим саатуулагдсан хүмүүсийг амиа хорлохоос нь сэргийлж нэг цагаас цаг хорин минут хүртэл хугацаатай харгалздаг байсан.

ӨМХЭМӨ: Тэнд ямархуу хэргээр хүмүүс саатуулагдаж байна?

Батзангаа: Хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа, хулгай, дээрэм болон өөр олон янзын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс байсан.

ӨМХЭМӨ: Саатуулах газрын нэр нь юу байсан бэ?

Батзангаа: Донше дүүргийн Бодын Шилийн Саатуулах газар. Миний камерны дугаар нь 19 байсан.

ӨМХЭМӨ: Та тэгээд 99 хоног саатуулагдсаны дараа батлан даалтаар суллагдсан уу?

Батзангаа: Тийм, Нийтийг Аюулаас хамгаалах Товчооны “шүүх хурал хүлээгдэж буй батлан даалт” гэж байсан. Энэ нь ч бас хууль ёсны нэг жилийнхээ хугацааг хэтрүүлсэн.

ӨМХЭМӨ: Та тэр үедээ хэр зэрэг эрх чөлөөтэй байсан бэ?

Батзангаа: Би Дотоодийг хамгаалах Товчооны зөвшөөрөлтэйгээр Доншен дүүрэг дотроо чөлөөтэй аялах эрхтэй байлаа. Миний утсыг чагнаж байсан нь эргэлзээгүй. Тэд манай гэрийн өмнө болон гэрийн хойно тус бүр нэг камер байрлуулаад миний хөдөлгөөн бүрийг хянаж байлаа.

ӨМХЭМӨ: Тэр хоёр камер одоо хүртэл бий юу?

Батзангаа: Тиймээ, одоо хүртэл байж байгаа. Би хаа нэг тийшээ явах хэрэгтэй бол НАХТ-оос заавал зөвшөөрөл авах ёстой.

ӨМХЭМӨ: Таны НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст гаргасан улс төрийн орогнол хүссэн өргөдөл яах вэ?

Батзангаа: Би давж заалдсан өргөдлөө цааш нь үргэлжлүүлмээр байгаа. Би Улаанбаатар хот дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагтай утсаар ярих гэж оролдсон. Ерөөс залгах боломжгүй байсан. Миний бүх олон улсын дуудлагууд блоклогдсон. Би нийтийн утсаар ч гадаад руу залгах эрхгүй байсан. Бидэнд туслах хүн олдвол Улаанбаатар дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагтай холбоо тогтоож бидний өмнөөс асууж сураглавал тун сайн байна. Надад НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссын улс төрийн орогнол хүсэгчийн гэрчилгээ байгаа бөгөөд би энэ хэргээ эцэст нь хүртэл үзмээр байна. Миний хэргийн дугаар нь: 670-09C00008.

ӨМХЭМӨ: Бидэнд тэр баримт бичиг байгаа. Тэр гэрчилгээнд өгүүлсэнээр та улс төрийн орогнол хүссэн хүсэлтэндээ өөрийн эхнэр охин хоёроо хамтатгасан байсан, тийм үү?

Батзангаа: Тийм ээ, тэд хамтдаа байгаа.  

ӨМХЭМӨ: Хэрэв та хүсвэл манай Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ) дээрх байгууллагатай таны өмнөөс харилцаж, сураг тавьж болно.

Батзангаа: Танай байгууллага миний өмнөөс асууж сураглахыг зөвшөөрч байна. Хятадын эрх баригчид үзэхдээ миний хэргийг эдийн засгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Гэвч үнэндээ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн миний эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хандах ёстой. Монгол улсын Засгийн газар миний хэргийг шударга бусаар авч үзсэн хариуцлагыг үүрэх ёстой. Би гэм зэмгүй бөгөөд ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр намайг шүүж байна.

ӨМХЭМӨ: НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд Комисс мөн энэ хохирлоос хуваалцах ёстой.

Батзангаа: 2009 оны 8 сард НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд Комиссын Бүс нутаг хариуцсан оффисоос нэгэн эмэгтэй ирж, бараг гурван өдөр надтай ярилцсан. Түүнд миний хэргийн бүх материал байх ёстой

ӨМХЭМӨ: Түүний нэрийг хэн гэсэн бэ?

Батзангаа: Би үнэндээ санахгүй байна. Гэхдээ гаднах төрхөөр нь харвал Зүүн өмнөд Азиас гаралтай байсаныг тод санаж байна.

ӨМХЭМӨ: Тэр өөрийгөө аль улсаас ирсэн гэж танилцуулаагүй юм уу?

Батзангаа: Тэр бүсийн оффисоос ирсэн гэж танилцуулсан. Харин тэр бүсийн оффис нь хаана байрладгыг ч мэдэхгүй.

ӨМХЭМӨ: Таны НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд Комисст гаргасан улс төрийн орогнол хүссэн өргөдөл чинь яг ямар утгатай байсан юм бэ?

Батзангаа: Би урд нь амсч байсан болон хожим амсах улс төрийн хавчлагын учир шалтгааны улмаас улс төрийн орогнрол хүссэн. Би Хятад дахь монгол үндэстнийг сургахын тулд сургууль байгуулсан боловч үргэлж хавчигдаж, Хятадад цаашид амьдрах аргагүй болсон. Би Засгийн газар, Боловсролын товчоо болон бусад холбоотой газруудын эрх баригчидтай манай сургуулийн хэрэг явдлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг хүсэн уулзахыг оролдож байсан. Гэвч энэ болгон бүтэлгүй болж, би улам хавчигдах болсон. Жишээ нь, Боловсролын товчоонд гаргасан хүсэлтийг хуулийн дагуу гурван сарын дотор хариу өгөх ёстой боловч надад ямар ч хариу өгөөгүй.

ӨМХЭМӨ: Та яг хэдийг Хятадаас Монголд ирсэн юм бэ?

Батзангаа: Би 2009 оны 5 дугаар сарын 26-нд буюу сургуулийн амралт эхэлсэний маргааш нь Хятадаас явсан. 2009 оны 5 дугаар сарын 27-нд Улаанбаатарт ирсэн.

ӨМХЭМӨ: Та гуравт Монголд нэвтрэх хүчинтэй виз байсан уу?

Батзангаа: Тийм ээ, бид гурвуулаа хүчинтэй визтэй байсан.

ӨМХЭМӨ: Бидний авсан зарим баримтад өгүүлэхдээ таныг 2009 оны дөрвөн сарын сүүл, таван сарын эхээр Хятадын эрх баригчдад хаягласан хүсэлтэд Ордост олон нийтийн жагсаал хийх, суулт зарлах, өлсгөлөн зарлана гэжээ. Тэр юу болсон бэ? 

Батзангаа: Тийм ээ, би хоёр тусдаа хүсэлт явуулсан. Миний хүсэлтүүдийг ямар ч тайлбаргүйгээр хүчингүй болгож, хэрэв үүнийгээ үргэлжлүүлэх юм бол шоронд хорино гэж сүрдүүлсэн. Эрх баригчид мөн хэлэхдээ хэрэв би үйл ажиллагаагаа зогсоохгүй бол мафиа нарыг хөлслөн миний амийг хороолгоно гэж сүрдүүлэх болсон. Би НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд Комисс, ялангуяа Бүс нутаг хариуцсан оффисын эмэгтэйд энэ бүгдийг нэг нэгэнгүй тоочиж, намайг сүрдүүлсэн хүмүүсийн нэр усыг хүртэл хэлсэн байгаа.

ӨМХЭМӨ: Хятадын эрх баригчид таныг НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд Комисст улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргасан гэдгийг мэдээд хэрхэн хандсан бэ?

Батзангаа: Тэд бүх зүйлийг мэдэж байсан боловч бүгдийг нь авч хэлэлцээгүй. Түүний оронд зөвхөн хөрөнгө мөнгийг өөр зүйлд зарцуулсан хэмээх гэмт хэрэгтээ буруутгасаар байсан. Учир нь намайг улс төрийн орогнол хүсэгч гэдгийг зарлах нь улс орны нэр хүндэд муу. Миний 9 настай охин болоод бид бүгдийн паспортыг хураан авсан. Намайг гэмт хэрэгт сэжиглэгдэн паспорт хураан авч болох ч миний эхнэр, охины бичиг баримтыг хураан авна гэдэг нь ямар ч эрх зүйн үндэс байхгүй юм. Бидний бүх санхүүгийн болон банкны баримт бичгүүдийг мөн цагдаа нар хураан авсан байсан.

ӨМХЭМӨ: Таны хэргийн талаарх таны хэргийг үзэж байхад Ордосын засгийн газрын албан тушаалтангууд “сургуулийн чинь газрыг хураан авсан нь үндэсний цөөнхөд өгч буй анхааруулга юм” хэмээн хэлсэн тухай та дурдсан байсан. Үүнийг тайлбарлана уу?

Батзангаа: Тийм ээ, манай сургуулийн газрын маргаантай холбоотой нээлттэй хурал дээр засгийн газрын төлөөлөгч нийтэд хэлсэн. Тэр бүү хэл намайг үндэсний асуудлуудтай холбоотой ажиллагаа олон жилийн турш явуулж ирсэн хэмээн хардсан. Үүний үр дүнд Боловсролын товчооноос манай сургуулийн төгсөгчдийн дипломыг эхний таван жилд олгоогүй бөгөөд үүнээс болж оюутнууд өөрсдөө манай сургуулийг аяндаа орхино гэж тооцоолсон. Нилээн хүчин чармайлт гаргасаны үр дүнд 2006 оноос эхлэн манай сургуульд тавьсан хоригууд нь суларч, бусад сургуулиудын адил Боловсролын товчооны журмын дагуу явах болсон. Бид оюутнуудын тэтгэлэгт зориулж улсаас мөнгөн тусламж авах болж, мөн сургуулийн хотхон барихад зориулж бага хэмжээний газар олгогдсон байсан. Гэвч 2008 оноос бүх зүйл буруугаар эргэсэн. Манай сургуульд дахин сөргөөр хандах болсон. Тэтгэлгийг тасалж, газрыг хураасан. Бид энэ талаар хянаж өгөхийг хүсэн Засгийн газарт хүсэлт өргөн мэдүүлсэн. Үүний үр дүнд эрх баригчид хүссэн хүсээгүй нийтэд нээлттэй хэлэлцүүлэг хийхээр зөвшөөрсөн. Энэ хурал дээр Доншен дүүргийн хуулийн газрын дарга, хадагтай Гао Линша “танай сургуулийн газрыг хөрөнгө мөнгөтэй холбогдуулан хурааж аваагүй, харин үндэсний цөөнхийн эсрэг анхааруулж буй хэрэг” хэмээн нийтийн өмнө хэлсэн. 

ӨМХЭМӨ: Та “үндэсний цөөнхийн эсрэг анхааруулах” гэдгийг дахин тайлбарлаж өгөөч.

Батзангаа: Миний ойлгож буйгаар бол эрх баригчид бидэнд итгэдэггүй бөгөөд монгол, төвдүүд хамтран ямар нэг зүйлээс хийх бүхий л боломжоос урьдчилан сэргийлэхийг хичээдэг. Би дээрх хурал дээр сонссон зүйлдээ үл итгэн засгийн газрын орчуулагч нар болох Хасгуваа, Сумьяа хэмээх хоёр эмэгтэйгээс “үндэсний цөөнхийн эсрэг анхааруулга” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг давхар лавласан. Хоёр орчуулагч хоёул миний сонссон зүйл үнэн болохыг баталсан. Би үүнийг сонсоод маш уур хүрсэн бөгөөд түүнийг бичиж авсан.

ӨМХЭМӨ: Энэ бүх гүтгэлэг, шийтгэлийн цаад талын үнэн шалтгаан нь энэ гэдэгт та итгэлтэй байна уу?

Батзангаа: Тийм, яг энэ. 2002 он сургуулиа байгуулсанаас хойш дээрх асуудал нь намайг болон манай сургуулийг гүтгэн гүжирдэх гол сэжим нь болсоор байсан.

ӨМХЭМӨ: Таныг барьж саатуулах, гэрийн хорионд хориход оюутнууд хэрхэн хандаж байсан бэ? Сургууль энэ үед ажиллаж байсан уу?

Батзангаа: Манай сургуулийг Ордосын Эрүүл ахуйн сургуультай хүчээр нийлүүлсэн. 2009 оны 9 дүгээр сард монгол оюутнуудыг гадуурхах явдлаас үүдэн манай сургуулийн болон тус сургуулийн оюутнуудын хооронд томоохон зодоон болсон. Эрх баригчид хэлэхдээ Шинжааны үймээнийг Ребиа зохион байгуулсан шиг намайг энэ үймээнийг зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн. Энэ нь бас намайг Хятадад эргүүлэн авчрах нэг гол шалтгаан болсон. Олныг хамарсан энэ зодоон нь хорь гаруй удаа болж, зуу зуун оюутнууд оролцсон юм билээ. Намайг оюутнуудын энэ үймээнийг удирдсан хэмээн буруутгасан. Эрх баригчид хэлэхдээ намайг Ребиаг дуурайж, ийм үйлдэл хийсэн гэсэн.

ӨМХЭМӨ: Оюутнуудын эдгээр үймээнүүдийн үеэр болон дараагаар монгол багш нарыг Доншен дүүрэг дотроо хүртэл аялахад нь шалган, нэгжиж байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

Батзангаа: Тийм ээ, тэр бол үнэн. Зарим багш нар бүр сургуулийн хотхоноос гарахад үймээний талаар бичиг биедээ авч явж байж магад гэсэн сэжиглэлээр гутал, оймсыг нь хүртэл хүчээр тайлуулах явдал гарч байсан. Үймээнийг газар авахуулахаас сэргийлэн нэг багшийг бүр Доншенээс 1200 км зайтай орших Улаанхад хэмээх нутаг руу нь цагдаа нар аваачин, орон нутгийн Нийтийг Аюулаас хамгаалах Товчоонд хүлээлгэн өгсөн тохиолдол гарсан. Доншены бүх багш нарыг ажиглаж, мөрдөж байсан. Тэр Эрүүл ахуйн сургуульд монгол-төвд анагаах ухаан заачихаар багш байхгүй байсан. Дараа нь сонсох нь ээ сургуулийн хоол нь хүртэл манайхаас хавьгүй илүү үнэтэй байсан гэсэн. Манай оюутнууд энэ болгоныг эсэргүүцэхэд тэднийг дуугүй болгохын тулд сургууль маш түрэмгий бодлого явуулсан.

ӨМХЭМӨ: Та Ордост хүчээр очсон хойноо таныг өмгөөлөх хуульч олоход хүндрэлтэй байсан уу?

Батзангаа: Ордост очсон даруй засгийн газрын нэгэн хуульч өгсөн бөгөөд намайг буруугаа хүлээгээд хоёр хоногийн дотор саатуулах газраас гарч болно хэмээн ятгахыг оролдсон. Хуулийн дагуух эхний 37 хоногийн хугацаанд би түүний саналыг хүлээн аваагүй. 38 дахь өдөр манай сургуулийн санхүүтэй холбоотой асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөр гэсэн. Хоёр дахь өдөр нь би албан ёсоор баригдсан. Намайг тэндээс гаргана гэж амалсан хуульч хүрч ирээгүй.

ӨМХЭМӨ: Түүнийг Нарс гэдэг байан уу?

Батзангаа: Тийм, нэрийг нь Нарс гэдэг байсан. Би түүнийг урд нь ч таньдаг байсан. Гэхдээ засгийн газарт ажилладаг гэдгийг нь мэдээгүй. Товчоор хэлэхэд намайг эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг түүгээр дамжуулан намайг зөвшөөрүүлэхийг оролдсон. 

ӨМХЭМӨ: Та өөрийн одоогийн өмгөөлөгч Хөхбулагыг хэрхэн авсан бэ?

Батзангаа: Түүнийг хөлслөхөд амаргүй байсан. Саатуулах газраас батлан даалтаар гарсаны дараа би түүнтэй шууд бусаар харьцаж байсан. Тэр даруй Доншен дүүргийн нийтийг аюулаас хамгаалах газраас Хөхбулаг нь үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсрэг тул түүнтэй холбоо барихгүй байхыг анхааруулсан. Хэрэв тэгэх юм бол ямар ч өршөөлгүйгээр шоронд хорих болно гэсэн. Доншен дүүргийн Нийтийг Аюулаас хамгаалах Товчоо намайг хүчээр Хөхбулагыг хөлслөхгүй гэдэг бичгэн дээр гарын үсэг зуруулсан. Тийм учраас түүнийг Доншенд эхэлж ирэхэд нь уулзаж чадаагүй. Энэ нь 2010 оны 1 дүгээр сарын сүүлээр болсон.

ӨМХЭМӨ: Тэгээд яаж хамтран ажиллах боломжтой болсон юм бэ?

Батзангаа: Би өөрөө бага зэрэг судалгаа хийсний үндсэн дээр нь тэрбээр эрх баригчдын хэлсэн шиг үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсрэг хүн биш болох нь тогтоогдсон. Тэрбээр дөрвөн сард дахин Доншенд ирсэн. Түүнтэй уулзах боломж олдохгүй л байгаад байлаа. Би эхнэрээсээ түүнтэй уулзахыг хүссэн. Эхнэр маань түүнтэй уулзаад түүнийг эрх бүхий хуульч бөгөөд намайг хууль ёсоор төлөөлөх эрхтэй бөгөөд боломжтой болохыг олж мэдсэн байсан. Түүнийг Доншенд гуравдахь удаагаа ирэхэд нь би уулзсан. Би түүнийг “хувьсгалын эсэргүү” биш гэдгийг мэдэж байсан, учир нь “хувьсгалын эсэргүү” хүнд хэзээ ч хуульчийн лиценз олгохгүй нь мэдээж. Хөхбулагийг өмгөөлөгчөөр авахуулахгүй байх талаар Нийтийг аюулаас хамгаалах газар надад асар их дарамт өгч байлаа. Хөхбулагын талаас ч гэсэн дарамт ирж, намайг өмгөөлөхгүй байхыг анхааруулж, машиныг нь эвдсэн байсан.

ӨМХЭМӨ: Шүүхийн бүх ажиллагаа ямар хэл дээр явагдсан бэ?

Батзангаа: Бүх ажиллагааг монгол хэлээр явуулахыг би тэднээс хүссэн. Миний болон өмгөөлөгч Хөхбулагийн хүчтэй шаардлагын үр дүнд шүүх ажиллагаа монголоор явагдсан. Гэхдээ шүүхийн ихэнх баримт бичгүүд нь хятадаар. Шүүх эхлэхэд шүүх ажиллагааны турш намайг хятад хэлийг албан хэлээр хэрэглэхийг ятгах гэж оролдсон. Би татгалзсан бөгөөд тэд монголоор явуулахаас өөр аргагүй байдалд орсон.

ӨМХЭМӨ: Таныг хоригдож байх үед эхнэрээс тань асуухад таныг саатуулах байранд хятадаар ярихаас татгалзсан гэж байсан.

Батзангаа: Тийм ээ, би тэднээс яагаад би хятадаар ярих ёстой болж, бүх зүйл хятадаар байх ёстой юм гэж асуусан. Саатуулах байрны хятадууд бидний юу ярьж байгааг ойлгоогүй. Тийм учраас тэд намайг монголоор ярихыг болиулах гэж оролдсон. Би татгалзаж, хэрэв бидний юу ярьж байгааг мэдмээр байвал хятад-монгол хэлний орчуулагч хөлсөл гэж хэлсэн.

ӨМХЭМӨ: Цаг гаргасан явдалд баярлалаа. Сүүлчийн асуулт байна. Хэрэв хэвлэл мэдээллийн болон хүний эрхийн байгууллагынхан таны хэргийн талаар утсаар  ярилцлага авахыг хүсвэл та зөвшөөрөх үү? Таны хаяг, утасны дугаарыг тэдэнд өгч болох уу?

Батзангаа: Бололгүй яахав. Би одоо юунаас ч айхгүй. Би шоронд орохоос ч айхгүй байна. Эртээд манай дүү надад хэлэхдээ хөнгөн ял авахын тулд дуугүй байхыг зөвлөсөн. Би түүнд “бүү санаа зов. Хэрэв тэд намайг хоримоор байвал тэг л дээ. Би хэзээд бэлэн байна” гэж хэлсэн. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй мөртөө гэмт хэрэгтэн мэтээр буруутгагдсаар байгаа. Тийм учраас надад айх юм алга. Шоронд орох нь надад юу ч болохгүй. Намын болон Засгийн газрын “үндэсний нэгдэл” гээч бодлоготой нь яв цав нийцэж буй үндэсний цөөнхийн боловсролын төлөө явж байсан над шиг хүн яахаараа шоронд хатаагдах ёстой болоод байгааг би ойлгохгүй байна. Нам болон Засгийн газар нь ард түмнийхээ төлөө хэмээн би гэнэнээр бодож байж.

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us