Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

Share |

 

Энхбатыг хулгайлсан төрийн маань, Батзангааг хулгайлсан хэрэг илэрч, дэлхийг шуугиулж байна

   
http://sonin.mn/?p=119007
2011-03-02
 

Түүнийг Хятадад эрх мэдэлтнүүд сая гаруй доллараар худалджээ

Монгол улс Хятадтай нийлэн, монгол үндэстний болон, БНХАУ дахь хятад бус үндэстнүүдийн эсрэг нухчин дарах үйл ажиллагаа явуулж байгаа нь дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байна. Жишээ нь, Батзангаагийн хэрэг шуугиан тарьж буй юм.

Хөх нуурын монгол энэ хүн 2002 онд Ордост Монгол-Түвд эмнэлгийн сургууль байгуулж, монгол хэлээр, өмнөд монгол залуусыг сургаж, захирлаар нь ажиллаж байв. Үндэсний шинж чанартай боловсролын үйл ажиллагаа нь хятадуудын дургүйцлийг төрүүлж, элдвээр өөнтөглөн хавчиж байж. Сургуульд нь Хятад дахь хуваагдан бутарсан олон монгол түмний төлөөлөгчид хуран, эрдэм соёл шамдаж асаан.

Гэтэл Хятадын захиргаа сургуулийг нь хятад олонхитой Эрүүл ахуйн сургуультай хүчээр нийлүүлжээ. Монгол оюутнуудыг тал бүрээр гадуурхаж, өдөөн хатгаж байсан тул 20 гаруй удаа үндэстнээр талцсан том зодоон болсон аж. Үүний дараа, Батзангааг “Уйгурын Рабия Кадырыг дууриаж үймээн зохион байгуулав” гэж буруутгах болсон тул эхнэр охины хамт Монголд зугтан ирж, УБ дахь НҮБ-ын Дүрвэгчийн дээд комиссариатад хандан орогнол хүсчээ.

Боольхой явдал нь илрэхээс эмээсэн Бээжин түүнийг эргүүлж татахын төлөө бүхий арга хэмжээг авсан аж. Чингээд Монголын, НҮБ-ын монгол ажилтнуудтай хуйвалдан нууц ажиллагаа зохион байгуулсан. НҮБ-ын ажилтан Нямдоржийн Амараа, Эрдэнэбулаг нар албан үүргийн дүрэм журмаа зөрчиж, хүний амь насанд ч халтай хэрэг атал Батзангаагийн байгаа газрыг зааж, утасны дугаарыг өгчээ (Энэ хоёр ажилтан л мэдэж байв)
Цагдаа нар хаалгыг нь балбахад Батзангаа нар тайлж өгсөнгүй, чимээгүй хяржээ. Чингээд мөшгигчөд НҮБ-ын ажилтнуудыг “өөрсөд дээрээ дуудаж авчирч, бидэнд тушаа” гэсэн байна. Асуудал шийдэгдэх нь гэж баясч очсон Батзангаа нарт Хятадын талын учир явдлыг тодорхой тоочин давшилж, тэдэнтэй ихээхэн хамтран ажилладаг нь илэрхий үзэгдэж, өмнөд хөршийн амрыг хамгаалахынхан, тагнуулууд шиг авирлаж дээ. Дараа нь Хятад-Монголын цагдаагийн нэгдсэн багт хүлээлгэн өгчээ.
Энэ ажиллагааг Өвөр Монголын амрыг хамгаалахын дэд дарга Жаргал, цагаачлалын газрын дарга Бай И На, өөр хоёр том дарга бусад Хятадын цагдаагийн ажилтны хамт командлан удирдсан байна. Үүнийг үзэхэд Өвөр Монголын цагдаагийн байгууллага манайхыг  захирах статустай болсон шиг байх бөгөөд, Хятадын нэг хэсэг, хятад үндэстний Хонконг орноос долоон дор байдалд орж дээ. Хонконгийн цагдаа нар урьд Британий мэдэлд байснаасаа өөрцгүйгээр л эх газрынхандаа хандаж, Хятадаас хамааралгүй ажилладаг аж. Манайд буй монгол байгууллагуудын төдийгүй олон улсын байгууллагуудын монгол ажилтнуудыг ч харийнхан командалдаг юм байна.

Батзангаа нарыг манай гадаадын харъяатын газар авчрахад дарга нь: “Та нар НҮБ-ын талаар ярихгүй байх нь аминд чинь өлзийтэй шүү. Тэгэхгүй бол Хятадад буцаж очоод, хүнд шийтгэл хүлээнэ. Өвөр Монголын цагдаа нарын хий гэснийг хийхгүй бол манай эрүүгийн цагдаа та нарыг номхруулаад өгнө. Эхнэр хүүхдээ бодоорой” гэж заналхийлэн сүрдүүлж, Хятадын төрийн албан хаагч мэт авирлаж, байр суурь илэрхийлж байжээ. Уг нь, Өвөр Монголын Жаргал дарга нь Монголд үлдээж болно гэх далд санааг илэрхийлсэн аж. Гэвч манайхан хятадын байгууллагаас илүүтэйгээр Хятадад үнэнчээр, морь нохой мэт зүтгэдэг байна гэнэ шүү. Батзангааг хувийн дайснаа мэт өсөрхөн хялайж, хятад цагдаа нар байсаар атал нэмэлт 10 цагдаагаар хоригдсон өрөөг нь давхар мануулж, урагш нь гаргахын төлөө улайран зүтгэсэн аж.
Чингээд хятад, “монгол” 30-аад хүн гэр бүлийнхнийг онгоцонд суулган, үндсэндээ хулгайлав. Яагаад хулгайлав гэхээр, энэ явдал бүх хууль дүрмийг зөрчиж, ямар ч бичиг баримтгүйгээр, маш нууцаар өрнөжээ. Онгоцны буудал дээр манайхан Батзангаагаар юу нь мэдэгдэхгүй нэг бичиг дээр л хүчээр гарын үсгийг нь зуруулсан аж.

Бээжинд буунгуут амрыг хамгаалахынхан тосч, 24 цагаар 10 хүн ээлжлэн байцааж эхэлжээ. Батзангаа би монгол хүн, хятад хэл сайн мэдэхгүй, монгол хэлээр л ярина, сонсно гэсээр санасандаа хүрчээ. Түүнд монгол орчуулагч, өмгөөлөгч гаргаж өгсөн аж. Батзангаад УБ-т болон, Бээжинд хандсан байдлыг харьцуулагтун. Манайд чинь хүний эрхийн байдал, монгол хүний нөхцөл БНХАУ-аас дор болчихсон юм биш үү?
Нарс гэдэг хүн Батзангааг өмгөөлөхөөс татгалзаж, энэ нь улс төрийн том асуудал тул эмээж буйгаа ойлгуулжээ. Хөхбулаг гэдэг хүнд хандах гэтэл хятадууд тэр бол үндэсний үзэлтэй, эсэргүү хүн, түүнтэй холбогдвол сайнаа үзэхгүй гэж анхааруулж байж. Харин ч хэрэгтэй хүн юм гэж түүнтэй хамтран ажилласан нь тус болжээ.

Батзангаад үймээн самуун дэгдээсэн гэх ял тулгах гэсэн нь бүтэлгүйтэж, улсын хөрөнгө сүйтгэсэн гэж гурван жил хорих ял оноосноо дөрвөн жилийн тэнсэн болгожээ. Үүнийг Батзангаа гүжир гүтгэлэг гэж мэдэгдэж байна. Өдгөө энэ хүн гэрийн хорионд, эргэн тойронд нь байрлуулсан камэруудын хүрээнээс гарах, гадаад хүн, төрийн байгууллагатай харьцах, хэвлүүлэх, суурин утас, Интэрнэт ашиглахаа хориулсан, чагнагддаг гар утсаа л ашигладаг, их хэмжээний өрөнд орсон буй бөгөөд, энэ бүхэн нь хууль зөрчсөн шийтгэлүүд гэнэм. Хэлмэгдсэн явдлаа эсэргүүцэж, Ордост жагсаал, суулт, өлсгөлөн зарлана гэж эрх баригчдад захидал бичсэн нь байдлыг нь улам хүндрүүлж, гэр бүлийнхнийх нь бүгдийнх нь бичиг баримтыг хураажээ. Гэвч Батзангаа гар утсаараа үнэнийг дэлхий дахинд түгээж, би юунаас ч айхгүй, шорон, тамлалаас ч эмээхгүй хэмээн, үндэсний үйл хэргээ үргэлжлүүлсээр байна.

Гао Лин Ша гэдэг том дарга сургуулийнх нь газрыг хураасан тухайд: “Энэ бол хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал биш, үндэсний цөөнхөд өгч буй том сануулга юм” гэжээ. Үндсэндээ, монгол хүн байсных нь төлөө л Батзангааг шийтгэжээ. Багш нарыг нь мөшгиж тагнан, занаанд оруулжээ.

Энэ хүний дэргэд цөөнгүй тооны ар монголчууд юутай шившигтэй байна вэ? Хятадад, удаа дараалан үндэс нэгт ахан дүүсээ барьж өгч тушаан ирсэн нь улс үндэстний гутамшиг болж байна. Цаадуул нь, Хятадаас л гадагш гарсан бол бас ч гэж тухай бүрийд нэхэл дагал болдоггүй гэнэ. Манай урвагчид санаачлага гаргаж, барьж өгч, сүүлээ шарвагануулж, улыг нь долоох нь энгийн үзэгдэл аж. Бүр манайд үлдэхгүй, өөр улс руу явна гэж байхад Монгол орныг монголчуудын хувьд өршөөлгүй цаазын тавцан болгохоор зүтгэж, нутаг дэвсгэр дээр маань хөл ч тавиулахгүй эзэддээ тушааж байна шүү дээ.
Монголын тал Хятадаас сая гаруй долларын шан (хахууль л юм даа) авч, монгол хүнээ худалдан хэдэн эрхтэн дархтан цулайсан болохыг Батзангаа илчилж байна.
НҮБ-аас лав л Н.Анар хөөгдсөн шиг. Намайг халах нь тодорхой гэж блогтоо бичсэн байсан. Энэ хүн бол номэнклатур гаралтай, орос сургууль төгссөн, гадаадад ажиллаж амьдарч байхдаа австрали эмэгтэйтэй гэрлэсэн, тэр талаараа баримтат кино хийлгэсэн лэсби эмэгтэй юм байна. Сүүлийн үед, Монгол бол гомо, лэсбийн орон, тэдний болон хужаа нарын эрхийг зөрчиж, алахаан дөхдөг аймшигт фашист нацистуудын ч орон гэх солиотой шуугиан дэлхий дахинд түгэх болсон нь монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэлд өгч буй дарлагчдын хариу юм. Энэ л хар PR-ыг бүтээгчдийн нэг юм билээ шүү дээ, Анар хэмээгч нь. Би Энхриймаа, Хулан нарын гомогийн амь насыг аварч НҮБ-ын дүрвэгч болгосон, Даяар Монгол болон Монголын фашистууд намайг хулгайлах гэсэн, алах гээд байна гээд л өөрийгөө “цэвэр совесть-тэй” гэж тодорхойлсон тэрбээр бичсэн байна билээ. Манай дарга нар, эрх мэдэлтнүүд нэг иймэрхүү л болчихсонд бүр ой гутаж байна.
Д.Энхбатыг хулгайлсан хэргийн дуулиан үргэлжилсээр байхад, Батзангааг хулгайлсан хэрэг ийнхүү босч ирэв. НҮБ-ын ажилтан Жавхланг дарамталж тагнуул болгох гэсэн, түүнд АНУ орогнол олгосон шуугиан “намжингуут”, тус байгууллагын ажилтан нарыг дарамталж хаанахын ч юм тагнуул болгосон (Н.Анар, өрөөнд нь ирж, ширээ шаан загнаж, зодохоос наахнуур дарамтлан, заналхийлж сүрдүүлдэг байсныг бичжээ) хэрэг гарав. Н.Анар ч яахав, хаашаа л бол хаашаа явчих хүн юм билээ.
Харин бид, монголчууд толгой дээрээ энэ муухай дэглэмийг залсаар л явах уу? Сүүлийн үеийн хувьсгалууд бидэнд юуг ч мэдрэмж төрүүлэхгүй байна гэж үү?


Ч.Мөнхбаяр

ММХ.II.XXII

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us