Малчин Баатар 18-ний өдөр малаа хариулахаар гараад хятадуудад зэрлэгээр зодуулжээ. Түүний гэргийгийн хэлсэнээр Баатар тархиндаа хүнд гэмтэлтэй Ар Хорчины эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 4 өдөр эрчимт эмчилгээ хийлгэсэн боловч түүний биеийн байдал дээрдэхгүй байгаа ажээ. Баатраас гадна олон тооны малчид эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэсэн мэдээлэл ирсэн ба тэдний эрүүл мэндийн байдал тодорхойгүй байна.
Шармөрөн сумын захирагч эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар яаралттай арга хэмжээ авч 300 гаруй цагдаа, албан хаагч томилжээ. Америкт төвтэй өвөр монголчуудын эрхийн өртөө энэ мөрөөр тодруулга хийхэд
- Тийм ээ, одоогийн байдлаар 20 гаруй малчид шармөрөн сумын эмнэлэгт хүргэгдсэн гэж Баарины эмнэлэгийн ажилчин мэдэгдлээ.
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүний
эрхийн байгуулгад хандан тусламж хүссэн
ба ,,Уурссан малчид Сүйгийн
бэлчээр сүйтгэж буй хүмүүс рүү дайрсан.
Нутгийг чинь хэн нэгэн булаан авч, малыг
чинь алж, чамайг зодвол хэнээс ч байсан
аяндаа гарах уур хилэн шүү дээ
хэмээн мэдэгджээ.
Хятадын засгийн газар энэ хэргийн талаар
мэдээлэл тарахаас сэргийлж, цахим
мэдээллийн сүлжээний хяналт чангаруулсан
ч монгол блогууд монголчуудаа эрх ашиг,
газар нутгаа хамгаалан тэмцэх тэмцэлд
уриалсаар байна.
5 сард малчин Мэргэний амь насаа
алдсанаас үүдэн дэгдсэн эсэргүүцлийн
хөдөлгөөнөөс хойшхи энэ тохиолдол нь
малчдын амь насаараа дэнчин тавин нутаг
усаа хамгаалсан бас нэгэн томоохон
тохиолдол юм.
Бид үгүйрэн ядуурч, нутгаа алдаж,
байгалийн баялагаа дээрэмдүүлж, бидний
олонхи нь өөрсдийн нутаг дээрээ нутаггүй
нэгэн болж хувирлаа. Хятадуудын гарт
чимээгүй амь насаа алдаж суухын оронд
бид босох хэрэгтэй хэмээн цахим
сүлжээгээр уриалсан захидалд дурджээ
Бааринд 80.000 гаруй монголчууд
амьдардагаас ихэнх нь малчид байдаг юм
байна.
Америкт суугаа, баариний нэрт яруу
найрагч Түмэн-Өлзийн Буянмэнд
,,Би баариний ард иргэдийг болон өмнөд
монголын бусад хошууны ахан дүүсээ эрх
чөлөөгөөхамгаалан зогсолтгүй, тайван
замаар тэмцэхийг уриалж байна ,,гэж
мэдэгдлээ.
Монголчуудын ихэнх блогууд ттавьсан
нийтлэл, мэдээллүүд зөвшөөрөлгүйгээр
устгаж байгаад гомдоллож байна.
Baidu Tieba болон Ren Ren мэтийн цахим
хуудасиуудад тавьсан зурагнуудыг даруй
хятадын сүлжээний хяиагч нар устгаж
байгаа бөгөөд бусад сурвалжуудаас эдгээр
зургууд хүний эрхийн энэ байгуулгынхан
олж авсан байна.