Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

Share |

 

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Өвөр Монголын улс төрийн орогнол хүсэгчдийн талаар баримталж буй бодлоготой холбоотой асуудалд тодорхой хариулт өгсөнгүй

   
ӨМХЭМӨ

2011 оны 9 дүгээр сар 22

Нью Ёорк

 

 

Нью Ёорк хотноо 2011 оны 9 дүгээр сарын 22-нд болсон Дэлхийн Удирдагчдын Форумын хүрээнд АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Киргизстан Улсын Ерөнхийлөгч Роза Отунбаева нарыг хүндэтгэн зоог барилаа.

Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ)-ний гурван гишүүн тус хүлээн авалтад уригдсан байна. Бусад уригдсан зочид нь Пийбоди, Рио Тинто зэрэг уул уурхайн томоохон компаниудын удирдлагууд байлаа.

Монгол Улс болон АНУ-ын төрийн дууллыг АНУ-ын Уэст Пойнт сургуулийн хамтлаг хөгжимдэж, Хүрфорд Сангийн тэргүүн Роберт Миллер нээлтийн үг хэлэв.

Роза Отунбаева үг хэлсэний дараа Ерөнхийлөгч Элбэгдорж оройн зоогийн гол илтгэгчийн хувьд ардчилал, хүний эрх, муу засаглал, авилгал, Монгол улсын байгалийн баялгын талаар сэтгэл хөдлөм, урам зоригтой илтгэл тавилаа. Тэрбээр өөрийнхөө НҮБ-ийн индэр дээр тавьсан илтгэлээсээ иш татан, Арабын Хаврыг дэмжин, улс эх орныхоо иргэдийн эрх чөлөө, хүний эрхийг нь боомилон буй засаглалыг шүүмжлэхийн зэрэгцээ Ливийн удирдагч Каддафиг онцлон дурдаж “нүхнээс нүх дамжин нуугдах харх”-тай зүйрлүүлж байв.

Түүний дараа Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гершман, өөрийн улсдаа ардчиллын үйл хэргийг зоригтойгоор эхлүүлж, ардчиллыг тогтоох  үйл явцад тууштай оролцож, улс орноо амжилттай удирдаж, улмаар олон улсын тавцанд ардчиллыг бэхжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байгаагийн төлөө  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг “Нью Ёоркийн Ардчиллын Форумын Ерөнхийлөгчийн шагналаар” шагнасныг гардуулан өгөв.

Ерөнхийлөгч Элбэгдорж үгээ дуусгасны дараа хуран цугласан хүндэт зочдоос асуулт асуухыг хүссэн бөгөөд зөвхөн таван асуултын сонгон авч Карл Гершман Ерөнхийлөгч Элбэгдоржид өгөв. Тэдний нэг нь ӨМХЭМӨ-ний гишүүний асуусан асуулт байв.

Ерөнхийлөгч Элбэгдоржийн хажууд зогссон Карл Гершман хэлэхдээ “өнөөдөр бас хэдэн Өвөр Монголчууд ирсэн байгаа. Тэд танаас асуулт асуусан байна, эрхэм Ерөнхийлөгч өө. Тэдний асуулт нь ‘Хятадаас дүрвэн Монголд төрийн орогнол хайж буй Монголчуудийн талаар Монгол улсын Засгийн газар ямар байр суурь баримталж байна вэ’ гэсэн байна. Мөн танаас Монголд баривчлагдан Хятадад буцаан очсон Батзангаагийн хэргийн талаар асуусан байна”.

Ерөнхийлөгч Элбэгдорж хүний эрхийг хамгаалахийг хүчтэйгээр дэмжин яриагаа эхлүүлэв. Ерөнхийлөгч Элбэгдоржийн хэлсэн үгсийг бүрэн эхээр нь сийрүүлэхийн ялдамд гурвалсан цэгээр түүний үгээ цэнэн, сэдвээ өөрчилсөнгий тэмдэглэв.

“хэцүү асуулт байна. Дэлхий даяар 10 сая монголчууд амьдарч байна гэж би дандаа хэлдэг. Өвөр Монголд 5 сая монголчууд амьдарч байна. Монгол улсын хүн амаас хоёр дахин их монголчууд хятадад амьдарч байна. Мэдээж бид Хятадтай сайн хөршийн харилцаатай байхыг эрмэлзэх нь мэдээж. Гэвч Монголд хүний эрхийг хөсөрдүүлж буй талаар ярихаас хэзээ ч ичдэггүй. Эрх чөлөөг хүсэмжилж байгаа хүмүүсийн талаар ярихдаа бид хэзээ ч ичдэггүй. Бид энэ тухай ярьдаг. Манай хэвлэл мэдээлэл энэ тухай ярьдаг. Манай ард түмэн энэ тухай ярьдаг. Миний Засгийн газар энэ тухай ярьдаг. Гэвч мэдээж Хятадтай харилцан хүндэтгэсэн сайн хөршийн харилцааг хадгална гэдэг маш чухал. Би Хятадын тухай боддог юм. Бүх дэлхий тэдний тухай ярьж байна гэж. Зөвхөн Монголд ч биш, далайгаар хязгаарлагдсан та бүхэн ч гэсэн Хятадын тухай ярьж байдаг. Бид бас... Хятадын тухай ярьж л байна. Гэвч ... бид Хятадтай маш сайн харилцаагаа хэвээр хадгалах гэж чармайж байна. Гэвч... гэвч... гэвч... бид хэзээ ч өөрсдийн эрх чөлөөг худалдахгүй нь мэдээж. Бид хүний эрхийн төлөө зогсоно”. 

Харамсалтай нь, Ерөнхийлөгч Элбэгдорж Монгол улсад зугтан ирсэн Өвөр Монголын улс төрийн дүрвэгсэдийн талаар өөрийн орныхоо засгийн газрын бодлогыг хэлэхээс зайлсхийлээ.

Карл Гершман нэмж хэлэхдээ “Монголчууд бол Хятадад байгаа монголчууд болон дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн үлгэр жишээ болж байгааг би мэднэ” хэмээн хүний эрх, ардчилалыг түгээн дэлгэрүүлэхэд Монгол улсын оруулах хувь нэмрийг тодотгон өгүүллээ.

Монгол улсад дүрвэн очсон Өвөр Монголын орогногчид дарамтад байж, цагдан хоригдох, баривчлагдах, Хятадын засаг захиргаатай хамтран Монгол эрх баригчид тэднийг хүчээр нутаг буцаах хүртэл арга хэмжээ авсаар байгаа билээ.

 

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us