|
“Уугуул” хөдөлгөөний удирдах зөвлөлөөс Монгол
Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд,
нийт ард иргэддээ хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “… 2006
оны дөрөвдүгээр сарын 09-ний 04 цагийн үед Өмнөговь аймгийн
Ханбогд сумын нутаг дахь Гашуун сухайтын хилийн боомт орчмоор
Хятадын хүнд даацын 17 ачааны машин, 40 гаруй иргэд, Монгол
нутгийн гүнд 250 км цөмрөн орж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын
Тавантолгойн уурхайн орчимд байрлаад байна. Тус ачааны машинууд
Тавантолгойн уурхайгаас коксжсон нүүрс тээвэрлэхээр орж ирсэн
гэж байгаа боловч ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүй, юу
тээвэрлэж, яах гэж орж ирсэн нь мэдэгдэхгүй маш аюултай нөхцөл
байдал үүсээд байна. Учир нь эдгээр машинууд хэзээ, яах гэж, юу
тээвэрлэж орж ирснийг Гаалийн ерөнхий газар, Гашуунсухайтын
гаалийнхан, Хил хамгаалах ерөнхий газар, Гашуунсухайтын хилийн
заставынхан, Өмнөговийн Цагдаагийн хэлтэс мэдэх нь бүү хэл, орж
ирсэн тухай нь ч дуулаагүй байна.
Та бүхэн үүнийг анхаарч, судалж тусгаар тогтнол,
хил хязгаараа хамгаалан дуугарахыг шаардажбайна. Эдгээр машинууд
юу ачиж, яах гэж орж ирсэн, орж ирэх ёстой үгүйг тогтоож
“Уугуул” хөдөлгөөний гишүүд. дэмжигчид, Өмнөговийн ард түмэн,
Монголын ард түмэнд мэдээлэл хийхийг хүлээж байна.
Тус бүр нь 100 тоннын даацтай 17 машин Монгол Улсын тусгаар
тогтнол, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, эрх чөлөөнд аюул
учруулж болох ачаа тээвэрлэн орж ирсэн байвал яах вэ?
Хятадын 200-300 ачааны машин 1991 оны хоёр улсын
Засгийн газар хоорондын авто тээврийн тухай гэрээг зөрчин
Монголын нутагт 250 км гүнд нэвтрэн Тавантолгойн уурхайгаас
нүүрс тээвэрлэж, хятадын 400 орчим жолооч нар ажиллаж, энэ үедээ
тэмээ мал дайрч, хөдөөгийн малчид иргэдийг айлгаж ичээж байсан
тухай олон баримт бий. Энэ явдлыг таслан зогсоохоор Өмнөговь
аймгаас сонгогдсон төрийн түшээд идэвхтэй ажилласны хүчинд
Өмнөговийн бизнес эрхлэгчид “Таван толгой транс” нэртэй 100 хувь
Монголын компанийг байгуулан ажиллаад дөрвөн cap гаруй боллоо.
Тус компани ажилласнаар 350 гаруй монгол ажилчид 300 гаруй
мянган төгрөгийн цалинтай ажил эрхэлж ахуй амьдралаа өөд нь
татаж эхлээд байгаа билээ. Гэтэл өмнө ажиллаж байсан хятадын Пу
Шинь компани зарим монгол дарга, эрх мэдэлтнүүдтэй хамтран дахин
тээвэр хийж, олон улсын гэрээ зөрчиж эмх замбараагүй байдал
үүсгэхээр улайрсаар дээрх нөхцөл байдлыг буй болгоод байгаа
бололтой. Өмнөговь аймгийн гаралтай гэх СИТИ Сүхбаатар гэгч нь
төрийн сайдын хамт Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдаар явж
Тавантолгойн уурхай, Гашуунсухайтын боомт дээр хятадын Пу Шинь
компанийн үүсгээд байсан асуудлыг маш сайн ойлгож мэдээд явсан
юм. Гэтэл тэрээр гааль, хилийн байгууллагуудаар Хятадын
машинуудыг Монголд оруулж ирэхээр хөөцөлдөж явсан гэх мэдээлэл
байх юм. Арай төрийн сайдад буруу зөрүү мэдээлэл өгч
төөрөгдүүлэн, хууль бус үйл ажиллагаандаа татаж оролцуулах гэж
байсан юм биш биз.
Пү шинь гэдэг Хятадын компани нь олон улсын
гэрээ зөрчиж, Монголын нутагт тээвэр хийж, монгол ажилчдын оронд
хятадуудаа ажиллуулахаар улайран тэмцэж байснаа сүүлдээ Монгол
Улсын дархан хилийг зөрчиж, хил, гаалийн байгууллагынханд ч
мэдэгдэлгүй Монгол нутагт цөмрөн орж ашиг хонжоо хайсан увайгүй
үйл ажиллагаа нь Улс орны дархан хил, аюулгүй байдалд хохирол
учруулахуйц хэмжээнд хүрээд байгааг ДАРГА нар минь анхаарч,
яаралтай арга хэмжээ авч 2006 оны дөрөвдүгээр сард багтаан ард
түмэндээ хариулт өгөхийг дахин шаардаж байна.
Боломжийн цалинтай ажилтай болоод байгаа 350
монголчууд тэдний гэр бүлийн эрх ашиг, нийт иргэдийнхээ болоод
улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолыг цөөхөн монгол дарга
нараар хамгаалуулсан хятадын компаниар хөндүүлэхгүй гэдгээ албан
ёсоор мэдэгдэж байна. Та бүхнийг хүндэтгэсэн “Уугуул”
хөдөлгөөний удирдах зөвлөл 2006.04.12 гэжээ. |