Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

  Хятад улсын төмөр замын нэгэн ажилтан Монгол үндэстнийг ялгаварлан, туйлширснаас болж халагджээ
   
Өвөр Монголийн Хүний Эрхийн Мэдээллийн Өрmөө
2014 оны 9-р сарын 4-ний өдөр
Нью Йорк хоm
 
 
 
 
Өвөр Монголын төмөр замын Жи Тонг ХХК-ийн хятад ажилтан Жү Жэнг хэмээх бүсгүй Монгол үндэстнийг үзэн ядаж байгаагаа цахим ертөнцөд түгээснийг Өвөр Монголын олон иргэд эсэргүүцэж, 9-р сарын 1-ний өдөр бүсгүйг ажлаас нь халагдахад хүргэв. 

 

 
 
Жү Жэн хятадын Вэй Шин хэмээх олон нийтийн онлайн хуудаст бичихдээ “ Тийм ээ, Монголчууд хүний хэл ойлгодоггүй мал болохоор би тэднийг үздэггүй юм. Энэ төрөлтнийг устгавал таарна” гээд “там руугаа тонил” гэсэн бичигтэй гар буу барьсан охины зураг тавьсан байв.  
Өвөр Монголын төмөр замын Жи Тонг ХХК-ийн хятад ажилтан Жү Жэнг хэмээх бүсгүй Монгол үндэстнийг үзэн ядаж байгаагаа цахим ертөнцөд түгээснийг Өвөр Монголын олон иргэд эсэргүүцэж, 9-р сарын 1-ний өдөр бүсгүйг ажлаас нь халагдахад хүргэв. 

2014 оны 8-р сарын 29-ний өдөр Жү Жэн хятадын Вэй Шин хэмээх олон нийтийн онлайн хуудаст бичихдээ “ Тийм ээ, Монголчууд хүний хэл ойлгодоггүй мал болохоор би тэднийг үздэггүй юм. Энэ төрөлтнийг устгавал таарна” гээд “там руугаа тонил” гэсэн бичигтэй гар буу барьсан охины зураг тавьсан байв.

Үүнд нь уурссан өвөр монголчууд уг мэсэжийг Вэй Шин, Тэн Шүн, Шин Ланг микроблог, фэйсбүүк, твиттер болон хятадын бусад мэдээллийн хуудсаар түгээж Монголчуудыг бүхэлд нь дорд үзэн, ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэхийг уриалжээ.  

“Төмөр замын ажилтай Жүг Жихан буюу Жү Жэн хэмээх бүсгүй нийтийн өмнө бүх Монголчууд биднийг доромжилж байгаа учраас үүнийг бид эсэргүүцэх хэрэгтэй. Монгол хүний хувьд түүний бичсэнийг хараад маш их дургүйцэв. Тиймээс би үүнийг эсэргүүцэж байна! Жү Жэн үүгээрээ үндэстэн ястны мөргөлдөөнд турхирч байгаа юм биш үү! Ястан үндэстнийг ялгаварлан гадуурхах, үзэн ядах нь ‘алаан хядаан’ гэх мэт аймшигт үйлдэлд хүргэдэг тухай цус урсгасан сургамжит түүх бий бус уу” хэмээн өвөр монголын нэгэн бизнес эрхлэгч хүн өөрийн цахим бүлгийнхэндээ бичжээ. Түүнчлэн энэ талаар даруй арга хэмжээ авахыг Хөх хот дахь Төмөр замын удирдлагуудад сануулцгаая хэмээн монголчуудыг уриалсан байна.

“Хүнийг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах, ястан үндэстнийг устган цэвэрлэхийн эсрэг байгаа бол та дараах утсаар холбогдоно уу” гээд мөнөөх эр хэд хэдэн дугаар үлдээжээ. Үүнд:

Хөх хотын Төмөр Замын утсаар гомдол авах цэг: 0086-471-12306-ы дараа 1, эцэст нь 9 залгах;

Хөх хотын Төмөр Замын захидал авах, уулзалтын төв: 0086-471-224-2740

Хөх хотын Төмөр Замын Сахилгын арга хэмжээ, хяналтын комисс: 0086-471-224-2379

“Өвөр Монголын Жи Тон Төмөр замын ХХК-ийн зорчигчдын галт тэрэг хариуцсан хэлтэс (Нэй Жи Хү Кэ [2014] No.173)” гэсэн гарчиг бүхий хоёр хуудас албан бичигт дурдахдаа  “Жү Жэн монголчуудыг интернэтээр балмад доромжлон гүтгэж, нийгмийн амгалан байдлыг эвдэн, улмаар манай хэлтсийг олон нийтийн хараа хяналтанд оруулсан нь бидний ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Учир нь олон ястнаас бүрдсэн хамт олны эв нэгдэл сарниж, зохион байгуулалтанд сөрөг нөлөөлж буй юм. Тиймээс уг хэлтэс Нам болон Удирдлагын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Жү Жэний хөдөлмөрийн гэрээг цуцалж байна” гэжээ.

  Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн төв энэ Хөх хотын Төмөр Замын үйлчлүүлэгчдийн гомдол хүлээн авах цэгтэй утсаар холбогдож энэ талаар лавлахад тус цэгийн ажилтан болсон хэрэг явдлыг батлаад, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан хэдий ч Жи Тон Төмөр Замын группын суртал ухуулгын хэлтэстэй холбогдох утасны дугаар (0086-471-220-9579) өгсөн юм. 

 Уг суртал ухуулгын хэлтсийн Ли гэгч хүн утсаар хариулж, Жү Жэнийг Вэй Шин нүүр хуудастаа бичсэн тэмдэглэлээсээ болж ажлаасаа халагдсан тухай баталжээ. “Тийм ээ, бүсгүйн нэрийг Жү Жэн гэдэг. Интернетэд бичсэн тэмдэглэлээсээ болж 9-р сарын 1-ний өдөр ажлаасаа халагдсан. Тэмдэглэл нь манай монгол ажилчдыг их эмзэглүүлсэн” гэж Ли хэлэв.

“Энэ нөхцөл байдалд монгол ажилчид хэрхэн хандаж байгааг бид анхааралтай ажиглаж байна. Нэй Жи Хү Кэ [2014] No.173 болон олон нийтийн сүлжээгээр Жү Жэний тараасан зураг бүгд бодит, болсон хэрэг юм” гэж тэрээр бас батлан хэлэв.

 Бүсгүйг яагаад ийм тэмдэглэл бичих болсныг Ли тайлбарлахдаа “ Зорчигчдын галт тэргэнд хамт ажилладаг монгол ажилтантай маргасны улмаас уураа барилгүй, залуу хүний халуун омгоор, нэлээд бухимдалтай тийм мэсэж бичсэн биз ээ” гээд нэмж хэлэхдээ:

“Монгол ажилчин нөхдөөсөө энэ талаар гомдол хүсэлт авсан даруйд уг төмөр замын удирдлага хуралдаж, бүсгүйг ажлаас нь хөөсөн. Бид энэ явдлыг яс үндсээр ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үзэхгүй байгаа. Харин залуу, төлөвшөөгүй хувь хүний хувьд хийсэн алдаа гэж хэлэх байна. Мэдээллийн хэрэгслүүд үүнийг олон нийтэд түгээхдээ бодит энэ байдлаар нь тайлбарлана байх гэж найдаж байна” гэв.

 Өвөр монгол иргэдийн бухимдал, зэвүүцэл Жү Жэнийг ажлаас нь халах төдийгөөр амар намжсангүй. Хүмүүс интернэтээр одоо ч гэсэн бухимдлаа илэрхийлсээр л байна.

“Түүнийг ажлаас нь халах багадна. Яс үндсээр нь ялгаварлан гадуурхахыг өөгшүүлж, улмаар ‘алаан хядаан’-д хүргэвэл яана . Шинжаан, Төвдөд энэ яс үндэсний үзэл гаргасан хүнийг цаазалдаг биз дээ?” хэмээн “Хязгаар” гэх нэртэй өвөр монгол иргэн бүсгүйн Вэй Шин хуудаст сэтгэгдэл үлдээжээ. “Орон нутгийн болон дээд шатны телевизүүд энэ хэргийн талаар гарсан албаны шийдвэрийг олон түмэнд цацах хэрэгтэй” гэж тэрээр нэмж бичжээ.

“Монголчууд бид үргэлж Хятадад гадуурхагддаг. Энэ хэрэг явдал яавч хувь хүний гэнэн алдаа биш, харин ялгаварлан гадуурхаж буйн илрэл.  Ийм үзэлтэй нэг хятадыг нэг удаад шийтгээд өнгөрлөө гэхэд цаана нь мянга мянган хятадууд өширхөж үлдэнэ. Учир нь энэ бол хувь хүний үзэл биш, харин бүхэл бүтэн хятад улсын сэтгэлгээнд угшсан үзэл юм” гэж Боржигон нэртэй өвөр монгол иргэн имэйлдээ бичжээ.

 

"Өвөр Монголын Төмөр Замын Жи Тон ХХК груп, Хөх хотын Зорчигчдын галт тэрэгний хэлтсийн 2014

оны 173 тоот албан бичиг Нэй Жи Хү Кэ"-ээс иш татав.

 

<Butsah>

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)

 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us