Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

  Малчин захиргааны байшингийн хашаанаас дүүжлэгдэн амиа хорлож, эсэргүүцлээ илэрхийлсэн 30 гаруй хүнийг баривчлав
   
ӨМХЭМӨ
2015 оны 1 дүгээр сарын 26
Нью Йорк
 
 
 
 
Дөрвөд, Сүнд, Урд хошууд болон Шилийн хотын малчид Өвөр Монголын Ардын Хурлын танхимын гадаа цагдаа нартай мөргөлдөж байна.  (ӨМХЭМӨ зураг)

 

 
 
ӨМӨЗО-ы нийслэл Хөххотод малчид эсэргүүцэл илэрхийлэн жагсаж байна. Гуч орчим малчдыг цагдаа нар баривчлан авч явлаа. (ӨМХЭМӨ зураг)

 

 
 

Төмөр, нас 45, өөртэй нь зүй бусаар харьцсаныг эсэргүүцэн сумын захиргааны ордоны хашаанаас өөрийгөө дүүжлэн, амиа егүүтгэв. (ӨМХЭМӨ зураг)

 

 
 
Төмөрийн цогцсыг буулгасан байгаа нь. Өвөр Монголын Абаг хошууны Жаргалант сум (ӨМХЭМӨ зураг)

 

 

 
 
Хятадын аюулгүйг сахиулах цагдаа нар жагсаалын газар хүрэлцэн ирж буй нь. (ӨМХЭМӨ зураг)  

Өвөр Монголын уугуул монгол малчин иргэд өөрсдийн бэлчээрийн газар нутгийг нь хууль бусаар дээрэмдэн авч буйд эсэргүүцэл илэрхийлэх нь улам хурцдаж 2015 оны 1 дүгээр сарын 19 –нд Абаг аймгийн Жаргалант сумын харьяат, 45 настай малчин Төмөр сумын захиргааны ордоны хашаанаас өөрийгөө дүүжлэн, амиа егүүтгэлээ.

Талийгаачийн ар гэрийнхэнээс Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөнд ирүүлсэн өргөдлөөс үзвэл, малчин Төмөр нь бэлчээрийн газар нутгаа “ядууст туслах” санаачлагын далбаан дор хууль бусаар алдсанаас хойш олон жилийн турш нутгийн захиргаанд хүсэлт өргөдөл гарган, буцаан авахаар хөөцөлдөж байсан байна. Талийгаач нь хээл хахуульд идэгдсэн албан тушаалтнуудыг зайлуулан шийтгэх, малчдад шударгаар хандахыг уриалах зэрэгт малчдыг уриалан дуудахад ихээхэн идэвхтэй ажиллаж байжээ.

Түүний амиа хорлосон байдалтай байгаа зураг нь Хятадын нийгмийн гол сүлжээнүүд болох WebChat, Sina, Tencent зэрэг сайтуудаар маш түгээмэл тархжээ. Монголын интернэт хэрэглэгчид талийгаачийн хэрэг явдлыг шударгаар шийдэхийг шаардаж, уусан алга болж буй монгол үндэстний оршин байхын төлөө дуу хоолойгоо өргөцгөөж байна.

Өвөр Монголын хөдөө орон нутагт байдал улам хурцдаж, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өглөө Дөрвөд аймгийн Сүнд баруун хошуу, Урд хошуу, Шилийн хотуудаас ирсэн 300 гаруй малчид Өвөр Монголын Өөртөө Засах Орны газар тариалан, мал аж ахуйн хорооны гадна цуглаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэдний ихэнх нь Хятадын төв цэргийн хороо болон Захидал ба утсаар гомдол хүлээн авах улсын хороонд энэ 1 дүгээр сарын 11-ээс хойш эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа малчид байсан юм. Тэд Хятадын эрх баригчдаас алдсан газар нутгаа эргүүлэн авч, цэргийн бааз, тэсрэх бөмбөгийн үйлдвэр болон “экологийн цагаачлал” хэмээх бодлогын үр дүнд хохирсон хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага тавиад байгаа юм.  

Тэд өдрийн өглөөн 10:00 цагт Газар тариалан, мал аж ахуйн хорооны албаны хүмүүс малчдын төлөөлөлтэй уулзсан боловч тодорхой шийдэл хүрээгүй байна. Бухимдсан малчид “Газар Нутгийг минь эргүүлэн олго, Шударга ёсыг маань эргүүлэн өг” гэсэн лоозон барьж жагсчээ.

3:00 цагт Өөртөө Засах орны засгийн ордон руу жагсаалаараа очиж, өөрсдийн эрх ашгийг хамгаалж, алдсан газар нутаг, нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Цэргийн зузаан хамгаалалт гарч, “олон нийтийн амар тайван байдал”, “хууль ёсыг сахих” талаар байнга цагаан хоолойгоор ухуулга явж байлаа.

Үдшийн 4:00 цагт эсэргүүцлээ илэрхийлэгчид Өвөр Монголын Ардын Хурлын Танхим руу жагсаалаараа очжээ. Тэнд “Өөртөө засах орны Ардын Хурал” болон “Ардын Улс төрийн зөвлөх хурал” зэрэг болж байсан байна. 200 орчим цагдаа нар хүрэлцэн ирж, хүчээр тараан, 30-аас илүү малчдыг баривчлан явжээ. ӨМХЭМӨ-д ирүүлсэн зураг, видео сэлтээс үзэхэд эсэргүүцлээ илэрхийлж буй малчид баривчилгааг эсэргүүцэн тэмцэлдэж буйг харж болно.

“Бидний автобусанд чихэж оруулаад, манай хошуу руу шууд чиглэсэн” хэмээн цуглааныг зохион байгуулагч Давшилт манайд мэдээллээ.

“Малчид баривчилгаанаас айхгүй. Хэрэв тэд биднийг Дөрвөд хошуунд маань буцаан аваачих юм бол бид хошууны захиргааны өмнө тэмцлээ үргэлжлүүлэх болно” хэмээн өөр нэг зохион байгуулагч Наанаа манайд өгсөн аудио ярилцлагандаа өгүүллээ.

Энэ бүх эсэргүүцэл нь 2015 оны 1 дүгээр сарын 11-нд Дөрвөд болон Сүнд баруун хошууны 30 гаруй малчид Бээжин рүү эсэргүүцлээ илэрхийлэхээр хөдөлсөнөөс эхтэй. Тэдний малын бэлчээрийн газар нутгыг нь Хятадын ардын чөлөөлөх Армийн цэргийн бааз болгосон байна. Тэдэн дээр Урд хошуу болон Шилийн хотын малчид нэмэгджээ. Тэд анхандаа Хөххотод эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр шийдэж байсан байна.

Бидний авсан мэдээллээр Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазийг өргөжүүлэх төлөвлөгөөнд 800 өрхийн 3,000 орчим малчид өртөөд буй бөгөөд нөхөн төлбөр юм уу байр сууж алийг нь ч санал болгоогүй байгаа юм.

Урд хошууны малчид Хөххотод эсэргүүцлээ илэрхийлж байсан бөгөөд тэдний газар нутгыг нь уул уурхайн компаниуд болон нутгийн удирдлагууд хүчээр булааж аваад байгаа юм. Тэдний хэлж буйгаар цагдаа нар тэдэнтэй зүй бусаар харьцаж, урд нь хийсэн эсэргүүцлийн цуглаан дээр олон малчинг зодож, хүнд хөнгөн гэмтээсэн гэнэ. 

Шилийн хотын малчид мөн жагсаалд нэгдээд байгаа бөгөөд 2002 болон 2004 онд “Экологийн цагаачлал” хэмээн хөтөлбөрийн хүрээнд тэднийг хүчээр нутаг заан, бэлчээрийн газрыг авсаныг эсэргүүцэн, газар нутгаа эргүүлэн авахаар тэмцэж буй юм.

 

Хөххотод болсон малчдын эсэргүүцлийн жагсаал (2015-01-26)

 

 
 
 
 
 
 

<Butsah>

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)

 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us