Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

  Бэлчээрийн газар нутгаа алдсан малчид Бээжин хотноо эсэргүүцлээ илэрхийллээ
   
ӨМХЭМӨ
2015 оны 1 дүгээр сарын 13
Нью Йорк
 
 
 
 
Улс төрийн хоригдлоор 15 жилийг “хар шоронд” хоригдож, дөрвөн жил шоронгоос гадуур хоригдсон Хадаа малчдыг эрх ашгийг хамгаалан дэмжиж байна. (ӨМХЭМӨ зураг)

 

 
 
Өвөр Монголын малчид Бээжин хотноо цугларан бэлчээрийн газрыг нь хууль бусаар булаан авч буй Хятадын эрх мэдэлтнүүдийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. (ӨМХЭМӨ зураг)

 

 
 
Малчид Хятадын эрх баригчдаас “бэлчээрийн газраа буцаан өгөхийг” шаардаж байна. (ӨМХЭМӨ зураг)

 

 
 
Хүчээр нүүлгэн шилжүүлэгдсэн малчид “эргэж уламжлалт ахуй амьдрал, бэлчээр нутагтаа очихыг” хүсч, шаардаж байна. (ӨМХЭМӨ зураг)  

2015 оны 1 дүгээр сарын 11-13нд  Дөрвөд аймгийн Сүнд баруун хошуу, Урд хошуу, Шилийн хотуудын 50 орчим малчид Бээжин хотыг чиглэн эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазийг өргөжүүлэх зорилгоор малчдын газар нутгыг хууль бусаад булаан аваах, уугуул монгол малчдыг газар нутгаас нь хүчээр өөр газар шилжүүлэн нүүлгэж буйг эсэргүүцэж буй юм.

Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг Давшилтыг орон нутгын аюулаас хамгаалах газрын албаны хүн дуудаж уулзан, хэрэв үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлсээр байх юм бол хатуу шийтгэл оногдуулна хэмээн сүрдүүлсэн байна.

Давшилтын дотны найз нь Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөнд хэлэхдээ “Давшилтын тэмцэл болон зохион байгуулах чадвараас болж түүний эрх чөлөөг хаан боогдуулж байна. Түүнийг Бээжин рүү аялахыг хориглож, нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг нь хассан” гэж мэдэгдлээ.

Бээжинд болсон эсэргүүцлийн цуглааны үеэр авсан фото зургуудаас үзвэл хэдэн настай эмэгтэй малчид зэрэг дээл хувцастай хүмүүс гар гараасаа барин, дараах шаардлагуудыг тавьж буйгаа илэрхийлсэн лоозон барьжээ:

1. Малчдын бэлчээрийн газар нутгыг хууль бусаар түрэмгийлэн авч буй цэргийн болон орон нутгийн засаг захиргааны бусармаг үйлдлийг таслан зогсоох;

2. Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазын газар ашиглалттай холбоотой нарийн шалгалтыг засаг захиргааны төв нэгжээс зохион явуулах;

3. Монгол малчдыг газар нутгаас нь хүч түрэмгийлэн өөр газар шилжүүлэн нүүлгэж буйг таслан зогсоох;

4. Орон нутгийн малчдын наад захын эрхийг зөрчихгүй байх.

 

Улс төрийн хоригдлоор 15 жилийг “хар шоронд” хоригдож, дөрвөн жил шоронгоос гадуур хоригдсон Хадаа мөн монгол малчдын эрхийг хамгаалахыг Хятадын эрх баригчдаас хүсч мэдэгдэл өгсөн байна. Тэрхүү мэдэгдэлдээ Хадаа Хятадын Засгийн Газраас:

1. Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазын газар ашиглалттай холбоотой эрүүгийн хэргийг засаг захиргааны төв нэгжээс зохион явуулж, гэм буруутай этгээдүүдийг хуулийн өмнө авчрах;

2. Ийм төрлийн хэрэг явдал дахин гарахгүй байх хууль эрх зүйн механизмыг нэвтрүүлэх;

3. Малчдын хохирлыг бодитойгоор барагдуулж, Өвөр Монголд болж буй үндэстний зөрчил, түүний дотор сүүлийн үед малчид ихээр амиар хорлох болсон хэрэг явдалд анхаарлаа хандуулж, орон нутгийн засаг захиргааны явуулж буй хууль бус үйл ажиллагаануудыг залруулж, цаашид ийм явдлууд гаргахгүй байхад анхаарах.

Бээжинд төвтэй хуульч Мо Шаопин эрх нь зөрчигдсөн малчдад тусалж, тэдний өмнөөс орон нутгийн захиргаа болон Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазын эсрэг шүүхэд гомдол гаргахад туслахаа илэрхийлсэн.

Хятадын албаны тайланд дурдахдаа Зүрх цэргийн хээрийн сургуулийн бааз нь Дөрвөд болон зэргэлдээ Шилийн гол аймгийн нийт 1,066 км2 бэлчээрийн нутаг эзэлдэг. Өнгөрсөн онд гаргасан нөлөөлөлд өртсөн хүмүүсийн хэлж буйгаар нийт 708 малчин өрхийн 2,907 хүн бэлчээр нутгаасаа хүчээр хөөгдөн, хошууныхаа төвийн ойролцоох “цагаачлалын тосгон” хэмээх газар нүүн очжээ. Нүүлгэн суурьшсан малчин өрхүүдэд нөхөн олговор, амьдран суух боломжийн орон сууц аль альнаар нь хангаагүй байна.

Бэлчээр нутгыг нь эвдэн сүйтгэж буй цэргийн баазын үйл ажиллагааг зогсоохын тулд малчид баазын ойролцоо эсэргүүцлээ илэрхийлж, төв Засгийн газар зэрэг засаг захиргааны янз бүрийн нэгжинд хандан өргөдөл гомдол илгээсэн боловч бүгд хүлээн аваагүй бөгөөд жагсагчдыг хүчээр тараасаар байна.

2013 оны 3 дугаар сард Хөххотоос Бээжинд очиж эсэргүүцлээ илэрхийлэх гэж байсан малчид дээр Дөрвөд хошууны захиргааны албаны хүмүүс, аюулаас хамгаалах газрын ажилтан тэргүүтэй хүмүүс ирж, тэдний замыг хаасан байна. Тэд Хятадын үндэсний ардын хуралд очиж гомдлоо өргөн мэдүүлэх гэж байжээ. Тэрхүү ажилтнууд малчдад хүч хэрэглэн, биенд халдаж, гэр гэрт нь хүргэсэн байна.

Вэб чатаар ярилцсан нэгэн малчин “бид орон нутгийн засаг захиргаандаа өчнөөн олон жил гомдол өргөн мэдүүлж байна. Хэрэв тэд бидний үл ойшоосоор байх юм бол малчдын маш том, өргөн эсэргүүцлийн жагсаал зохион явуулах болно” хэмээн хэлж байна.

 

 
 
 
 
 
 
 
 

<Butsah>

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)

 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us