Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

  Монгол малчид дараалсан эсэргүүцлийн жагсаал хийсээр байна
   
ӨМХЭМӨ
2015 оны 1 дүгээр сарын 21
Нью Йорк
 
 
 
 
Хүчээр нүүн суурьшсан малчид Шилийн хотын гудамжинд жагсаж, газар нутаг, гэр орноо эргүүлэн авахыг Хятадын эрх баригчдаас шаардлаа. Цагдаа нар болон аюулаас хамгаалахын ажилтанууд хүчээр тараав. (ӨМХЭМӨ видео)

 

 
 
Шилийн хотын малчид “Малчдын эрхийг хамгаал. Бид амьдармаар байна. Бид гэртээ харьмаар байна” гэсэн лоозон барьжээ. (ӨМХЭМӨ зураг)

 

 
 
Сүнд Баруун хошууны малчид “Гэрийг маань буцаан өг, газар нутгыг маань буцаан олго, нөхөн олговор олго, бид амьд баймаар байна”, “Бид Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазаас хүчээр хөөгдсөн малчид байна. Тэд улсад өчнөөн мөнгө төлсөн ч бидэнд нөхөн төлбөр хэмээн сохор зоос ч төлсөнгүй” хэмээн бичсэн лоозон барьж жагсав. (ӨМХЭМӨ зураг)

 

 
 
Хүчээр нүүн суурьшсан малчид Бээжин хотноо жагсаал хийж, “цэргийн болон орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүд үгсэн хуйвалдаж” тэдний газар нутгыг нь булаан авч буйг эсэргүүцэв. Хүчээр нүүн суурьшсан малчид  

2015 оны 1 дүгээр сарын 20-нд  Дөрвөд хошуу, Сүнд баруун хошууны 70 гаруй монгол малчин ес дэх өдрөө Бээжин хот дэх Хятадын төв Засгийн газрын өмнө эсэргүүцлээ илэрхийллээ. Түүнчлэн Шилийн хот болон Сүнд баруун хошууны Сайханталд эсэргүүцлийн жагсаалууд болжээ. Малчид Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазийг өргөжүүлэх зорилгоор малчдын газар нутгыг хууль бусаар булаан авч, уугуул монгол малчдыг газар нутгаас нь хүчээр өөр газар шилжүүлэн нүүлгэж буй “экологийн цагаачлал” гээч бодлогыг эсэргүүцэж буй юм.

Шилийн хотын эсэргүүцлийн жагсаал

Шилийн хотын ойролцоох Шин Кан цагаачлалын тосгонд хүчээр суурьшсан 60 орчим малчид засаг захиргааны байрны өмнө өчигдөр эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд “Бид амьд үлдмээр байна! Бид гэртээ харьмаар байна! Малчдын эрх ашгийг хамгаал!” гэсэн лоозонгууд барьж, хөлөө орон нутагтаа эргэн очихийг хятадын эрх баригчдаас шаардлаа.

Жагсаал дээр зуу гаруй цагдаа, орон нутгийн аюулаас хамгаалах албаныхан арав гаруй машинтай хүрэлцэн ирж, малчдыг хүчээр тараахыг оролдов. Жагсагчдын лоозон, зураг авч байсан гар утас зэргийг хураан авсан байна. Мөргөлдөөний үеэр дор хаяж нэг ахимаг насны эмэгтэй газар унатлаа зодуулсан байна. Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөнд малчдын илгээсэн нэг видео бичлэгт цагдаагын ширүүн эсэргүүцэлтэй тулсан ч жагсагчид урт лоозонгоо барин засаг захиргааны ордоны үүдэн дээр гарч чадсан байна.

Малчдаас авсан мэдээллээр Абагнар хошууны 200 гаруй өрх айл 2002, 2004 онуудад “экологийн цагаачлал” бодлого нэрийн дор Шин Кан цагаачлалын Тосгонд хүчээр иржээ.

“Гэр бүлийн гишүүдийн тоог үл харгалзан айл бүр хоёр өрөөтэй умгар байранд оруулсан. Биднийг газар нутгаа орхин явснаа дараахан хашаа хороо юутай хээтэй нь бульдозерээр тэгшилсэн. Бидний иргэний үнэмлэхэн дээр одоо хүртэл нураасан байшингийн маань хаяг бий” хэмээн жагсагчдын нэг Гаваа ӨМХЭМӨ-д утсаар ярилаа.

Гаваа мөн хэлэхдээ “агаар нь асар бохирдсон, цахилгаан станц, нүүрсний уурын зуухнаас болж агаар нь асар бохирдсон энэ газраас хөөрхий бидний 200 малчид эргэн нутагтаа очих бүү хэл өөр газар шилжин суух ч эрхгүй болсон улсууд. Захиргаанаас биднийг өөр газар ажил төрөл хайхаар явах юм бол хоёр өрөө бүхий байшинг маань ч нураан хэмээн сүрдүүлсэн” хэмээн өгүүлж байна.

Сүнд Баруун хошууны эсэргүүцлийн жагсаал

Сүнд Баруун хошууны 20 орчим малчид Сайханталын хошууны засаг захиргааны байшингийн өмнө эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд Зүрх цэргийн хээрийн сургуулийн бааз нь тэдний бэлчээрийн газар нутгыг хууль бусаар булаан авсан болон тэдний хохирлыг барагдуулахгүй байгаа засаг захиргааны буруутай үйлдлийг эсэргүүцэн ийнхүү жагсчээ.

Монгол, хятад хэлээр бичсэн урт лоозон дээр “гэрийг маань буцаан өг, газар нутгыг маань буцаан олго, нөхөн олговор олго, бид амьд баймаар байна”, “Бид Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазаас хүчээр хөөгдсөн малчид байна. Тэд улсад өчнөөн мөнгө төлсөн ч бидэнд нөхөн төлбөр хэмээн сохор зоос ч төлсөнгүй” хэмээн бичжээ.

Хятадын албаны тайланд дурдахдаа Зүрх цэргийн хээрийн сургуулийн бааз нь Дөрвөд болон зэргэлдээ Шилийн гол аймгийн нийт 1,066 км2 бэлчээрийн нутаг эзэлдэг. Өнгөрсөн онд гаргасан нөлөөлөлд өртсөн хүмүүсийн хэлж буйгаар нийт 708 малчин өрхийн 2,907 хүн бэлчээр нутгаасаа хүчээр хөөгдөн, хошууныхаа төвийн ойролцоох “цагаачлалын тосгон” хэмээх газар нүүн очжээ. Нүүлгэн суурьшсан малчин өрхүүдэд нөхөн олговор, амьдран суух боломжийн орон сууц аль альнаар нь хангаагүй байна.

Бэлчээр нутгыг нь эвдэн сүйтгэж буй цэргийн баазын үйл ажиллагааг зогсоохын тулд малчид баазын ойролцоо эсэргүүцлээ илэрхийлж, төв Засгийн газар зэрэг засаг захиргааны янз бүрийн нэгжинд хандан өргөдөл гомдол илгээсэн боловч бүгд хүлээн аваагүй бөгөөд жагсагчдыг хүчээр тараасаар байна.

Бээжингийн эсэргүүцлийн жагсаал

Дөрвөд болон Сүнд Баруун хошууны 70 гаруй малчид Бээжин хот дэх Хятадын төв Засгийн газрын өмнө эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Малчид Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазийг өргөжүүлэх зорилгоор малчдын газар нутгыг хууль бусаар булаан авч, уугуул монгол малчдыг газар нутгаас нь хүчээр өөр газар шилжүүлэн нүүлгэж буй “экологийн цагаачлал” гээч бодлогыг эсэргүүцэж буй юм.

Хятадын нийгмийн сүлжээгээр тарсан өргөх бичгээс үзвэл малчид дараах шаардлагуудыг тавиад буй юм байна. Үүнд:

1. Малчдын бэлчээрийн газар нутгыг хууль бусаар түрэмгийлэн авч буй цэргийн болон орон нутгийн засаг захиргааны бусармаг үйлдлийг таслан зогсоох;

2. Зүрх цэргийн хээрийн сургуулийн баазын газар ашиглалттай холбоотой нарийн шалгалтыг засаг захиргааны төв нэгжээс зохион явуулах;

3. Монгол малчдыг газар нутгаас нь хүч түрэмгийлэн өөр газар шилжүүлэн нүүлгэж буйг таслан зогсоох;

4. Орон нутгийн малчдын наад захын эрхийг зөрчихгүй байх.

Өөр газар оршин суугаа монгол малчид, Өвөр Монголын эрдэмтэн мэргэд, гадаадад суугаа монголчууд малчдын эсэргүүцлийн дэмжиж буйгаа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр байна. Саяхан шоронгоос суллагдсан, улстөрийн нэрт тэмцэгч Хадаа, түүний эхнэр, улстөрийн тэмцэгч Шинээ, тэрс үзэлтэн, зохиолч Хуучинхүү нар энэхүү кампанит ажилд нэгдэн, дуу хоолойгоо нэгтгэжээ.

 Арав орчим малчид, тэмцэгчид болон тэдний ар гэрийнхэн байцаагдаж, гадны хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан эсэргүүцлийн жагсаалын талаар аливаа мэдээлэл тараахгүй байх талаар анхааруулга авчээ. Найман хошууны залуу тэмцэгч Алмаз нь Интернэтээр жагсаалд оролцож, идэвхтэй дэмжсэн гэдэг нэрийн дор долоо хоног хоригдож, өчигдөр суллагджээ. Түүний албан өрөөг нэгжиж, “улсын нууц задруулж” байсан гэсэн үндэслэлээр зөөврийн компьютерыг нь хураан авсан байна.

 

Шилийн хотын эсэргүүцлийн жагсаал (2015-01-20)

 

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Сүнд Баруун хошууны эсэргүүцлийн жагсаал  (2015-01-20)
 
 
 

 

Бээжингийн эсэргүүцлийн жагсаал (2015-01-20)
 
 
 
 

<Butsah>

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)

 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us