Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

  Өвөр Монголын тэрс үзэлтэн, зохиолч Говруудын Хуучинхүүгийн мэдэгдэл
   
ӨМХЭМӨ
2015 оны 1 дүгээр сарын 6
New YorkНью Йорк
 
 
 
 
Ms.Huuchinhuu Govruud (SMHRIC photo)  
TӨвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ) нь саяхан Говруудын Хуучинхүү гуайгаас хоёр мэдэгдэл хүлээн авсан юм. Эдгээр мэдэгдэлдээ Хуучинхүү гуай Хятадын эрх баригчдыг өөрийнх нь болон саяхан шоронгоос суллагдсан улстөрийн хоригдол Хадаа нарын наад захын эрх чөлөөг хязгаарлахаа зогсоох, амьд үлдэх наад захын эрхийг нь хаан боогдуулна хэмээн сүрдүүлэхээ зогсоохыг шаардсан байна.

Хуучинхүү нь Гао Юулиан гэдэг нэрээр мөн танигдсан бөгөөд Өвөр Монголын тэрслүү үзэлтэн, зохиолч, тэмцэгч, үйл ажиллагаа явуулахыг хориглосон Өвөр Монголын Ардчилсан Эвсэл байгууллагын гишүүн билээ. Хуучинхүү нь Хятад дахь монгол хүмүүсийг үндэс угсаагаар нь болон хүний эрхийг зөрчиж буй талаар болон Хятадын Өвөр Монголд явуулж буй үндэстний бодлогыг шүүмжилсэн олон арван ном, хэдэн зуун нийтлэл бичсэн юм.

Хуучинхүүг 2010 оны 11 дүгээр сард Хадааг суллуулахыг дэмжиж Интернэтээр хөдөлгөөн өрнүүлсэнийх нь төлөө Хятадын эрх баригчид баривчилсан юм. Хоёр жил гаруй үргэлжилсэн хууль зөрчсөн цагдан хорионы дараагаар Өвөр Монголын Тонглиаод гэрийн хорионд хийсэн юм.

2012 оны 11 дүгээр сарын 28-нд Хуучинхүүгийн шүүх хурлыг хаалттай зохион байгуулсан бөгөөд түүний өмгөөлөгчийн өгүүлсэнээр Танглиао хотын захиргааны ардын шүүхээс “гадаадын байгууллагад улсын нууцыг дамжуулсан” гэх үндэслэлээр ялласан байна. Хятадуудын маш чанга хараа хяналтан дор байгаа Хуучинхүүгийн нүд нь юм харахаа больж, архаг хууч өвчин нь сэдэрсэн байдалтай байна.

Түүний хоёр мэдэгдлийг ӨМХЭМӨ англиар орчуулсанаас сийрүүлэн буулгав.

Тонглиао хотын олон нийтийн аюулгүй байдлын товчооноос Говруудын Хуучинхүүгийн иргэний эрхүүдийг ноцтойгоор зөрчиж байгааг буруушаах нь  

Миний бие Хуучинхүү (Гао Юулиан) нь Тонглиаон оршин суугч. 2015 он эхэлж байхад Тонглиао хотын олон нийтийн аюулгүй байдлын товчоо нь миний хүний эрхүүдийг ноцтойгоор зөрчсөөр байна. Миний банкны дансанд 200 хүрэхгүй юань (ойролцоогоор 64,000 төгрөг) үлдсэн бөгөөд амьжиргаанд маань нэмэр болгохоор хүүгийн маань найзаараа дамжуулан шилжүүлсэн 5,100 юанийг (ойролцоогоор 1,581,000 төгрөг) ямар ч үндэслэлгүйгээр хөдөлгөхгүй хөлдөөж орхилоо.

Тонглиао хотын олон нийтийн аюулгүй байдлын товчооны энэхүү бүдүүлэг үйлдэл нь хүний эрхийн наад захын хууль дүрмийг зөрчөөд зогсохгүй янз бүрийн өвчин зовлонд нэрвэгдсэн миний биед үнэхээр хатуу ширүүн, хүмүүнлэг бус хандалт гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд янз бүрийн ужиг өвчин маань сэдрээд зогсохгүй нүдний хараа эрс муудаж, тэтгэврийн мөнгөөрөө эм тариагаа чадан ядан авч, амьдрахад хүнд байна. Байдал ийм хүнд байхад Тонглиао хотын олон нийтийн аюулгүй байдлын товчоо нь ямар ч урьчдилан мэдэгдэлгүйгээр болон хууль эрхзүйн шалтгаангүйгээр миний эд зүйлсэд болон иргэний эрхэнд минь халдаж, эмчилгээнд минь ноцтойгоор халдлаа. Энэ нь миний наад захын амьд явах эрхэнд минь халдаад зогсохгүй Хятадын хууль ёсны ирээдүйд итгэх итгэл алдарлаа.   

Тонглиао хотын олон нийтийн аюулгүй байдлын товчоо нь миний эрхэнд халдахаа зогсоож, банкны дансыг нээж, тайлбар болон уучлал гуйхыг шаардаж байна.

Эсэргүүцэл бичсэн: Иргэн Хуучинхүү

2015-01-03

 Хадаагийн хэргийг хариуцаж буй эрх баригчдад:

19 жилийн турш хоригдсон Хадаагийн амьд гарсан тэмцэл нь Монголын олон залуусыг зоригжуулаад байна. Гэсэн ч монголчуудын хамгийн их санаа зовж буй асуудал нь Хадаагийн эрүүл мэнд болон түүнд олгогдсон хязгаартай эрх чөлөө болоод байна. Түүний найз нөхөд түүнийг хурдан эрүүл болж, эрх чөлөөг бүрэн дүүрэн амьсгалж, 20 жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдсөн шинэ нийгэмдээ түргэн дасна гэдэгт итгэж буй юм.

Хадаагийн бас нэг нөхрийн хувьд миний хүсэл ч бусдаас ялгарах юм үгүй. Хүний эрхийн тал дээр би холбогдох хүмүүст дараах зөвлөлгөөнүүдийг өгмөөр байна:

1. Хадааг зохих эмчилгээ хийх боломжтой эмнэлэгт хэвтүүлж, санхүүгийн хариуцлагыг нь үүрэх. Хэрэв эрх баригчид төлбөрийг нь хариуцахгүй гэвэл Хадаагийн эрүүл мэндийн төлбөрийг нь төлөх хөрөнгө босгох хөдөлгөөн өрнүүлэхийг зөвшөөрөх.

2. Хадааг дарамтлахгүй байх. Иргэдийгээ хүчээр юу бодож буйгаа мэдээл хэмээн тулгах нь Соёлын хувьсгалын үед л байсан бүдүүлэг зүйлс. Хэн нэгний бодол санааг удирдана гэдэг утга учиргүй юм.

3. Хадаагийн тарчилсан 19 жилийг нь бодолцон, түүнийг үлдсэн амьдралаа тайван амгалан өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, байр орон сууц болон эмчилгээний зардлыг нь зохих журмын дагуу хариуцах.

4. Хадааг орчиндоо түргэн дасахад нь хамгийн их хэрэг болж буй гар утас болон холбоо барих бусад хэрэгслүүдийг хориглохгүй байх.

5. Хадааг найз нөхөд болон өөртэйгээ адил үзэл бодолтой хүмүүстэй холбоо тогтооход нь саад учруулахгүй байх. Тэрбээр найз нөхөд болон хайртай хүмүүсээсээ хайр энэрэл, халамж хүлээн авах эрхтэй.

Дээр дурдсан таван зөвлөмж нь ямар нэг хууль дүрэм журмыг зөрчөөгүй бөгөөд нийгмийн тогтвортой байр суурь эзлэхэд нь ихээхэн дэм болох юм. Хадаагийн 19 жилийн хоригдсон явдал нь цаг хугацаа шударгаар шүүнэ гэдэгт итгэж байна. Хэрэв хэт зүүний үзэл давамгайлж, Хадаад амар тайвнаар амьдрах эрх нь олгогдохгүй аваас монголын хүн амын дийлэнхийн эсэргүүцэлтэй тулгарах болно гэдгийг хэлэх нь илүүц. Тус улсын иргэн болон Хадаагийн найзын хувьд би эдгээр зөвлөмжийг бичихдээ Хадаагийн хувийн болон олон нийтийн үзэл бодлын үүднээс хандлаа. Эдгээр зүйлтэй холбогдуулан цаашид илүү тайлбар өгөхөд миний бие хэзээд бэлэн байна.

Зөвлөмж бичсэн: Иргэн Хуучинхүү (Гао Юулиан), Хадаагийн найз

 

<Butsah>

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)

 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us