Өвөрмонголчууд Хятадын Засгийн
газрын бодлогоос газар нутгаа
хамгаалахаар тэмцсээр ирсэн.
Өнгөрсөн бямба гарагт буюу 4-р сарын
4-ний өдөр Өвөрмонголын Найман
хошууны Дайчин тал гэдэг тосгоны
иргэд эсэргүүцлийн жагсаал хийсэн нь
харамсалтайгаар өндөрлөсөн талаар
Washintonpost мэдээллээ. Тэд Найман
хошуунд барьсан химийн боловсруулах
үйлдвэрийн хортой хаягдлыг орон
нутагт нь хаяж байгааг эсэргүүцсэн
байна. Энэ жагсаалд 1000 гаруй хүн
оролцжээ. Харин Хятадын Засгийн
газраас энэ жагсаалыг тараахын тулд
ойрын хот, тосгодоос нийт 2000 гаруй
цагдааг цуглуулан бослогыг дарсан
байна. Тэд 50 хүнийг баривчилсан
бөгөөд нэг хүн амиа алдсан тухай
SMHRIC буюу Өмнөд Монголын хүний
эрхийн мэдээллийн төвөөс мэдээллээ.
"Цагдаа нар ризенин буугаар хаа
сайгүй буудаж, өндөр даралттай усаар
шүршиж, нулимс асгаруулагч хий цацаж
байсан. 100 гаруй хүн шархдаж,
50 хүн баривчлагдсан. Дайчин талын
газрын хөрс, агаар химийн хорт
бодисоос болж маш их бохирдож байна.
Иргэд өвчилж, жирэмсэн эхчүүдийн үр
зулбалтт эрс өссөн. Манай мал, тариа
ч ялгаагүй химийн бодист хордсон.
Олон тосгоны иргэд худгийн усыг
ундандаа хэрэглэхгүй байгаа. Учир нт
газар доорх ус ч бас хордсон" гэж
Дайчин талын оршин суугч Гээгээ
SMHRIC-д утсаар ярьжээ. Гэсэн ч
одоогийн байдлаар тус мужид утасны
холбоо таслаад байгаа бөгөөд зарим
иргэд нууцаар интернэт ашиглан
гадаад ертөнцтэй холбогдож байгаа аж.
Мөн эсэргүүцэгчдийг дахин цугларч
жагсаал хийж магадгүй хэмээн хатуу
хянаж байгаа гэлээ. Эсэргүүцлийн
хөдөлгөөнд оролцсон бас нэгэн иргэн
Мөнхөө "Засгийн газар бидний
жагсаалын тухай мэдсэн. Гэхдээ
хошууны захиргаа "тэмцсэн хүн
болгоныг баривчил" гэсэн хэлсэн
хэмээн веб чатаар бичжээ.
Өнгөрсөн 3-р сарын 20-ны өдөр
эсэргүүцэгчид Дайчин тал дахь химийн
үйлдвэрийг ажилчдыг үйлдвэр рүү
орохыг хориглож, замыг нь хаасан
байна. Гэсэн хэдий ч эрх баригч нар
ажилчдыг үйлдвэр рүү оруулахыг
шаардсан мэдэгдэл удаа дараа хийсэн
юм байна.