Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  Европ дахь Өвөрмонгол Ардын намын /ӨМАН/ салбарын анхдугаар бүгд хурал
   
Хөх Толбо
2006.08.04

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан Европын холбооны оронд цагаачлан амьдарч буй Өвөрмонгол Ардын намын гишүүд 2006 оны 7 сарын дундуур Шведийн нийслэл Стокольм хотод хурам цугларчээ.7 сарын 14-ний 15-17.00 цагийн хооронд Европ дахь ӨМАН-н төлөөлөгч гишүүд Стогкольм хот дахь Хятадын элчин сайдын яамны өмнө улс төрийн эсэргүүцлийн сүрт жагсаал зохион байгуулав. Жагсагчид гартаа “Өмнөт Монголчуудын хүний эрхийг хамгаалъя!”, “Монгол соёл, Монгол газар шороогоо хамгаалъя!”, “Өвөр Монголд эрх чөлөө, тусгаар тогтнол!”, “Өмнөт Монголын Ардчилсан Холбоо /ӨМАХ/-ны тэргүүн Хадааг даруй сулла!”, “Чингис хааны маань ариун онгоныг Монголчуудад буцааж өг!” зэрэг уриа лоозон барьж, Хятадын эрх баригчдаас Өмнөт /Өвөр/ Монголчуудын эсрэг явуулж ирсэн аймаглан устгах, хүчээр хятадчилан уусгах, түрэмгий эзэрхэх жигшүүрт бодлогыг нь эрс буруушаан, Хятадын түрэмгийлэгчдийн эсрэг шударга, ариун тэмцэлд эвлэлдэн нэгдэж тэмцэхийг бүх Монголчуудыг уриалан дуудаж, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй Өвөр Монголчуудыг бүх талаар дэмжиж туслахыг олон улс, олон нийт, олон улсын байгууллагад хандан уриалга гаргав. Жагсагчид мөн ӨМАХолбооны тэргүүн Хадааг даруй суллахыг Бээжингийн эрх баригчдаас хатуу шаардав. 7 сарын 15, 16-нд хоёр өдрийн турш Өвөр Монгол Ардын Нам /ӨМАН/-н Европ дахь салбарын Анхдугаар Бүгд Хурал мөн Стогкольмд хуралджээ. Тусхуралд оролцогчид ӨМАН-ын Онцгой Их Хурлаас дэвшүүлсэн Токиогийн тунхаг” -н үзэл баримтлалыг үндэслэн, / 2006.2.26-27-нд ӨМАН нь Японы нийслэлд Онцгой Их хурал хуралдаж “Токиогийн тунхаг”-г батлан дэвшүүлэв. Өвөр Монголоо аврах тус намын тэмцэлийн стратеги, тактик, намын зохион байгуулалт, намын гишүүнчлэл, намын эгнээг өргөтгөх, Өвөрмонголд болон хилийн чанадад ӨМАН-н үйл ажиллагааг хэрхэн зохистой явуулах тухай олон чухал асуудлуудыг шүүн хэлэлцэж, нэгдсэн шийдвэр гаргалаа. Тус хурал бас “Өмнөт Монголын хүний эрхийн сан”-гаасаа 2 дахь удаагаа Өвөрмонголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж буй нэгэн тэмцэгчийг “Өвөрмонголын хүний эрхийн шагнал”-аар шагнахаар сайшаан батлав.

Сономдоржийн Шинжилт /ӨМАН-н Европ дахь Ерөнхий зохицуулагч/

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us