Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Далай лам 23-нд Монголд айлчлах гэж байна
   
Өнөөдрийн Төрөх
2006.08.15

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар 14-р Далай лам Данзанжамц манай улсад энэ оны наймдугаар сарын 23-нд айлчлах гэж байна. Улс төрийн болоод шашны томоохон айлчлал болох нь дамжиггүй. Эртнээс танил Далай лам Данзанжамц саяхан түвдээр айлчлалаа хийгээд ирсэн билээ. Тэрээр өдгөө нас өндөр дээр гарсан хэдий ч энхтайван, сайн сайхны төлөөх ажлаа зогсоосонгүй хэвээр. Та бүхэн санаж байгаа биз ээ. Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамцын багшийн хойд дүр Тижан Чогбрул Ринбүүчи 94 настай шавь Гүрү дэва Ринбүүчийн урилгаар манай оронд 2003 онд айлчилж байсан. Үүний дараахан 14-р Далай лам манайд хэд хэдэн удаа айлчилсан билээ. Ямартай ч Монголчуудад элэгтэй байдаг Далай ламын хайр хишгийг хүртсэн бид үгүй мөн азтай улс юм аа гэж шүүрс алдах нэгэн ч байна билээ. Арга ч үгүй биз ээ. Буяны мөр хөөсөн ариун хүний айлчлал хойно доо. Далай ламын айлчлалын хүрээнд олон томоохон ажил төлөвлөгдсөн бөгөөд хурал номоор цангасан олон түмний минь сэтгэлийн цангааг тайлах нь. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээтэй давхцаж байгаагаараа уг арга хэмжээ нь тун онцгой ач холбогдолтой юм. Их ойн үйл ажиллагааны салхийг хагалж БНСУ-ын Ерөнхийлөгч зочилж байсан бол өдгөө шашны их зүтгэлтэн айлчилж буй нь бахархмаар хэрэг яах аргагүй мөн.

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us