Бидний журмын нөхөр, анд найз,
дотны ах Жаранбаярын СОЁЛТ 2018
оны 07 сарын 05-ны өдөр
ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид
бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз
тохиолоо.
Жаранбаярын СОЁЛТ нь 1960 оны 01
сарын 03-нд Өвөр монголын
Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин
хошуунд төрсөн. 1983 онд Өвөр
Монголын Их Сургууль төгсөж,
“Өвөр Монголын Өдрийн Сонин”-д
сэтгүүлчээр ажиллаж байсан. 1991
оноос Монгол улсад ажиллаж
амьдарсаар иржээ.
Ж.Соёлт нь Өвөрмонголын эрх
чөлөө, хүний эрхийг хамгаалах
үйл хэрэгт олон жилийн туршид
хүчин зүтгэж, уйгагүй тэмцэж
ирсэн зүтгэлтэн юм.
1981 онд өрнөсөн Хятадын
колоничлолын шинжтэй төрийн
бодлогыг эсэргүүцэх монгол
оюутадын тэмцэлд идэвхтэй
оролцож, чухал үүрэг гүйцэтгэж
явсан билээ.
1993 онд Улаанбаатарт болсон
Дэлхийн Монголчуудын Анхдагч
Чуулганд оролцож, төлөөлөгчийн
хувиар илтгэл хийн, Өвөрмонголын
хүний эрхийн хүнд байдлыг олон
улсын сонорт хүргэсэн юм. Үүнээс
болж Хятад улсын зүгээс явуулсан
хавчлага, мөрдлөгт өртсөөр ирсэн
юм.
Хөмөрсөн тогоонд байгаа шиг
хаалттай байдалд байсан
Өвөрмонголын эрх чөлөө, хүний
эрхийн үнэн мэдээлэлийг дэлхий
дахинд түгээн таниулах, хилийн
гадна Өвөрмонголын эрх чөлөөний
төлөө ажиллах хүчнийг бий болгох,
тус үйлсэд зүтгэх залгамж
үеийнхэнд туслах, төлөвшүүлэх
ажилд анхааран зүтгэсээр иржээ.
Олон жилийн туршид монголын
төлөө гэсэн чин хүслээсээ
няцашгүй тэмцэж, шударга үнэн,
хичээнгүй, хамтач зан чанар нь
журмын нөхөддөө үнэлэгдэж, нэр
хүндтэй байсаар ирсэн юм.
Монгол эх орноо гэсэн чин
хүсэл зориг, монгол үндэстнийхээ
төлөө шянтрашгүй зүтгэж ирсэн
амьдрал, гавьяа зүтгэл нь бидний
сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэх юм.
Цагаасаа өмнө биднийг орхиж
одсон журмын нөхрийн гэр бүл, үр
хүүхэд, төрөл төрөгсөд, найз
нөхдөд нь, Өрөрмонголын Ардын
Нам, Өвөрмонголын Хүний Эрхийн
Мэдээлэлийн Төвийн нийт гишүүд
дэмжигдийн өмнөөс гүн эмгэнэл
илэрхийлье.
Ариун сүнс нь амгалан нойрсох
болтугай
Өрөрмонголын Ардын Нам,
Өвөрмонголын Хүний Эрхийн
Мэдээлэлийн Өртөө