|
Улс гүрэн сөнөхийг эрчүүл, хөвгүүд мэдтүгэй.
Үндэс угсаа устахыг эмс, охид мэдтүгэй гэдэг. Хацар гоо охидын
минь харь орныхонтой дэр нэгтгэж, үгүй бол явалдаж гоо сайхан
биеэ худалдах болсон талаар сүүлийн үед маш их яригдах болсон.
Энэ мэт бас нэгэн сэтгэл зовмоор зүйл нь манай охид, бүсгүйчүүл
хятадуудтай илүү явалдах болсон нь үнэхээр том асуудал болоод
байна. Иймэрхүү охидын талаар өмнөөс нь ичиж, сэтгэл зовниж
явдгаа нэгэн өвөр монгол залуу бидэнтэй хуваалцсан юм. Тэр өөрөө
монгол охидыг хятадуудад зуучилж өгдөг ажээ. Ер нь манайд сурах
өвөр монгол оюутнуудын тоо жил ирэх тусам л нэмэгдсээр байна.
Тэд энд суралцах хугацаандаа ихэвчлэн хятад хэлний орчуулагч
хийж бор ходоодоо тэжээдэг. Ихэнхдээ урдаас хүн их орж ирдэг,
аялал жуулчлал, барилгын компанид ажиллана. Манай залуугийн
ажилладаг хятад монголын хамтарсан барилгын компаний монгол
талын захирал нь түүнийг хэргээр баар цэнгээний газруудаар
дагуулан явж дажгүй охидтой танилцаж дараа нь өөртэй нь
уулзуулах юмуу хэзээд охин бэлэн байлгахыг шаарддаг юм байна.
Тэгээд хятадын талаас дарга, ажил төрлийн холбогдолтой хүмүүс нь
ирээд ажлыг нь голох эсвэл наймаа таарахгүй тийшээ хандвал
бушуухан охид авчирч тэд нартаа үйлчилдэг ажээ. Амташсан хэрээ
арван гурав дахихын адилаар одоо тэд нар нь бүүр сурчихсан
албатай юм шиг л ирэнгүүтээ монгол хүүхэн, монгол хүүхэн гэж
нэхдэг болсон гэнэ. Тэр өөрөө хүүхнээр ямар ч ажлыг бүтээж болно
гэж байн байн л хэлнэ. Зуучилж өгдөг охид нь ихэнхдээ оюутан
охид байдаг гэсэн. Тэднийг гаднаас нь харахад их гоё гоё охид
байдаг гэхдээ биеэ авч явж байгаа байдал яриаг нь сонсохоор уур
хүрмээр байдаг. Тийм сүрхий, гоё охид байж арай ч дээ гэж бодоод
түүнээс тийм охид тэгээд яаж олдоод байдаг юм бэ гэж асуухад:
Зарим нь бүр өөрсдөө миний утсыг өгчих тэгэх үү, намайг заавал
дуудаарай гэж гуйгаад байдаг. Магадгүй арай их мөнгө авдаг
болоод л тэгдэг биз. Гутамшигтай нь түүгээр зуучлуулдаг охид
ядарч зовсон айлын хүүхдүүд биш зүгээр л хялбар замаар мөнгө олж,
тансаглаж гангалах л сонирхолтой байдаг юм байна. Өвөр
монголчууд айхтар юм болохоор ангийнх нь нэг ч хүүхэд түүнийг
ямар ажил хийдгийг нь мэдэхгүй. Хэрвээ мэдчихвэл монгол залууст
үхтэлээ гүвүүлэх байлгүй гээд сайн найзаасаа ч нууцалдаг ажээ.
Түүний яриагаар бол монголд ажиллаж байгаа өвөр монгол
оюутнуудын дийлэнх нь одоо ийм л ажил хийдэг болсон гэнэ. Хүссэн
хүсээгүй цаанаас нь босс нь шаардана, дээрээс нь цалин нь
хамаагүй их нэмэгддэг болохоор хэчнээн таалагдахгүй байлаа ч
хийдэг байна. Хамгийн гол нь манай ар монголын охид мөнгөний
төлөө хужаа нарт биеэ худалдахаа болиосой гэсэндээ л би үүнийг
ярьсан юм шүү гэсээр тэр яриагаа өндөрлөсөн юм. Үнэхээр ч хацар
гоо охид минь улаан мөнгөнд авталгүй, ухаалаг амьдарч,
боловсролтой мэдлэг, чадвартай байвал бидний өмнө гэрэлтэй
сайхан амьдралын үүд хаалга дэлгээтэй байх болно шүү дээ.
М.Оюунгэрэл
|