Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

 

Монгол Улсын иргэнийг БНХАУ-нхан цагдан хорьлоо

   
http://mongolhuraldai.org
2008.02.28
by Administrator

 

    2008 оны Нэгдүгээр сарын 6-ны өглөөний 11:45 д Улаанбаатараас Бээжингийн чиглэлд хөөрсөн Air China нислэгийн компаны онгоцонд Монгол Улсын иргэн Мон-Энергио компанийн захирал Пүрэвсүрэн болон Жаранбаярын Соёлт; Бат-Эрдэнэ нарын хүмүүс сууж явсан байна. Гэтэл өдрийн нэг цагт онгоц Бэйжинд газардмагц БНХАУ-н цагдаагийнхан Жаранбаярын Соёлтыг баривчлан саатуулсан бөгөөд одоог хүртэл суллаагүй байна. Түүнийг баривчилсаныг тодруулваас тэрээр урьд нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэн байж байгаад хэлмэгдсэн гэдгээс өөр шалтгаан олдохгүй байгаа билээ.

   Болсон үйл явдлыг түүний эхнэр болох Туулын ярианаас товчлон сийрүүлвэл, Пүрэвсүрэн, Бат-Эрдэнэ нарыг шалгангаар түрүүлж гаргасан боловч Соёлтыг байцаагаад бүтэн хоёр цаг болтол гарч ирээгүй тул хамт зорчигсод нь учрыг лавлахаар шалганд эргэж очтол Соёлтыг таван цагдаа тойрон хашаад бас гавласан байхыг харжээ. Соёлт тэр даруй нөхдөөсөө Улаанбаатарт суугаа гэр бүлийнхэн болон Бэйжин дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам руу хандаж өгөхийг хүссэн байна.

    Түүнийг баривчлагдан явсныг сонссон гэрийнхэн нь Гадаад Явдлын Яаманд хандсан бөгөөд яамныхан тэр даруй холбогдох Хятадын талын удирдлагуудтай холбогдсоны дээр тус яамны байцаагч ноён Болдыг Соёлтын хэргийг байцаалгахаар томилон удаа дараа хариу өгөхийг шаардсан боловч БНХАУ-н талаас ямар нэгэн хариу өгөөгүйн дээр түүнийг одоо болтол хорьсон хэвээр.

   Удтал сураг чимээгүй байсны эцэст гэргий Туул нь Пүрэвсүрэнгийн хамтаар Бэйжинд нөхрийнхөө сургийг гаргахаар мөн сарын 28-нд очжээ. Харин манай элчин сайдын яамны газрын Бадамнямбуу дарга 31ний өдөр нь хүлээн авч хамтдаа Бэйжингийн зохих дээд удирдлагуудтай уулзсан бөгөөд энэ үеэр Соёлтыг баривчилсны маргааш хилээр гаргаж БНХАУ-н нутаг дэвсгэрт оруулсан болох нь тодорхой болжээ. Харин үүнээс өмнө  БНХАУ-н албаны хүмүүс түүний талаар мэдэхгүй гэж хэрэг явдлыг үгүйсгэж байсан юм.

   Хачирхалтай нь 1.11 ний өдөр хамт аялж явсан Пүрэвсүрэнтэй Соёлт холбоо барихдаа гадаад пасспорттой холбоотой ямар нэгэн асуудлаас болоод саатуулагдсан учраас хэрэг явдлыг дордуулахгүйн тулд гадаадын мэдээллийн газруудад түүнд учирсан явдлын талаар мэдэгдэхгүй байхыг хүсчээ. Үүнээс үзвэл адрчилсан эрх чөлөөт манай орны иргэн 21-р зуунд хэлмэгдэн сүрдүүлгэн доор байгаа нь илт байна.

   Өвөр Монголчуудын зүгээс түүний үндэслэлгүйгээр баривчлагдсанд санаа зовсон Өвөр Монголын Хүний Эрхийн Төвийнхөн манай яамны ажилтан Бадамнямбуутай холбоо барьсан ч тэрээр энэ удаад хариу хэлэхээс татгалзжээ. Мөн тус төвийнхөн Бэйжингийн нисэх буудлын аюулгүйн албаныхан болон тусгай шалгангийн хүмүүсээс уг хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхийг хүсэмжилсэн ч аль талаас хариу мөн л өгөөгүй гэж мэдэгджээ.

    Жаранбаярын Соёлтын товч намтар:

    ӨМӨЗО-ны Шилийн Гол Аймагт төрсөн тэрээр Өвөр Монголд хүний эрхийг хамгаалан дээдлэх асуудлаар олон жил ажиллаж бие сэтгэлээрээ зүтгэсэн нэгэн билээ. Соёлт нь 1981 онд Өмнө Монголын олон оюутан сэхээтнүүдийн БНХАУ-н засгаас нутгийн уугуул иргэдийн хүсэл бодлыг үл харгалзан 600,000-н Хань үндэстэй Хятад иргэдийг улс орондоо оруулж ирэхийг эсэргүүцэн боссон тэмцлийг удирдагчдын нэг байсан бөгөөд үүнийхээ улмаас хэлмэгдэж Монгол Улсаас улс төрийн орогнол хүсчээ. Түүнчлэн 1993 онд болсон Дэлхийн Монголчуудын Анхдугаар Чуулга Уулзалтан дээр тавьсан илтгэлдээ, Соёлт БНХАУ-н засгийн удирдлагуудын санаачилсан уугуул цөөн тоот үндэстэдийн бодлого нь хэрэгтээ уугуул иргэдийг мөхлийн замд нь түлхэж байна гэж шүүмжилж байсан нь саяхан. Харин 1997 онд Жаранбаярын Соёлт нь манай улсаас хэрэгжүүлж буй Уугуулшлын Актын дагуу Монгол Улсын иргэн болсон байна.

   ӨМӨЗО-ы өөр бас нэгэн хүний эрхийн төлөө явагч Хадаагийн улс эх орныхоо, үндэстэнийхээ төлөө ардчилсан, шударга зарчмаар тэмцээд БНХАУ-н шоронд хоригдсон эмгэнэлтэй түүхийн тухай бид урьдны нийтлэлээрээ хүргэсэн билээ. Энэ түүх Соёлтод давтагдахгүй гэхийн баталгаа алга. 2008 оны Бэйжингийн Олимп айсуй...  БНХАУ-н Олимпын Хорооны дарга Лиу Жинминь засгийн газраа төлөөлөн хүний эрхийг дээдэлж, альваа эш үндэсгүй хүчирхийллийг үйлдэхгүй ба цөөн бага үндэстэний тухайд баримтлах бодлоготоо эерэг өөрчлөлт гаргана гэсэн амлалт нь олон улсын Олимпийн Хорооны индэр дээрээс цуурайтсаар л.. Гэтэл одоо БНХАУ-д хүний эрхийг зөрчсөн хоморголон баривчлах явдал зургадугаар сарыг ойртох тусам улам гаарч байна. Улс дотроо тэдний эрх баригчид нь тийм шударга бус эрх мэдэлтэй байдаг юм аа гэхэд энэ чинь манай улсын иргэн, бүрэн эрхэт нэгэн улсын иргэнийг дур мэдэн хориод араас нь ямар ч мэдээ, баримт өгөхгүй байгаа нь олон улсын харилцааны горимыг зөрчсөн хэрэг бус уу?

   Та бүхэн хэрэвзээ Соёлтыг цаашдаа ч суллан тавихгүй тохиолдолд олон улсын хүний эрхийн байгууллагуудад бидний илгээх захидлын хамт өөрийн тусыг нэмэрлэхийг хүсвэл доор сэтгэгдэл үлдээх хэсэгт холбоо барих цахим хаягаа болон сэтгэлийн үгээ, товч нэртэйгээ бичиж үлдээнэ үү. Энэ нийтлэлийг хөрвүүлэхийн хамт өөрийн сэтгэгдлийг нэмэн суугаа миний бие хэдийгээр бидний энэхүү зүтгэл ямар үр дүнд хүрэх бас энэхүү үгсийг хэргийг гаргах эсэхийг ч мэдэхгүй байгаа ч элэг нэгт Монгол ахан дүүс минь, та бидний нэгэн дахин хилс хэргээр хайран амьдралаа үрж шоронд бүү тарчлаасай гэсний үүднээс та бүгдээс болгоохыг хүсье!

                                                                                               Хүндэтгэсэн, Боржигин

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us