-УИХ-д яагаад нэрээ дэвшvvлэх болов оо?
Ямар зорилго тавьж ажиллаж байгаа вэ?
-Миний
хувьд Хятадын колони болохгvй гэсэн vvднээс Даяар Монгол
хєдєлгєєнийг байгуулсан. Энэ vйл хэргээ хэрэгжvvлэх, тєрийн эрх
барих дээд байгууллагад хvргэх зорилгоор бие даагаад нэр дэвшээд
явж байна.
-Та ганцаараа гарч ирээд Хятадын колони
болгохгvй байхаар ажиллах боломж хэр юм бол оо?
-Тэгэхээр
манай ард тvмэн ярьдаг л даа “Ганц дайчин ганцаардахгvй” гэж. Би
1990 онд хуралдсан АИХ-ын Yндсэн хууль баталсан чуулганд
ажиглагчаар оролцож байсан. Энэ 430 депутат дотор УИХ-ын гишvvн
асан О.Дашбалбар маань ганцаархнаа байсан. Гэвч тэр хvний дуу
хоолой байснаар олон зvйлийг хийж чадсан. Жишээ нь, Yндсэн
хуулийн тєслєєр Ерєнхийлєгчийг парламентаар сонгохоор орж ирэхэд,
Дашбалбар гишvvн цаг аваад чуулганд vгээ хэлсээр байсан. Энэ ч
vvднээс авч хэлэлцээд Ерєнхийлєгчийг бvх ард тvмнээр сонгох
болсон. Тиймээс 76 гишvvн дотор ганцаардана гэж бодохгvй байна.
Одоогийн УИХ-ын гишvvд дотроос vзэл санаа, vйл ажиллагааны хувьд
харилцан уялдаатай, байнгын холбоотой байдаг олон гишvvн бий.
Тэр байтугай их хурлаас маань єєрсдєє одоогийн УИХ нэг л
уйтгартай болчихлоо, энэ УИХ-ыг дуутай, хууртай болгоё гэж ярьж
байгаа гишvvд ч бий. Тvvнээс гадна vндэсний имижтэй, эх оронч
дуу хоолойгоор vгээ хэлэх асуудал дутагдаж байна. Их хуралд ийм
дуу хоолой ороод ирэх юм бол дэмжээд ажиллах бололцоотой Их
хурлын гишvvд цєєнгvй.
-Єнєєдєр УИХ дахь цєєнхийн vг биеллээ олж
чадахгvй байгаа юм чинь та сонгогдоод нэмэр байна уу? Магадгvй,
олонхдоо уусах юм биш vv?
-Огт тийм
юм байхгvй. Тэрийг намайг мэддэг олон хvн маш сайн мэднэ.
Сvvлийн 10-аад жил улсын чанартай томоохон хурал зєвлєгєєнд
оролцож байсан. Тэнд би энэ дуу хоолойгоо хэний ч явуулга
ятгалганд автахгvйгээр байнга ярьж хэлж, хvргэж байсан. Тиймээс
хаа ч миний амыг хорьж чадахгvйг мэддэг хvмvvс нь мэднэ.
-Сонгуульд нэр дэвшигч их олон зvйл
амладаг. Биелэхээсээ биелэхгvй нь олон. Харин таны хувьд
сонгогчиддоо юу амлаж байгаа вэ? Хэр биелэх боломжтой гэж vзэж
байна вэ?
-Би юу ч
амлахгvй. Ганцхан Монголын тєрийг хятадын эрлийзvvдээс цэвэрлэх
шаардлагатай гэдгийг дэвшvvлэн тавьж байгаа. Yvнийг дан ганц
тойрогтоо ч тавьж байгаа юм биш. 1991 оноос удаа дараалан тавьж
байгаа.
-Таны сонгуулийн мєрийн хєтєлбєрт єєр юу
туссан байгаа вэ?
-Yндсэн
хуулийн зарим заалтыг єєрчлєн, хvчтэй Ерєнхийлєгчийн засаглалтай
болгохын тєлєє тэмцэнэ. Мєн шашны vзэл баримтлалаараа хагаралдан
тэмцэлдэх бодит аюул гадаад улс орнуудад ихэсч байгааг харгалзан
монголд бурхны шашнаас єєр шашны урсгал зєвшєєрєхийг хориглох
гээд яриад байвал зєндєє л байна. |