Улаанбаатар хот дахь БНХАУ-ын
элчин сайдын яаманд
Монгол улсын иргэн Соёлтын талаар
Миний бие 2008 оны 1 сарын 6-ны өдөр
Улаанбаатар-Бээжингийн чиглэлд нисэх Air China онгоцоор манай
компаний орчуулагч Ж.Соёлт, “Айвенхоу Майнз” компаний менежер
Бат-Эрдэнэ нарын хамт нисэж товлосон цагтаа Бээжин хотын нисэх
онгоцны буудалд буусан болно. Нисэх онгоцны буудал дах хилийн
байцаан өнгөрүүлэх боомт дээр иргэн Ж.Соёлтыг Хятадын талын
хилийн албаны хүмүүс саатуулан шалтгааныг нь бидэнд мэдэгдээгүй
авч явсан болно. Үүнээс хойш 5 хоногийн дараа Хятадын тал иргэн
Ж.Соёлтыг бидэнтэй утсаар яриулсан бөгөөд Соёлт нь намайг
пасспорт, бичиг баримтын зөрчлөөр саатуулаад байна, удахгүй очно
гэж хэлсэн болно. Үүнээс хойш Соёлтын талаар өнөөг хүртэл ямар
нэгэн сураг чимээ алга байна. Ийм учраас Соёлтын эхнэр Я.Гантуяа
нь нөхрийнхөө сургийг гаргах зорилгоор надтай хамт 2008 оны1
сарын 28-ны өдөр Бээжин хотод нисэж очиж тус хот дахь Монгол
улсын элчин сайдын яамны консул Бадмаанямбуутай уг асуудлаар
уулзаж ярилцсан болно. Консул Бадмаанямбуугийн хамт Хятадын
гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн албаны холбогдох албан
тушаалтнуудтай уулзсан болно. Тэдгээр албаны хүмүүс Ж.Соёлтыг
БНХАУ-ын хилийн боомтоор орж ирсэн нь үнэн гэдгийг хүлээн
зөвшөөрсөн юм. Мөн тэдгээр ажилтнууд Ж.Соёлтыг Хятадын
цагдаагийн байгууллагад саатуулагдаагүй бөгөөд уг асуудлаар
дахин Хятадын мужийн цагдаагийн байгууллагуудад хандах болно гэж
хариу өгсөн болно.
Бид уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт насос
нийлүүлэх тухай асуудлаар Shi Jia Zhuang Pump Industry Group
Co.,Ltd компанитай гэрээ хийх ажлаар очсон юм. Орчуулагч
Ж.Соёлтод Хятадын талтай гэрээ хэлэлцээр байгуулахтай холбогдсон
бүх бичиг баримт яваа тул манай компанид бизнес, эд хөрөнгийн
асар их хохирол учирч байна.
Иргэн Ж.Соёлт Бээжин хотод очоод Хятадын талд
саатуулагдсан тухай асуудлаар албан ёсны хариу өгөхийг Монгол
улсын гадаад хэргийн яамнаас БНХАУ-ын гадаад явдлын яаманд албан
ёсны нот хүргүүлсэн юм. Иймд иргэн Ж.Соёлт нь ямар шалтгааны
улмаас Хятадын талд саатуулагдсан, одоо хаана байгаа зэрэг
асуудлыг тодруулж бидэнд албан ёсны хариу өгөхийг хүсье.
|