Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>
 

 

 

Уриалга

Бvгд найрамдах хятад ард улсаас Монгол улсын иргэнийг суллахыг эрс шийдэмгий шаардаж байна!

 

Монгол Улсын иргэн Жаранбаярын Соёлтыг, 2008 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улсын нийслэл Бээжин хотын олон улсын онгоцны буудал дээр учир битvvлгээр баривчилж, өнөөг хүртэл ямарч шалтгаангүйгээр үргэлжлүүлэн хорьсоор даруй 5-н сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Монгол Улс нот бичиг хүргүүлэн удаа дараа хандсан боловч, Хятадын засгийн газар энэ шаардлагыг үл тоомсорлон өнөөг хүртэл баривчлан хорьж, мөрдөн байцаах ажиллагаа хийж байгаа тухай албан ёсны хариу өгөөгүй байна.

Монгол улсын засгийн газар энэ асуудал дээр нэлээд хойрго хандаж байгаад туйлын их харамсалтай байгаа бөгөөд ард тvмэн өөрсдөө Монгол улсын иргэнийхээ эрхийг хамгаалахаар босож байна! Иймээс Tэнгэр заяат Монголчууд бид өөрсдөдөө оногдсон Монгол улсын иргэний үүргийн дагуу эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж зөрчигдөж буй эрхээ хамгаалахыг уриалж байна! Энэхүү үйл хэрэгт бидний цус нэгт ахан дүүс нар маань болох Буриад Монголчууд, Өвөр Монголчууд болон бусад Монгол угсаатан дэлхий даяар тарсан нийт Монголчууд бидний сэдсэн энэхүү жагсаалд өөрсдийн хувь нэмрээ оруулж жагсахаар сэтгэл шулуудаад байна.

Энэхүү жагсаал нь Монгол улсын байр суурийг огт илэрхийлэхгүй бөгөөд Монгол улсын ард иргэдийн байр суурьнаас БНХАУлсын засгийн газарт хандаж буй vйл хэрэг юм. Онцлон дурьдахад энэ жагсаал нь цаанаа ямарч улс төрийн зорилго агуулаагүй бөгөөд зөвхөн Монгол хүн Монгол хүнийхээ эрхийг хамгаалж, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр юм.

Омог бардам Монгол аавын хөвгүүд минь, саруул ухаант ээжийн охид минь ээ!  Монгол улс, Монгол улсын иргэнээ гэсэн сэтгэлийн дуудлага та биднийг 5 сарын 25-ны өдөр БНХАУлсын элчин сайдын яамны гадаа цуглуулж байна! Монгол улс, Монгол тvмний эр зориг бадартугуай! Эрх чөлөө мандтугуай!

Лавлах цахим хуудас: www.hargui.net

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us