Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  Монгол Төвдийн Анагаахын Сургуулийн захирал Монголд хятадын цагдаа нарт баривчлагдлаа
 
 
2009 оны 10 дугаар сарын 19,  
Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө
Нью Ёорк

 

 
Монголын иргэн бөгөөд Өвөр Монголын дүрвэгч Жаранбаярын Соёлт 2008 онд Хятадын эрх баригчдад баривчлагдсаны дараахан Монголын Гадаад Хэргийн сайд Санжаасүрэнгийн Оюун Хятадад айлчлан Хятадын Гадаад Хэргийн сайд Ян Жичитай уулзсан. Гадаад Хэргийн сайд Санжаасүрэнгийн Оюун Хятадад таван сар хоригдоод байсан өөрийн улсын иргэн Жаранбаярын Соёлтын талаар Ян Жичид ганц ч үг дурссангүй.

 

 

Өвөр Монголын дүрвэгч, Ордос Монгол-Төвдийн Анагаахын Сургуулийн захирал Батзангаа бүрэн эрхэт Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн Агентлагын үүдэн дээрээс 2009 оны 10 сарын 3-ны өдөр НҮБ-ын дүрвэгчийн статус авах гэж байхдаа баривчлагдсан байна. Түүнийг Хятадаас илгээгдсэн дөрвөн хятад цагдаа, арав гаруй монгол цагдаагийн ажилчдын хамт энэ ажиллагааг гардан гүйцэтгэсэн байна. Батзангаагийн эхнэр Баянхуар болон тэдний 9 настай охиныг мөн баривчилжээ. 

Тэднийг тухайн өдөртөө Өвөр Монголын Ордос аймаг руу албадан гаргасан байх бөгөөд тэдэнд өөрсдийнхөө учир шалтгааныг тайлбарлах боломж ч олголгүй, Монголын нутаг дэвсгэрээс албадан гаргах дүрэм журмыг даган мөрдөөгүй байна. Тэрбээр нутгаасаа дүрвэн гарахаасаа өмнө Ордос Монгол-Төвдийн Анагаахын Сургуулийг удирдаж байсан бөгөөд газар ашиглалтын асуудал болон сургуулийн өв соёл, зан заншлын эрхийн асуудлаар Хятадын эрх мэдэл, албан тушаалтангуудтай хэд хэдэн удаа маргалдаж байсан юм.

Тэднийг Ордос аймгийн Донгшенг дүүрэгт ирсэн даруйд нь Ордосын саатуулан хорих газар саатуулсан байна. 10 сарын 7-нд Баянхуар болон түүний охиныг суллан явуулсан боловч гэрийн хорионд хорьсон байна. 10 сарын 8-нд Баянхуарт орон нутгийн эрх баригчдаас албан бичиг ирсэн бөгөөд саатуулах төвд хоригдож байсан түүний нөхөр Батзангааг баривчилсан тухай мэдэгдэл хүргүүлжээ.  

Өдгөө 35 настай Батзангаа нь Өвөр Монголын Ордос аймгийн Отог хошууны уугуул Монгол бөгөөд Хятадын баруун хойно орших Хөхнуурын Кинхай Үндэсний Их Сургуульд монгол төвд анагаахын мэргэжлээр сурсан.

Батзангаа 2001 онд Ордос аймгийн Донгшенг дүүрэгт Ордос Монгол-Төвд Анагаахын Сургууль нээж, төвдийн анагаахын уламжлалтай ойр уялдах монгол эм зүй, анагаахын чиглэлийн хичээлүүд заадаг байжээ. 2008 оны байдлаар тус сургуулийн 1000 илүү монгол оюутнууд дүүргэж Өвөр Монголын өнцөг булан бүрт үйлчилгээ үзүүлж, монголын хөдөө орон нутгын ядуу амьдралтай ард түмэнд боломжийн үнэ ханшаар, заримдаа үнэгүй эмнэлгийн үйчилгээ үзүүлж иржээ. Мөн Батзангаа нь Хөхнуур аймгийн Хенаны Монгол-Төвдийн Эмнэлэгтэй хоршин хамтарсан эмнэлэг байгуулжээ.

Сургуулийнхаа дэд бүтцийг сайжруулж, оюутнууд ихээр суралцах болсон шалтгааныг харгалзан үзэж, тэдэнд илүү сурах орчин бүрдүүлэх үүднээс Хятадын үндэстний боловсролын хууль журмын дагуу Донгшенг дүүргийн захиргаанд сургуулийн дотуур байр барихад зориулж 11,562 кв.метр газрыг түрээсээр ашиглах хүсэлтээ өгсөн байна. Хүсэлтийн дагуу олон удаа үнэлж, бичиг цаас болсоны эцэст 2007 оны 4 сарын 19-нд Донгшенг дүүргийн захиргаа Ордос Монгол-Төвд Анагаахын Сургуульд заасан хэмжээтэй газрыг хамгийн өндөр үнэ болох 5.2 сая юань (ойролцоогоор 1 сая ам.доллар)-аар түрээслэх зөвшөөрөл өгсөн байна. Сургуулийн захирал Батзангаа барилгын ажлаа даруй эхлэхийн тулд  хувиараа зээл авч, мөн бусад хөрөнгө оруулалт хийжээ.

Гэвч нэр хүнд нь улам өссөөр байсан мөн Хөхнуурын төвд, монголчуудтай ойр харилцаа холбоотой байсан шалтгаанууд нь Ордос Монгол-Төвд Анагаахын Сургуулийг эрх баригчдын хатуу хараа хяналтанд оруулжээ.

2008 оны 6 сард Донгшенг дүүргийн захиргаа Ордос Монгол-Төвд Анагаахын Сургуультай хийсэн гэрээгээ зөрчин түрээсийн гэрээг хүчингүй болгосноор 300 гаруй оюутнуудын сурах боломжийг хааж, сургуульд эдийн засгийн том хохирол учруулсан байна. Батнзангаа Донгшенг дүүргийн захиргааг шүүхэд өгч, анх төлсөн хохирлоо барагдуулахыг хүссэн боловч сургуульд ямар нэгэн төлбөр төлөхөөс татгалзжээ. 

“Ордос аймгийн Боловсролын товчооноос Ордос Монгол-Төвд Анагаахын Сургуулийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийн тухай” хэмээх баримт бичигт “Захирал Батзангаа нь Донгшенг дүүргийн захиргаатай газрын маргаан үүсгэн заргалдахдаа Боловсролын Товчоотой эвсэн ажиллах ямар ч сонирхолгүй байсны дээр хоёр талд зуучлан байсан Боловсролын Товчооны эсрэг үл ойшоосон хандлагатай байсан” хэмээн өгүүлжээ.

Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөний авсан мэдээллээр “зуучлах” гэдэг нь Донгшенг дүүргийн захиргаа нь өөрийн Боловсролын Товчоогоор дамжуулан сургуулийн монгол төвд үндэсний шинж агуулсан зүйлсийг бууруулах, төвдүүдтэй харилцаагаа таслах, сургуулийн албан ёсны нэрийг өөрчлөх гэсэн зорилгууд байжээ.

2008 оны 10 сарын 8-нд Ордос аймгийн Хууль Тогтоох газар дээрх хэргийн хянан хэлэлцсэн байна. Хэргийг хянан хэлэлцэхээс өмнө Донгшенг дүүргийн захиргааны төлөөлөгч хэлэхдээ “газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шалтгаан нь мөнгө төгрөгөндөө бус үндэстний цөөнхийн эсрэг эрх баригчдын хардлага, хяналтын улмаас ийм шийдвэр гаргасан” гэдгийг тодорхой хэлсэн юм.  

Батзангаагийн эхнэр Баянхуартай Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөнийхөн утсаар холбогдоход Батзангаа нь эхнэр болон 9 настай охины хамт 2009 оны 5 сарын 26-нд Хятадаас Монголд очсон хэмээж байна. Тэд хятадын засаг захиргааны дээрэлхүү хандалага болон хавчлага ч ирж болохыг анзааран нутгаа орхин ийнхүү дүрвэн гарчээ.

Тэд Монголын нийслэл Улаанбаатар хотод ирсэн даруйдаа Монгол дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн Хороонд улс төрийн орогнол хүсэн өргөдөл гаргасан байна. Тэдний хүсэлтийг хүлээж аваагүй боловч шалтгаан нь тодорхой бус хэвээр байна.

2009 оны 10 сарын 3-нд хятадын цагдаа нар монгол цагдаа нарын хамтаар Батзангаа, Баянхуар болон тэдний охиныг баривчилжээ. Тэд Хятад руу албадан гарахаасаа өмнө Монголын шүүхэд албадан гаргах захирамжийг дахин хянан үзэх өргөдөл гаргах ямар ч боломжгүй байжээ. Одоогоор Баянхуар болон тэдний охин гэрийн хорионд, харин Батзангаа Ордос аймгийн хорих төвд хоригдсоор байна. Гэр бүлийн гишүүд болон хамаатнуудад нь Батзангааг эргэн очих зөвшөөрөл өгөхгүй байгаа бөгөөд түүний эрүүл мэндийн байдал ямар байгаа талаар мэдээлэл алга байна.

АНУ, Европ болон Японд буй Өвөр Монголын иргэд Батзангаагийн хэргийг нягтлан үзэж шийдвэр гаргахдаа олон улсын хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн Хятадын болон Монголын Засгийн газрыг буруушааж байна. Өвөр Монголын дүрвэгсэд ялангуяа бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улсын Засгийн Газрыг хууль эрхийн дагуу асуудалд хандаагүй, Монголын нутаг дэвсгэр дээр хятад цагдаа нарыг баривчилгаа явуулах боломж олгосонд нь шүүмжилж байна. Түүнчлэн Өвөр Монголчууд НҮБ-ын Дүрвэгсэдийн Агентлагыг Батзангаа болон түүний гэр бүлийн гишүүдэд шударгаар хандаж, хэрэгцээтэй хамгаалалт өгч чадаагүйн төлөө бухимдлаа илэрхийлж байна.

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us