2009 оны 10 дугаар сарын 27, |
ZUUNII MEDEE |
Д.Болор |
Хуульчид "Аливаа орны цагдаа єєр оронд
улс тєрийн цагаачлал хvссэн хэн нэгнийг
тухайн улсад нь очиж буу шийдэм хэрэглэн
баривчлах эрхгvй" байдаг тухай ярьж
байна.Энэ сарын 3-нд нийслэл дэх НVБ-ын
дvрвэгсдийн асуудал эрхлэх газрын
vvднээс Євєрмонгол иргэн Батзангааг
Хятадын дєрвєн цагдаа, Монголын
цагдаагийн арван ажилтны тусламжтайгаар
гэр бvлийнх нь хамт баривчлан, албадан
нутаг буцаасан юм.
Тэд манайхаас улстєрийн орогнол хvссэн
байжээ. Батзангаа монгол гаралтай, хятад
vндэстэн. Тэрээр Євєрмонголын Ордос
хошууны Доншен дvvрэгт Монгол-Тvвдийн
уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэх
сургуулийг vvсгэн байгуулсан нэгэн аж. "Сургууль
байгуулахдаа нутгийн захиргаанаас их
хэмжээний мєнгє зээлээд эргэн тєлєлгvй
гадагшаа дvрвэсэн" хэмээн Хятадын
талынхан ба-ривчлах шалтгаанаа
тайлбарлажээ.
Харин Євєрмонголын хvний эрхийг
хамгаалах тєвийн тэргvvн "Батзангаа
эдийн засгийн ямар ч гэмт хэрэг
vйлдээгvй. Тэр хэн нэгнээс зээл ч
аваагvй. Тvvнийг зєвхєн Хятадын эрх
баригчдын бодлогыг буруушаасных нь тєлєє
баривчиллаа" хэмээн мэдэгдэл гаргасан
байна.
Хэдийгээр Батзангаа нь єєрийн улсад ямар
нэгэн гэмт хэрэг vйлдсэн ч тvунийг
баривчлахаар Хятадын цагдаа манай улсад
єєрийн дураар аашлах нь хуульд нийцэхгvй
гэдэгт хуульчид ам нэгтэй байна. Хоёр
улсын хооронд байгуулсан гэрээний дагуу
єєр хоорондын улсаас гэмт хэрэгт
холбогдсон сэжигтэн, яллагдагчаа эрэн
сурвалжлах эрхтэй ч єєрийн улсын нутаг
дэвсгэрт бусад орны цагдаагаар
баривчилгаа хийлгэх боломжгvй байдаг аж.
Интерполоор эрэн сурвалжилж, манай улсын
цагдаад албан бичгээр сэжигтний тухай
мэдэгдэж, тодорхой хариу єгєхийг хvсэх
ёстой.
1998 онд буюу ЦЕГ-ын даргаар Д.Мєрєн
ажиллаж байх vед Хятад, Монголын
цагдаагийн байгууллагаас хоёр улсдаа
гэмт хэрэгт холбогдсон иргэнээ эрэн
сурвалжлах эрхзvйн гэрээ байгуулсан аж.
Энэ гэрээ єдгєє хvртэл ямар ч
засваргvйгээр хэрэгжиж байгаа гэнэ. Энэ
талаар холбогдох байгууллагынхнаас
тодруулахад, "Манай улсад хvсэлт тавьсны
дагуу хятадын цагдаа нар нэгжлэг хийж
баривчилсан" гэсэн тайлбар єгч байна.
Хэн vvнд зєвшєєрєл олгосон бэ гэсэн
асуултад тэд ингэж хариуллаа.
Эрvvгийн цагдаагийн газрын удирдах
ажилтан:
-Манай улсын цагдаагийн байгууллагад
єгсєн хvсэлтийн дагуу хамтарч тус хvнийг
саатуулсан нь хууль зєрчєєгvй. Бид ч
гэмт хэрэг vйлдсэн сэжигтэн, хэрэгтнээ
Хятадад очиж эрэн сурвалжилдаг. Гэхдээ
тус улсын цагдааг орж ирэх зєвшєєрєл
олгодог эрх бvхий байгууллага биш.
Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн
ажилтан:
-Манай улсын иргэнтэй холбогдолгvй учир
бидэнд огт хамаагvй. Тэр хvн чинь
Хятадын иргэн шvv дээ. Энэ талаар ГХЯ-нд
мэдэгдээгvй. Мэдэгдэх ч ёсгvй.
Гадаадын иргэн харьяатын асуудал
эрхэлсэн газар болон Тагнуулын ерєнхий
газрын ажилтан:
-Мэдэхгvй гэсэн хариултыг єгч байна.
Хvний нууцын тухай хуулийн хоёрдугаар
зvйлд зааснаар "Хувь хvний нууц" гэж
Монгол Улсын болон гадаадын иргэн,
харьяалалгvй хvн Монгол Улсын хууль
тогтоомжид нийцvvлэн нууцалсан бєгєєд
задруулбал тухайн хvний хууль ёсны ашиг
сонирхол, нэр тєр, алдар хvндэд илтэд
хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт
бичиг, биет зvйлийг хэлнэ хэмээжээ.
Vvнийг Монгол Улс зєрчлєє гэсэн гомдлыг
баривчлагдагч Батзангаа гаргавал манай
улс буруудаж болзошгvйг хуульчид сануулж
байна.
Энэ
нийтлэлийн эх сурвалж www.BOLOD.mn -
Мэдээ мэдээлэл
http://www.bolod.mn
Мэдээний URL:
http://www.bolod.mn/modules.php?name=News&file=article&sid=24581