Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  Манай улсад орогнол хүсч ирсэн өвөр монгол эрийг гэр бүлийн хамт буцаажээ
 
 
Баасан, 11 сарын 13, 2009  
Medee.mn
Б.Долзодмаа

-Дүрвэгсдийг мөрдлөг хавчлага хүлээж буй эх оронд нь буюу өөр аль нэг оронд албадан буцаахгүй гэсэн олон улсын дүрэм байдаг аж-

Манай улсад орогнол хүсч ирсэн Өвөр Монголын иргэн Батзангаа эхнэр, охины хамт БНХАУ-ын цагдаа нарт баривчлагдсан нь анхаарал татаж байна. Өвөр Монголын дүрвэгч Ордос Монгол-Түвдийн Анагаахын сургуулийн захирал Батзангаа нь Улаанбаатар хот дахь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газарт хандахаар завдаж байгаад үүдэн дээрээс нь өнгөрсөн аравдугаар сард баривчлагджээ. Тэд нутгаасаа дүрвэн гарахаасаа өмнө Ордос Монгол-Түвдийн Анагаахын сургуулийг удирдаж байхдаа газар ашиглалтын асуудал болон сургуулийн өв соёл, зан заншлын эрхийн асуудлаар Хятадын эрх мэдэл, албан тушаалтнуудтай хэд хэдэн удаа маргалдаж байсан гэдэг мэдээлэл байна. Өдгөө 35 настай Батзангаа нь Өвөр Монголын Ордос аймгийн Отог хошууны уугуул Монгол бөгөөд Хятадын баруун хойно орших Хөх нуурын Кинхай Үндэсний их сургуульд монгол түвд анагаахын мэргэжлээр сурчээ.

Газрын маргаанаас үүдсэн маргааныг өнгөрсөн онд Ордос аймгийн хууль тогтоох байгууллага хянан хэлэлцэж байжээ. Тэр үед Донгшенг дүүргийн захиргааны төлөөлөгч хэлэхдээ "Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шалтгаан нь мөнгө төгрөгтөө бус үндэстний цөөнхийн эсрэг эрх баригчдын хардлага, хяналтын улмаас ийм шийдвэр гаргасан" гэдгийг тодорхой хэлсэн гэж Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн агентлагт дурджээ.

Тус мэдээллийн агентлаг тухайн үед Батзангаагийн эхнэр Баянхуартай утсаар холбогдоход Батзангаа нь эхнэр болон есөн настай охины хамт өнгөрсөн тавдугаар сард Хятадаас Монголд очсон хэмээж байсан аж. Тэд Хятадын засаг захиргааны дээрэлхүү хандлага болон хавчлага ч ирж болохыг анзааран нутгаа орхин дүрвэн гарахаас аргагүй болсон гэж ярьж байжээ. Тэднийг Монголын нутаг дэвсгэрээс баривчилсны дараагаар Өвөр Монголын Ордос аймаг руу албадан гаргасан байна. Одоо эхнэр Баянхуар болон тэдний охиныг гэрийн хорионд байлгаж байгаа аж. Харин Батзангааг Ордос аймгийн хорих төвд хорьж байгаа юм байна. Гэр бүлийн гишүүд болон хамаатнуудад нь Батзангааг эргэн очих зөвшөөрөл өгөхгүй байгаа бөгөөд түүний эрүүл мэнд ямар байгаа талаар санаа зовниж байгаа аж. Хүний эрхтэй холбоотой энэ хэрэг явдал олон улсын анхааралд өртжээ. АНУ, Европ болон Японд буй Өвөр Монголын иргэд Батзангаагийн хэргийг нягтлан үзэж шийдвэр гаргахдаа олон улсын хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн БНХАУ болон манай улсын Засгийн газрыг буруушаажээ. Монголын нутаг дэвсгэр дээрээс хятад цагдаа нарыг баривчилгаа явуулах боломж олгосон гэж манайхыг шүүмжилж байгаа аж. Гэвч манай улсын хууль хяналтынхан энэ баривчилгаанд оролцоогүй гэдгээ мэдэгдсэн. Манай улсын Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн албанаас энэ талаар тодруулахад "Тухайн гадаадын иргэн Батзангаагийн оршин суух хугацаа нь хэтэрсэн байсан гэдгээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Манай улс цагаачлал хүсэх буюу Дүрвэгсдийн конвенцид нэгдэн ороогүй нь Батзангаагийн хувьд Цагаачлалын эрх авах боломж олдоогүй бололтой юм. Гзвч аливаа улс орон хамгаалалт хайж байгаа дүрвэгсдийг эх орондоо оруулахаас татгалзаж болдоггүй гэсэн заалтыг мөрддөг. Тодруулбал, дүрвэгсдийг мөрдлөг хавчлага хүлээж буй эх оронд нь буюу өөр аль нэг оронд албадан буцаахгүй. Буцаан шилжүүлэх ёсгүй тухай энэ зарчмыг олон улсын зан заншлын хуулийн нэг дүрэм гэж үздэг юм байна. Тийм ч учраас энэ зарчмыг Дүрвэгсдийн конвенц буюу протоколд нэгдэн орсон эсэхийг үл харгалзан бүх улс дагаж мөрдөнө гэж тодорхой зааж өгчээ.

Түүнчлэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "Хэн боловч мөрдөлт мөшгилтөөс зугтааж өөр улс оронд орогнох боломжийг эрэлхийлэх, тийнхүү орогнох эрхтэй" гэж тусгажээ. Аливаа дүрвэгчид аюулгүй орогнол эдлэх эрхтэй байдаг хэдий ч бодит байдал дээр Дүрвэгсдийн конвенц, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц хоёрын буцаан шилжүүлэхгүй байх заалт нь зарим талаар зөрчилддөг олон улсын практик байдаг аж. Энэ нь дээрх хоёр гэрээнд хоёуланд нь нэгдэн орсон оронд орогнол хайгчдыг хоёулангийнх нь заалтын дагуу хамгаалах явдал нэмэгдэнэ гэсэн үг. Манай улсын хувьд Дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй ч Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн оржээ. Монгол дахь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газраас энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэх хүсэлт гаргахад төв байгууллага руугаа холбогдож хариу өгөх боломжтой гэж мэдэгдлээ.

Нутгаадаа гүйж яваа адууг барьж унадаггүй Монголын сайхан ёс заншил олон улсын энэ гэрээ конвенцитэй их төстэй юм. Манайх аль ч талаа бодсон өөдгүй алхам хийсэн нь гадаадад буй монголчуудын дургүйг хүргээд байна.

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us