Баасан, 11 сарын 17, 2009 |
Zuunii Medee |
Б.Долзодмаа |
Монголоос улс тєрийн орогнол хvссэн Євєрмонголын иргэн Батзангааг Хятадын цагдаа нар эрхзvйн ямар ч vндэсгvйгээр баривчилж, хvний эрхийг дээд зэргээр зєрчсєн тухай мэдэгдлvvдийг дэлхийн томоохон гvрнvvд гаргажээ. Тэд Хятадын болон Монголын Засгийн газрыг буруутгаж, улс тєрийн шалтгаанаар хvний эрхийн конвенцыг бvдvvлгээр зєрчсєн талаар мэдэгдэлдээ дурдсан байна. Манай улсаас улс тєрийн орогнол хvссэн Євєрмонгол иргэн Батзангааг эхнэр Баянхуар, охин Чилvгэн нартай нь єнгєрсєн сарын 3-нд нийслэл дэх НVБ-ын дvрвэгсдийн асуудал эрхлэх газрын vvднээс Хятадын дєрєв, Монголын цагдаагийн арван ажилтны тусламжтайгаар' баривчлан, албадан нутаг буцаасан. Батзангаа монгол гаралтай, хятад иргэн. Тэрээр Євєрмонголын Ордос хошууны Доншен дvvрэгт Монгол-Тvвдийн уламжлалт анагаах ухааны эмч-бэлтгэх сургуулийг vvсгэн байгуулсан аж. Улмаар Тvвдийн соёлыг сонирхогч залуусын хvрээ тэлж, тэнд суралцагч оюутны тоо 1000-д хvрч, сургуулийнх нь vйл ажиллагаа єргєжиж эхэлмэгц Хятадын Задгийн газраас сургуулийг хааж, Батзангааг баривчпах шийдвэр гаргажээ.
Иймд тэрээр єнгєрсєн тавдугаар сарын 26-нд эхнэр хvvхдийн хамт Монголын нутагт нэвтрэн ном журмын дагуу НVБ-ын Дvрвэгсдийн асуудал эрхлэх газарт "Тvвдийн соёлыг тvгээн дэлгэрvvлснийх нь тєлєє Хятадын Засгийн газар єєрийг нь буруутгаж байна" хэмээн улс тєрийн орогнол хvссэн байна. Гэтэл хятадын талынхан тvvний Монголоос улс тєрийн орогнол хvсч байгаа гэх мэдээллийг эх сурвалжаараа дамжуулж мэдээд манайд єєрийн дураар баривчилгаа явуулсан нь энэ аж. Хятадын цагдаа нар баривчлах шалтгаанаа "Батзангаа сургуулиа vvсгэн байгуулахдаа нутгийн захиргаанаас их хэмжээний мєнгє зээлээд эргэн телєлгvй гадагшаа дvрвэн одсон" гэж тайлбарласан бол Тvвд болон Євєрмонголын хуульчид "Тvvнд ямар ч єр шир байхгуй. Улс тєрийн шалтгаантай" хэмээн мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар НVБ-ын манай улс дахь Дvрвэгсдийн асуудал эрхлэх албаныхан єєрсдєє Хятадын талд мэдэгдсэн байж болзошгvй гэнэ. Тvvнийг улс тєрийн орогнол хvссэн эсэх талаар НVБ-ийн Дvрвэгсдийн асуудал эрхлэх албанаас тодруулахад "Та энэ тухайгаа ном журмын дагуу албан бичгээр егєєд, цаг авч комиссартай уулзах ёстой" гэлээ. Хэлсэн ёсоор нь албан бичгээ хvргvvлэхэд "Таны хvсэлтийг Ази дахь НVБ-рvv илгээсэн. Та долоо хоногийн дараа хандана уу" гээд тайлбар єгєхєєс татгалзав.
VНДЭСНИЙ АЮУЛГVЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛСЭН
Хэдийгээр Батзангааг єєрийн улсдаа гэмт хэрэгт холбогдсон эсэхийг манай улсын цагдаа нар мэдэх боломжгvй ч Хятадын цагдааг єєрийн нутаг дэвсгэртээ баривчилгаа хийхийг зєвшєєрч "найр тавьсан" нь анхаарал татаж буй. Манай хоёр улсын цагдаагийн байгууллага хооронд сэжигтэн болон ялтан эрэн сурвалжлах чиглэлээр хамтран ажиллах ямар ч эрх зvйн гэрээ, баримт vгvй. Vvнийг албаны эх сурвалж ч нотолж байна. 1994 оны vед хамтран ажиллах эсэх талаар ярилцсан хэрэгжээгvй протоколоос єєр энэ талаарх баримт vгvй аж. Тэд зєвхєн манай улсад интерполоор эрэн сурвалжилж буй сэжигтний тухай албан бичгээр мэдэгдэж, тодорхой хариу єгєхийг хvсэх ёстойгоос биш єєрийн дураар баривчилгаа явуулах эрхгvй юм. Энэ нь vндэсний аюулгvй байдалд заналхийлж буйн шинж гэдэгт хуульчид ам нэгтэй байна. Энэ талаар ЦЕГ-ын удирдлагаас тодруулахад "Бид зєвшєєрєл олгоогvй" гэсэн тайлбар єгч байхад ЭЦГ-ын ажилтан эл баривчилгаанд оролцсон тухайгаа хэлж байв.
ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГVЙ, ХАРИН ХУВИЙН ХАРИЛЦАА...
Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга, хурандаа Д.Мєрєн манай сонинд хандаж, тайлбар єгєхийг хvсч байлаа. Тэрээр тайлбартаа "БНХАУ-ын Євєрмонголын Єєртєє засах оронд хилээр орж, гарах иргэдийн асуудал хариуцсан алба гэж байдаг. Энэ албанаас манайд Ордос хошуунд нэгэн дээд сургуулийн захирлаар ажилаж байсан гэх Батзангаа ньорон нутгийн захиргаанаасаа 52 сая юань зээлээд эргэн тєлєлгvй Монгол руу оргон зугтсан талаар бидэнд албан бичиг ирvvлсэн. Мән тус албаны хоёр ажилтан Батзангаад холбогдох хавтаст хэрэг, материалыг нь аваад манай улсад ирсэн байсан. Энэ дагуу бид тухайн иргэдийг шалгаж vзэхэд энэ оны тавдугаар сарын 26-нд Замын-Vvд дэх боомтоор Євєрмонгол иргэн Батзангаа, эхнэр Баян-хуар, охин Чилvгэний хамт Монгол руу орж ирсэн байдаг. Ингэхдээ Эрээнд суугаа Монголын консулын газраас 30 хоногийн виз авч орж ирсэн байсан. Гэтэл энэ 30 хоногийн визээр манай улсад хугацаа хэтрvvлэн тэд таван cap гаруй хууль бусаар оршин суусан нь шалгалтын явцад тогтоогдсон. Гадаадын иргэдийн эрхзvйн байдлын тухай хуулийг зєрчин манай улсад орогнож байсан тул бид мєнгєн торгууль ногдуулсан. Монгол Улсын хаана оршин суугааг тогтоохдоо цагдаагийн байгууллагын тусламж авсан. Тvvнийг манай алба нутагтаа гэмт хэрэг vйлдсэн эсэхийг мэдэхгvй учир албадан нутаг буцаагаагvй. Єєрийн хvсэлтээр Хятадын "Са" корпорацийн онгоцоор маргааш єдєр нь ниссэн" гэж байв.
Монголын цагдаа байсаар байтал Батзангаа гэгч нь гэмт хэрэгт холбоотой эсэхийг шалгахад Хятадын талаас яагаад Монголын гадаадын иргэн харъяатынханд хандах болов гэдэг нь анхаарал татаж буй юм. Хилээр орж, гарч буй иргэнийхээ гэмт хэрэг vйлдсэн эсэхийг "Ванга" биш л бол иргэн харъяатынхан нvvрнээс нь хараад мэдэх боломжгvй юм. Тэгээд ч тэд Монголд байгаа Євєрмонгол иргэний талаарх мэдээллийг цагдаа нар нь мэдэхээс биш иргэн харъяатынхан мэддэггvй. Улс, vндэстний аюулгvй байдалтай холбоотой хэрэгт хэн нэгэн даргын гуйлтаар хєдєлж байдаг цагдаа нар энд бас буруутай гэдгийг хvний эрхийн хуульчид хэлж байна. Энэ тухай Азийн Чєлєєт Радио болон Phayul, Dajiyuan.com зэрэг дэлхийн улс орнуудын хэвлэл, мэдээллийн хэрэслээр "Монголд хийсэн баривчилгаа нь хvний эрхийг дээд зэргээр зєрчсєн явдал боллоо. Энд Хятадын Гадаадын иргэн харъяатынхан биш цагдаа нар нь очиж баривчилсан. Хоёр улсын хооронд байгуулсан эрхзvйн ямар ч гэрээ, конвенцгvй хууль бус vйлдэл юм" хэмээн мэдэгдлvvд гаргажээ.
ТЭД БИДНИЙ ТАЛААР ИНГЭЖ ДVГНЭЖЭЭ
Манай улсад болсон дээрх vйлдлийн талаар дэлхийн улс орнууд анхааралтай чагнан єєрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, АНУ, Европын холбоо, Японы Засгийн газраас "Олон улсын хvний эрхийн конвенцийг Хятад болон Монголын Засгийн газар зєрчлєє" хэмээн шvvмжилсэн байна. Харин Євєрмонголын Ардын намын дарга, хvний эрх хамгаалах тєвийн дарга Ши Хаимин "Хятадын Засгийн газар Монгол-Тvвдийн хоорондын соёлын харилцааг хєгжvvлэх бодлогыг дэмжихгvй байгаа учир эл vйлдлийг явуулсан. Магадгvй Батзангааг Монголд ийм тєрлийн сургууль нээхээс сэргийлсэн хэрэг биз. Энэ хэрэг нь улс тєрийн холбоотой гэж би бодож байна. Маргааны эхэн vед орон нутгийн удирдлагууд мєнгєтэй холбоотой ямар ч зvйл ярьж байгаагvй. Энэ бол эдийн засгийн холбогдолтой хэрэг биш. Батзангаа улс тєрийн орогнол хvсэхээр явж байгаад НVБ-ын тєлєєлєгчийн газрын гаднаас монгол, хятад цагдаагийн ажилтнуудад баривчлагдсан. НVБ-ын дvрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд коммисарын газар орогнол хvсэгчдийн эрхийг хамгаалдаг биш бил vv. Эсвэл vгvй юv?" гэжээ.Батзангаагийн эхнэр Баян-хуар тvvнд хэлэхдээ "Биднийг хэн нэг алахыг оролдож магадгvй гэж нєхєр маань хэлсэн.
Бидний байгаа байшингийн интернэт болон утсан холбоог тасалсан. Бид аюулгvй байдлаа бодож Монголд Улс тєрийн орогнол хvссэн байсан юм. Манай нєхєр ямар ч эдийн засгийн гэмт хэрэг vйлдээгvй" гэжээ. Одоогоор Батзангаагийн эхнэр, хvvхдийг саатуулах байрнаас гаргасан ч хяналт бvхий харуул хамгаалалттай байранд байрлуулсан бол Батзангаа Ордос хошууны Доншен дvvргийн тvр саатуулах газар хоригдож байгаа аж.
ХУУЛЬ БУС БАРИВЧИЛГААНЫ ЦААНА АВЛИГА БАЙХ МАГАДЛАЛТАЙ
"Иргэдийн алъяанстєв"-ийн тэргvvн Ж.Занаагийн байр суурийг сонслоо.
-Євєрмонголын иргэнийг манай улсын цагдаа нар Хятадын цагдаатай хамтран хууль бусаар баривчилсан тухай дэлхийн улс орнууд мэдэгдсэн байна. Та vvнд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудлыг Олон улсын хvний эрхийн зарчмын vvднээс дvгнэх ёстой. Батзангаа гэгч нь єєрийн тулгамдсан асуудлаа НVБ-ээр шийдвэрлvvлэх vйл явцад Монголын цагдаа, хууль хэрэгжvvлэгч байгууллагууд дундуур нь дайрч орно гэдэг бол байж болшгvй зvйл. Тэр хvнийг Хятадын мэдэлд буцаана гэдэг бол хvний эрхийг маш бvдvvлгээр зєрчсєн асуудал юм. Монгол Улс єєрєє НVБ-д Хvний эрхийн маш олон конвенцид нэгдэж орчихоод, хэрэгжvvлэхгvй байгаагийн нэгэн тод жишээ мєн. Монгол Улс маш том алдаа хийсэн гэж бодож байна.
-Хvний эрхээс гадна манай улсын аюулгvй байдлыг "vл тоож" Хятадын цагдаа баривчилгаа явуулсан байна?
-Манай орны нутаг дэвсгэр
дээр єєр орны цагдаа нар баривчилгаа
явуулна гэдэг бол аюул¬гvй байдалд
заналхий лж буйн нэг хэлбэр мєн. Тэд
ямар зевшєєрлєєр, ямар байгууллагаар
дамжуулж орж ирсэн гэдгээ тодорхой хэлэх
ёстой. Мєн Гадаад харилцааны яамнаас
зєвшєєрєл авсан уу гэдэг нь эргэлзээтэй.
Нєгєє талаасаа дунд шатны албан
тушаалтны албан бус яриа хэлэлцээрийн
дагуу орж ирээд баривчилгаа хийсэн тухай
гадаадын хэвлэлvvд бичсэн байна лээ.
Хэрэв тийм бол энд авлигын асуудал
байхыг vгvйсгэхгvй. Ийм тохиолдолд хатуу
хариуцлага тооцох ёстой.
Д.БОЛОРМАА